Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

Уул уурхайн компаниудын зорилго нь ашиг олохоос гадна амьдрал “бүтээх”

/7-р сарын 4/  -  16 цаг 37 минут

Тавантолгойн бүлэг ордын коксжих нүүрсний нөөцийг 1.8 тэрбум тонн хэмээн тогтоосон нь дэлхийд 10-т орох үзүүлэлт. Уг ордыг түшиглэн олон аж ахуйн нэгж нүүрс олборлон, экспортолж буйгаас монголчуудын анхаарлыг ихээр татаж, үйл ажиллагааных нь явцыг өдөр бүр шахам сонирхож буй компани бол "Эрдэнэс Тавантолгой”. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш анх удаа өнгөрсөн жил л ашигтай ажилласанд иргэд тун сэтгэл хангалуун байгаа. Учир нь тус компанийн тодорхой хувийг манай улсын 2.5 сая иргэн эзэмшдэг. Тэгвэл 2019 оныг "Эрдэнэс Тавантолгой”-чууд бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгон, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн, зах зээлээ тэлэн, борлуулалт, ашгаа нэмж, чадавхжихаар хичээн ажиллаж байна. Тиймээс ч өнгөрсөн оны цэвэр ашгаасаа иргэдэд ногдол ашиг тараахаар төлөвлөснөө азнаж, бүтээн байгуулалтад зарцуулах "түүхэн” шийдвэр гаргасан хэрэг. Мэдээж уг шийдвэрийг гаргахдаа Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, хувьцаа эзэмшигчдийн олонхын саналд тулгуурлажээ. Тэгвэл бүтээн байгуулалт явц хэр байгаа бол.

Уурхайн ашигт ажиллагаанд шууд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тэдгээрийн нэгд дэд бүтэц зайлшгүй орно. Дэд бүтцийг хэрхэн шийдсэн, хэдий хэр хөрөнгө зарцуулж, зөв үнэлж, оновчтой байршилд зам, гүүр, далан барьж байгуулснаар ачаа эргэлтийн хэмжээг өсгөн, зардлыг танаж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилхөөс гадна эдийн засагт үнэлж барамгүй эерэг үр дүн авчирдаг. "Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд дэд бүтцэд нэлээд хөрөнгө зарцуулахаар төсөвлөж, зарим ажлынхаа ард гарчихаад байна. Тодруулбал, тус компанийн уурхайгаас Гашуунсухайт боомт руу чиглэдэг төв зам хүртэл 8.2 км урттай, хатуу хучилттай авто замыг өнгөрсөн сарын 30-нд ашиглалтад орууллаа. Эл замаар өдөрт 500-1000 хүнд даацын автомашин зорчдог гэв. 2018 оны гуравдугаар сард эхлүүлсэн уг ажилд 14.3 орчим тэрбум төгрөг зарцуулж, "Арж капитал” компаниар гүйцэтгүүлсэн аж. Уг замыг ашиглалтад оруулснаар тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл болон болзошгүй ослын давтамжийг бууруулж, ачаа эргэлтийн хэмжээг өсгөн, орчны тоосжилтыг багасган, орон нутгийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад түлхэц болох юм. Мөн замын даац, зузаан нь олон улсын стандартад нийцсэн, говийн цаг уурт зохицсон, удаан эдэлгээтэй, хүнд даацын автомашинд зориулсан гэдгээрээ онцлог аж. Тус замыг барьсан "Арж капитал” компанийн төслийн захирал Г.Базаррагчаа "Цементээр бэхжүүлсэн суурь үе нь 30, харлуулсан дайрга үе нь 13, өнгөн асфальт нь таван см-ийн зузаантай, хүнд даацад тэсвэртэй замыг ашиглалтад орууллаа. Энэ нь Монголд ашиглалтад оруулсан хамгийн зузаан хоёр замын нэг боллоо. Бид арчилгаа, хамгаалалтыг нь гурван жил хариуцна. Хажуугийн даланг барьж байгуулах ажлын явц өдгөө 70 орчим хувьтай” хэмээв.

