Шинэ мэдээ

Абэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ11 сар 13. 9:46"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно11 сар 12. 13:21

Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно

/8-р сарын 21/  -  9 цаг 50 минут

Хонконгийн Засгийн газар дотоод улс төрийн өнөөгийн хямралаас гарах арга замыг хайх зорилгоор нийгмийн бүх давхаргатай яриа хэлэлцээ хийх талбарыг бий болгоно гэж тус онцгой бүсийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Энэхүү талбар нь нээлттэй, шууд бөгөөд улс төрийн янз бүрийн үзэл бодолтой, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг татна гэж бид найдаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Үүний сацуу, Хонконгийн засаг захиргааны тэргүүн эмх замбараагүй байдлын үеэр явуулсан цагдаагийн ажиллагааг шалгах хараат бус тусгай комисс байгуулах жагсагчдын шаардлагыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар, энэ асуудалд цагдаагийн алба хаагчдын талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэдэг Хараат бус зөвлөлийг ашиглахад хангалттай байна. Одоогийн байдлаар тус байгууллагад хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудтай холбоотой 174 гомдол иржээ.

БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн шахалтаар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.

Жагсагчид хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй болгох, цагдаа нарын үйлдлийг мөрдөн шалгах хараат бус комисс байгуулах, эсэргүүцлийн жагсаалуудын үеэр баривчилсан хүмүүсийг суллах, тэдний үйл ажиллагааг үймээн гэж ангилахгүй байх, Хонконгт ардчилсан шууд сонгууль явуулах гэсэн таван шаардлагыг тавьж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

83.137.1.212Medi   • 8 сарын 21. 16 цаг 11 минут

Zuitei bolj bn

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.