Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй1 цаг 2 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино2 цаг 21 минутын өмнө“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10

Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй

/8-р сарын 20/  -  10 цаг 25 минут

Хонконгийн үймээнийг зохицуулахад Хятадын Ардын Чөлөөлөх Арми (АЧА) оролцож магадгүй нь "нэг улс - хоёр систем" бодлогын төгсгөл ирснийг илэрхийлэхгүй. Ийм дүгнэлтийг Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга /сайд/ асан  Леунг  ралиогийн нэвтрүүлэгт оролцохдоо хийсэн байна.  

Түүний тайлбарласнаар, Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн ажиллагаа нь улс орныг хувааж, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахгүй бөгөөд ердөө л “нийгмийн дэг журмын төдий асуудал” учраас Хонконгийн Үндсэн хуулийн 18 дугаар заалтад хамаарахгүй байна. Уг заалтад үндэсний эв нэгдэлд заналхийлэх дайн эсвэл үймээн болсон тохиолдолд БНХАУ-ын хуулийг Хонконгт хэрэгжүүлэх тухай тусгасан байдаг аж. 

Үүний зэрэгцээ, шаардлагатай тохиолдолд нийтийн хэв журмыг сахихын тулд Хонконгт байрлаж буй Ардын Чөлөөлөх Армийн хот хамгаалах цэргийг оролцуулах хүсэлтийг тус онцгой бүсийн засаг захиргаанаас БНХАУ-ын төв Засгийн газарт тавих боломжийг Үндсэн хуулийн 14 дүгээр заалтад тусгасан байдаг гэж тэрбээр тайлбарлажээ. “Гэхдээ энэ тохиолдолд “нэг улс-хоёр систем” зарчим зөрчигдөхгүй” гэж Хонконгийн хуульч цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн төрийн далбаа, сүлдийг гутаан доромжилсон үйлдлүүдийг тайлбарлахдаа тэрбээр энэ нь БНХАУ-ын төв Засгийн газрын эрх мэдэл, нэр хүндийг сорьж байгаа боловч иймэрхүү үйлдэл нь бодит байдал дээр Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахгүй гэжээ.

Хятад улс Хонконгтой хил залгаа оршдог Шэньжэн хотод олон тооны цэрэг болон хуягт техникүүдээ байрлуулсан гэх мэдээлэд хэвлэлүүдэд саяхан гарсны дараа Леунгийн энэхүү тайлбар хэвлэлүүдээр цацагдсан байна. Цэргийн техник хэрэгслүүдийг Хонконгийн хилээс холгүй орших цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсныг харуулсан хиймэл дагуулын зургийг зарим хэвлэл нийтэлжээ. Хятад улс Хонконгтой залгаа хил рүү цэргээ татаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт улсынхаа тагнуулын мэдээллээс иш татан мэдэгдсэн билээ. Хятадын эрх баригчид энэ мэдээллийг нотлоогүй боловч няцаагаагүй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.