Уул уурхайн компаниуд ашиглаж буй ордынхоо байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах, орон нутгийн оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулах ажилд улам бүр анхаарсаар буй нь сайшаалтай. Цөөнгүй компани уурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, "ногооруулах” ажлыг тууштай хийж, худаг усыг сэргээх, гүний усны хомсдолыг таслан зогсоох талаар судалж байна. "Эрдэнэс Тавантолгой”-нхон ялангуяа говь нутгийг ойжуулахаар шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээнд тулгуурлан, ул суурьтай төлөвлөгөө боловсруулж буйгаа дуулгалаа. Тухайлбал, тус компанийнхан 2018 оноос Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нартай хамтран Байгаль орчин, усны бодлогын газрын ажилтнуудаа чадавхжуулах сургалтад хамруулжээ. Ингэснээр холбогдох мэргэжилтнүүд нь ус, хөрс, ургамал, агаар орчны талаарх мэдлэгээ улам баяжуулж буй гэв. Үүнээс гадна нэг га газарт туршилтын талбай байгуулж, хүлэмж болон ил газарт мод үржүүлгийн ажил эхлүүлсэн байна. Одоогоор тус талбайд 38 000 орчим мод суулгаж, үржүүлж буй юм билээ. Улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай зэрэг 30 орчим төрлийн мод багтах гэнэ. Түүнчлэн "Ногоон говь” төсөл боловсруулж техник, эдийн засгийн үндэслэлийг нь баталснаа дурдсан юм. Уг төслийг хэрэгжүүлснээр говьд тэсвэртэй, он удаан жил амьдрах чадвартай мод тарих, ийм модны үрийг гарган авах, улмаар бусад аж ахуйн нэгжийг үрээр хангах, модны үр, үржүүлгийн санг бий болгох юм байна. Мөн тоос сайн шингээж, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг нарс, гацуур зэрэг шилмүүст модыг говьд хэрхэн нутагшуулах талаар судалж буй гэв. "Эрдэнэс Тавантолгой” компанийн байгаль орчны мэргэжилтэн А.Аззаяа "Ганц нэг мод тарих, олон га талбайг ойжуулах нь тэнгэр газар шиг ялгаатай. Ялангуяа говийг ойжуулахад цаг хугацаа, хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Иймээс ч бид ХААИС-ийнхантай хамтран ажиллаж байна. Бидний зорилго бол говьд тэсвэртэй мод, бутыг нутагшуулж, суулгах, өгсөн үржүүлэхээс гадна зөвхөн энд ургадаг ургамлын төрөл зүйлүүдийг хамгаалах, нөхөн төлжүүлэх, үрийн санг бүрдүүлэх юм. Мөн манай компани туршилтын талбайдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Одоогоор хүлэмждээ мод үржүүлж буй ч ирэх оноос нарийн ногоо тариалж, уурхайчдынхаа хүнсэнд хэрэглэн, хүлэмжийнхээ тоог ч нэмэх зорилготой” хэмээн ярив. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайн ойр орчимд "Моннис”, "Хишиг арвин индустрал” "Ти ти жэй ви си өү” буюу "Эрдэнэс тавантолгой”-н туслан гүйцэтгэгч гурван компани тус бүр 20 000 мод тарих ажлыг ид өрнүүлж байна. Тэд шоо хэлбэртэй, жижигхэн, резинэн бортгонд үржүүлсэн модны суулгацыг хэдэн зуугаар нь авчирчээ. Хар шороон хөрсөнд, бордож үрслүүлсэн моднуудыг Сэлэнгэ аймгаас авчирсан бөгөөд хөрсөнд шууд суулгадаг гэнэ. Ингэж үрсүүлж, бойжуулсан модыг, зөв арчилж, сайн усалбал хэзээ ч үхдэггүй, урт настай гэдгийг тухайн компанийн байгаль орчны мэргэжилтнүүд тэмдэглэсэн юм.

