Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй1 цаг 13 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино2 цаг 33 минутын өмнө“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10

Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ

/8-р сарын 16/  -  12 цаг 17 минут

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархсан “Эбола” вирусний халдварын улмаас 4000 орчим хүүхэд өнчирч, харгалзах хүнгүй болсон талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас пүрэв гарагт мэдээлжээ.

Хүүхдийн сангийн мэдэгдэлд дурдсанаар, нэг жил гаруйн өмнө дэгдэж эхэлсэн “Эбола” вирусний халдварын тархалтын улмаас 1300 гаруй хүүхэд эцэг эхийнхээ аль нэгийг эсвэл хоёуланг алдсан ажээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчийг нь эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан эсвэл албадан тусгаарласны улмаас 2400 гаруй хүүхэд харгалзах хүнгүй ганцаар хоцорсон байна.

Үүнээс гадна тэдгээр хүүхдийг халдвар авсан байж магадгүй гэх сэрдлэгтэй холбоотойгоор хүүхдүүдийн олонх нь ялгарлан гадуурхагдаж байгаагийн зэрэгцээ тэдэнд хоол хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа ажээ.

Хүүхдийн сан Конго улсад үйл ажиллагаа явуулж буй “Эбола” вирусний эмчилгээний төвүүдийн хажууд хүүхэд асрах гурван газар байгуулж, эцэг эх, асран хамгаалагч нь бүрэн эдгэрэх хүртэл хүүхдийг нь асарч байна. Түүнчлэн тэдгээр хүүхдэд туслалцаа дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүд дутагдалтай байгааг Хүүхдийн сангийн мэдэгдэлд онцолжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Конго улсын зүүн нутгийн Умард Киву, Итури мужид “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл уг халдварын улмаас 1800 гаруй хүн нас барсан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.