Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй56 минут 5 секундын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино2 цаг 16 минутын өмнө“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10

Говиос хэлхсэн "гоё" мэдээ

/8-р сарын 7/  -  12 цаг 31 минут
Жилийн цэвэр ашиг нь 806 тэрбумаар тоологдох "Эрдэнэс Тавантолгой” гэж төрийн өмчит "Эрдэнэт”-ээс дутахгүй баян компанитай болсныг хэлэх үү, дагаад улстөрчдийн шунал хүсэл, ашиг сонирхол, олны хэл ам, хардлага сэрдлэг үл тасарна. Улсаараа хувьцаатай тус компанийн Улаанбаатар дахь төв оффисийг нь тойрсон улс төрийн хэм ид улайсч байгаа бол уурхай дээр нүүрс олборлох, тээвэрлэх, ажил чөлөө завгүй явагдаж байна.
 
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэгт гардагчлан гангийн нар дээрээс нь хуйхалчихсан юм уу гэмээр энэ жил хур бороо багатай юу, говь нутаг зуншлага тааруухан байна. Газрын өнгө одооноос л ногоорч байгаа шинжтэй, ноостойгоо ноолорсон тэмээ зам зуурт цөөнгүй харагдав. Улаанбаатараас Өмнөговь чиглэлийн зам ёстой л там болжээ.
 
Цогтцэций сумаас 30-аадхан километрийн зайтай "Эрдэнэс Тавантолгой”-н гэр кэмпүүд байрлаж, уурхайчдыг тав тухай амраах нөхцөл бүрдүүлэхийн тулд хэрэндээ хичээсэн харагдана.
 
Гэхдээ хувийн том кэмпүүдийг яаж гүйцэх вэ. Уурхайн ажлын ид оргил үед Тавантолгойн зүүн, баруун Цанхид 600 орчим хүн өдөр, шөнөгүй ажилладаг аж. Тэдний хүчээр "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил 806 тэрбумын цэвэр ашиг олж, тэр мөнгийг нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болсон билээ.
 
Тавантолгойн орд нь коксжих нүүрсний чанараараа Монголдоо төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогддог орд. Эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөц нь 6.4 тэрбум тонн. 
 
Өнгөрсөн жил гэхэд тус ордоос 13 сая тонн нүүрсийн экспортод гаргасан бол энэ жил 18 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьжээ. 
 
Одоогоор 8 орчим сая тонн нүүрс экспортод гаргасан талаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ц.Баярмагнай ярьж байна. Зүүн Цанхид "TTVJCO”, баруун Цанхид "Моннис”, "Хишиг арвин индустриал” олборлолт хийдэг аж.
 
Жилийн ашгаа компанийн хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулсан бол гэх бяцхан харамсал уурхайчдын дунд байгаа ч тус компанийн зүгээс 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа болж бүтэхээр нь явуулж буй юм байна. Хүнд даацын автомашины зам тавих, нөхөн сэргээлтийн чиглэлээр томоохон ажлуудыг ч хэдийнэ эхлүүлж. 
 
Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсон. "Эрдэнэс Тавантолгой” ч ялгаагүй нүүрсийг нь авч байгаагийн хариуд говийг ногооруулах төслийг эхлүүлээд байгаа аж. Төслийн нэр нь "Ногоон говь”. Нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд говьд ямар мод ургах талаарх эрдэмтэдтэй хамтарсан туршилт явуулжээ.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.