Шинэ мэдээ

Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58Энэтхэгт өдөрт халдварын 40 мянга гаруй тохиолдол шинээр илэрлээ7 сар 21. 9:57"Шарилжгүй Улаанбаатар-5" аян тав дахь өдрөө үргэлжлэлээ7 сар 21. 9:42

БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ

/8-р сарын 16/  -  12 цаг 15 минут

БНАСАУ цаашид БНСУ-тай хэлэлцээ хийхээс татгалзаад, БНСУ-ын үйл ажиллагааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрлээ гэж мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний пүрэв гарагт хэлсэн үгийн хариуд БНАСАУ-ын Энх тайвнаар нэгдэх хорооноос дээрх мэдэгдлийг хийсэн байна. Мөн БНАСАУ өнөө өглөө зүүн эргээсээ хоёр пуужин харвасан гэж БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ. БНАСАУ сар хүрэхгүйн хугацаанд ийм төрлийн зургаа дахь туршилтыг явуулж буй нь энэ юм.

Энэхүү үйл явдлаас зургаан хоногийн өмнө БНАСАУ Япон тэнгис рүү богино зайн тусгалт баллистик пуужин харвасан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн зургадугаар сард уулзаж, цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсоноос хойш дээрх туршилтуудыг хийжээ.

Солонгос улс Японы дэглэмээс чөлөөлөгдсөний ойг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч өчигдөр мэдэгдэхдээ, Солонгосын хойгийг 2045 он гэхэд нэгтгэнэ хэмээгээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилт “хамгийн эгзэгтэй цаг үе”-д ирээд байна гэжээ.

Харин БНАСАУ-ын хариу мэдэгдэлд БНСУ яг энэ цаг мөчид ч цэргийн хамтарсан сургуулиа үргэлжлүүлсээр байгаа тул энх тайван эдийн засаг хийгээд энх тайван дэглэмийн талаар үг цухуйлгах ч эрхгүй хэмээн тэмдэглэсэн байна.

АНУ-БНСУ-ын талууд цэргийн хамтарсан сургуулиа үргэлжлүүлэн явуулсаар байгааг эсэргүүцэж буйгаа БНАСАУ-ын засаг захиргаа удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд тэд энэ төрлийн үйл ажиллагаа нь БНАСАУ-ын удирдагч болон АНУ, БНСУ-ын төрийн тэргүүн нарын байгуулсан хэлэлцээрүүдийг зөрчиж байна хэмээн үздэг ажээ. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.