Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй8 минут 36 секундын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино1 цаг 29 минутын өмнө“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10

ОХУ-ын оролцоотой "Их найм"-ын бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцжээ

/8-р сарын 26/  -  9 цаг 27 минут

Францын Биарриц хотноо уулзаж байгаа "Их долоо"-гийн бүлгийн /G7/ удирдагчид ОХУ-ын оролцоотой "Их найм"-ын бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ тухай "Kyodo" агентлаг Японы Засгийн газар дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.

Японы Засгийн газрын төлөөлөгч "Их долоо"-гийн удирдагчид дээрх асуудлыг хэлэлцсэн гэж мэдээлсэн боловч хэлэлцүүлгийн агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

АНУ, Францын Ерөнхийлөгч нар урьд нь утсаар ярихдаа 2020 оны "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтад Орос улсыг урихаар тохиролцсон гэж CNN суваг мэдээлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, Орос улс “Их долоо”-той тогтоосон аливаа холбоо харилцааг ашигтай гэж үздэг гээд “Их найм”-ын бүлгийг сэргээхийг үгүйсгээгүй байна. Харин Германы Канцлер Ангела Меркель “Их найм”-ын бүлгийг сэргээх асуудлыг Украины үйл явцыг зохицуулах асуудал хэр ахиц дэвшилтэй байхтай холбожээ. 

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал

"Kyodo" агентлагийн мэдээлснээр, "Их долоо"-гийн бүлгийн удирдагчид Иран улс цөмийн зэвсэг эзэмших ёсгүй гэдэгтэй санал нэгдсэн байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хэлэлцүүлгийн үеэр Ираны асуудлыг дипломат арга замаар шийдэхийг дэмжиж байгаагаа мэдэгдээд, Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахад хувь нэмрээ оруулна гэж амлажээ.

Ираны цөмийн асуудлаарх Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөнөөс АНУ 2018 оны тавдугаар сарын 8-нд дангаар гарч, нефтийн экспортод нь хориг арга хэмжээ авсны дараа Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал эрс хурцадсан юм. 

Ормузын хоолойн байдал

"Их долоо"-гийн бүлгийн удирдагчид Ормузын хоолойд хөлөг онгоцууд чөлөөтэй зорчих аюулгүй байдлыг хангах эвсэл байгуулах асуудлыг хэлэлцээгүй байна.

Дипломат асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр энэ сэдвийг хөндөөгүй гэж "Kyodo" агентлагт Японы сайд нарын танхим дахь эх сурвалж мэдээлжээ.

Персийн булангийн бүсэд хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчих аюулгүй байдлыг хангах зорилгоор Вашингтон эвсэл байгуулна гэж АНУ-ын Төрийн департамент зургадугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ийм эвсэл байгуулахад оролцох саналыг долдугаар сарын 23-нд янз бүрийн бүс нутгийн орнуудад тавьсан байна. Герман, Франц болон Их Британи Персийн буланд хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг ажиглах өөрсдийн багийг бүрдүүлэх хэлэлцээ хийж байгаа нь мөн өдөр тодорхой болжээ. АНУ-ын санаачилсан эвсэлд Герман улс орохгүй гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас долдугаар сарын 31-нд мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын асуудлаарх хамтын ажиллагаа

"Kyodo" агентлагийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНАСАУ-ын асуудлаар "Их долоо"-гийн удирдагчидтай  хамтран ажиллахаар тохиролцжээ.  

Японы Засгийн газрын тэргүүн бямба гарагт Германы Канцлер Ангела Меркель, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, мөн "Их долоо"-гийн уулзалтыг даргалж байгаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзсан байна. Талууд БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн дагаж мөрдөх ёстой гэдэгтэй санал нэгджээ.

"Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалт Пёньяны пуужингийн ээлжит туршилттай зэрэгцэн эхэлсэн юм. Бямба гарагт БНАСАУ сүүлийн хагас сарын хугацаанд долоо дахь удаагаа ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршсан. Умард Солонгосын "KCNA" агентлагийн мэдээлснээр, тус улс бямба гарагт  пуужин харвагч шинэ төхөөрөмж туршжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.93Их 7 гооч алд даа   • 8 сарын 27. 8 цаг 31 минут

ха ха, санхүүжүүлэгч хэрэгтэй болж дээ.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.