Шинэ мэдээ

БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 556 болжээ2 сар 23. 11:42Өвөөгийн үг “эрдэнэ”2 сар 22. 13:13Италид коронавирусний халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ2 сар 22. 10:48БНСУ-д коронавирусний халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгджээ2 сар 21. 12:42Иранд парламентын сонгууль болно2 сар 21. 11:04БНХАУ, АСЕАН коронавирустэй тэмцэх чиглэлд хамтран ажиллана2 сар 21. 9:56Германы Ханау хотод гал нээсэн этгээд буруугаа хүлээсэн захидал, дүрс бичлэг үлдээжээ2 сар 21. 9:40БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ2 сар 20. 12:41Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ2 сар 20. 11:26Д.Трамп, Э.Макрон нар терроризмтай тэмцэх асуудлыг хэлэлцжээ2 сар 20. 10:30Хятадын эрх баригчид коронавирусийг оношлох, эмчлэх шинэ стандарт баталжээ2 сар 20. 9:55Хориг арга хэмжээгээр өрсөлдөгчдөө дарахыг оролдож байна гэжээ2 сар 20. 9:41БНСУ-ын Ерөнхийлөгч асанд 17 жил хорих ял оноожээ2 сар 20. 9:39Уртцагаан энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно2 сар 19. 16:24Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2 сар 19. 15:03Д.Трамп Олимпын наадам үзэхээр Токиод айлчилж магадгүй2 сар 19. 14:32М.Блумберг телевизийн мэтгэлцээнд оролцоно2 сар 19. 9:41БНХАУ АНУ-ын 700 орчим бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө2 сар 19. 9:40Адууны мах, аарц дархлааг дэмжинэ2 сар 18. 16:20Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ2 сар 18. 9:51Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана2 сар 18. 9:50Коронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15

Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно

/8-р сарын 21/  -  15 цаг 30 минут

Өнөөдөр “Манзушри цогцолбор” соёл, шашин, аялал жуулчлалын төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах “Манзушри цогцолбор”-ыг байгуулах төслийг УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд санаачилжээ. Дэлхий дээр Буддын шашин шүтдэг 530 сая хүн бий. “Манзушри цогцолбор” нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ түүхийг бүтээсэн гадаад, дотоодын жуулчдыг шашин, соёл, уламжлалаараа дамжуулан татах маш том бүтээн байгуулалтын ажил гэдгийг төсөл санаачлагчид онцолж байлаа.

Төслийн санаачлагч: УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд:“Манзушри цогцолбор төслийг өнөөдрийн түвшинд хүргэсэн “Арчер” ХХК-ийн хамт олонд, эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлье. 2010 онд долдугаар Манзушри хутагт тодорсны дараа Манзушри хутагт санг хэсэг хүмүүс байгуулж намайг тэргүүнээр сонгож байлаа. Бид Манзушри хутагтын үйл ажиллагааг дэмжих, өмнөх дүрүүдийн бүтээл туурвилыг судлах, сурталчлах ажлыг хийж байна. Анхдугаар Манзушри хутагт 1790 онд тодорсны дараа шашин номын үйлээ эхлүүлж, Монголын сүсэгтнүүд 1937 оныг хүртэлх хугацаанд 20 гаруй сүм, хийдийг босгож чадсан юм. 09 сарын 06-ны өдөр долдугаар Манзушри хутагтын “Гэвш” цолыг хамгаалах ёслол болно. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж байна” гэв.

Сэргээн засварлахаар зураг төслийн боловсруулсан Манзушри хутагтын хийд өмнө нь Цогчин дуган, өвгөн Лаврин, Жүд, Мамбын дуган, Ёго-Ядам, Найдан, Аюуш, Майдар зэрэг 20 гаруй сүм дугантай, 350 гаруй лам суудаг томоохон суурин газар байжээ. Тус хийдэд Сахиус Чойжоо зэрэг бурхны дүрийг харуулсан цам гарах, Майдар эргэх, Хайлан хурах, Ганжуур эргэх шашин номын зан үйлийг тогтмол хийдэг байсан байна.

Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

“Олон эрдэмтэн, мэргэд энэхүү төсөлд оролцож байгаад баяртай байна. Энэ бол гарцаагүй бидний хийх ёстой ажил юм. Улс оронд маань хэрэгтэй. Олон газрын жуулчдыг татах, шашин номыг хөгжүүлэхэд чухал ажил. Бурхны шашин дэлгэрээгүй улс орон дэлхий дахинд нэг ч байхгүй гэдгийг Заваадамдин тэргүүтэй шашны мэргэд тогтоосон байдаг. Монгол Улсад бурхны шашин гурван удаа дэлгэрч байсан баялаг түүхтэй. Сүсэгтэн олныг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болсон” гэлээ

Манзушрийн аялал жуулчлалын цогцолборыг төлөвлөхдөө түүх, археологийн судалгаанд үндэслэж, газар нутгийн байршлын онцлогт тохируулан Манзушрийн ариун орон, Эрдэм дэлгэрэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэхээр тооцжээ. 300 жилийн түүхтэй Манзушир хийдийн түүхэн дурсгалт цогцолборыг сэргээн засварлаж, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох уг төсөлд нийт 270 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Нийт төсөвт өртгийн 37 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс бусад санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх боломжтой гэж байлаа.

Төслийн удирдагч: Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар: “Төр, хувийн хэвшил, эрдэмтэд, судлаачид нэгдсэн 17 байгууллагын 100 гаруй хүн “Манзушри цогцолбор” төсөл дээр хамтран ажиллаж байна. Шашин, соёл, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж, жилдээ 1.3 сая хүн хүлээн авах боломжтой энэхүү цогцолбор маань Монгол Улсын аялал жуулчлалын салбарын түүхэнд шинэ хуудсыг нээнэ” гэсэн юм. 

Манзушри хийдийн сүм, суварга, дуганы үлдэгдэл туйрыг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах ажлыг уг төслийн хүрээнд хийж Цогчэн Дугана, Сэрүүн Лаврин, Цэцээ гүний оргил дахь Тахилын сүмийг сэргээн засах эскизийг боловсруулжээ. “Манзушри цогцолбор” төсөл нь аялал жуулчлалын салбарт шинэ бүтээгдэхүүн, брэндийг бий болгож, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж буй юм.

Г.Дугар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.82сссс   • 2019, 10 сарын 4. 16 цаг 53 минут

Эзэн Чингэс хаан цогцолбор барих ёстой...... Буддын шашин монголчуудыг сүйрүүлсэн гэж эрдэмтэд түүхчид хэлсээр атал эргүү малууд нь ухаарахгүй юм

59.153.114.49ММ   • 2019, 8 сарын 27. 19 цаг 09 минут

МИ ОВОГТ МОРЬ ГЭЖ БААХАН ЯВСАН, ОДОО БУРХАН ГЭЖ ШААХ НЬ ДЭЭ.

202.9.43.58Зочин   • 2019, 8 сарын 26. 22 цаг 40 минут

ard tumnees handiv cugluulj ter munguuruu ireh 2020 onii songuulid oroltsoh gej baigaa mie enhboldiin hujaa sanaa baij taarna..

58.141.48.104Энх   • 2019, 8 сарын 26. 1 цаг 26 минут

Монголчуудыг сүм хийдээр мунхруулж хүчийг нь сулруулж байсан Манж Хятадын бодлогыг үргэлжлүүлж байна муу шаар

73.200.190.192Зочин   • 2019, 8 сарын 24. 5 цаг 30 минут

zail psda

59.153.115.111tsum shaav   • 2019, 8 сарын 23. 18 цаг 08 минут

MUN SHAAAVAAAAA

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.