 

 

Говийн малчдад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь усны хомсдол. Саяхныг хүртэл Цогтцэций сумын нутагт дахь дийлэнх худгийн ус багасан, амсар луу шороо шигж, (усыг нь ховоогоор татаж авдаг) хүн, мал ундаалах аргагүй болсон байжээ. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой” компанийнхан худаг болон булаг шандыг тордож, усны нөөцийг нэмэгдүүлж, малчдын амьжиргаанд дэм болох зорилгоор 17 худаг засварлан, шинэчилж, дөрвөн булгийн эхийг хашиж, торджээ. Мөн энэ онд Цогтцэций сумын дөрвөн багт тус бүр нэг шинэ худаг гаргахаар төлөвлөсөн гэнэ. Цогтцэций сумын гуравдугаар багийн малчин Х.Гэрэлмаа "Уул уурхайн компаниуд малчдын амьжиргаанд дэм болж байгааг үгүйсгэхгүй. Жишээлбэл, өнгөрсөн жил бид амны усаа маш холоос зөөж, энэ худгаас малаа л арайхийн усалдаг байв. Учир нь худгийн ус багассан тул ховоогоор авах хүндрэлтэй, мөн зориулалтын байргүйгээс ус нь маш их бохирдсон байсан. Одоо цахилгаанаар ажиллуулдаг, цэнгэг устай шинэ худагтай болж, мал усалдаг онгоцоо ч сайжрууллаа. Малчин бидэнд ус шиг хэрэгтэй зүйл хаана байх билээ” хэмээв. Үүнээс гадна засаж сайжруулсан болон шинээр ашиглалтад оруулсан худагт усны түвшин, нөөц хэмжигч багаж суурилуулхаар "Эрдэнэс Тавантолгой” компанийнхан төлөвлөсөн байна. Ингэснээр тухайн худгийн усыг хэдэн жил, өдөрт хэдэн литрийг хэрэглэвэл зохистой болохыг тооцох боломж бүрдэх ба шаардлагатай үед худгаа гүнзгийлж, усны ундаргыг нэмэх, эсхийг шийдэж болох гэнэ.

 

Энэ он эхний зургаан сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой” компанийнхан төлөвлөгөөний дагуу 7.5 сая тонн нүүрс экспортолжээ. Ингэснээр борлуулалтын орлого нь 1.3 их наяд төгрөг, цэвэр ашиг нь 503 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 300 тэрбумыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн аж. Мөн Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар сайжруулсан, шахмал түлш үйлдвэрлэж буй "Тавантолгой түлш” компанийг санхүүжүүлж буйгаа тэмдэглэсэн юм. 2018 онд тус үйлдвэрт 18.6, энэ оны эхний хагас жилд 13.3 тэрбум төгрөг олгосон байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн найман жилийн хугацаанд 40 сая гаруй тонн нүүрс экспортолжээ. Тэгвэл ирэх дөрвөн жил эл тоог 50-60 сая тоннд хүргэхээр төлөвлөн, шаардлагатай ажлуудаа хийж байна. Тодруулбал, энэ онд Тавантолгой, Зүүн баян чиглэлийн төмөр зам барих ажлыг эхлүүллээ. Мөн Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх төмөр замын ажлыг наймдугаар сарын дундаас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Мөн хоёр чиглэлд авто зам барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Нүүрс баяжуулах үйлдвэр, иж бүрэн конвейрын систем байгуулах ажлаа ч төлөвлөгөөний дагуу урагшлуулж, судалгаагаа хийж байна. Түүнчлэн нүүрс тээвэрт оролцож буй 11 000 жолоочийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан төдийгүй, тээврийн явцад амарч, алжаалаа тайлж, замынхаа мэдээллийг зайнаас авах боломжтой тээвэр ложистикийн төвийг 100 км тутам байгуулах ажлыг эхлүүллээ. Эдгээрт 350 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Цаашид уурхайчдын хотхон, уурхайн оффис зэргээ сайжруулж, шинээр барьж байгуулна. Ерөнхийдөө "Эрдэнэс Тавантолгой”-нхоны бүтээн байгуулалт ид өрнөж байна гэж ойлговол зохино” хэмээв. Үүнээс гадна цөөнгүй иргэн уул уурхайн компанийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандан, хөрс шороогоо ухаж, сэндийлүүлж буйг эсэргүүцдэгийг дурдахгүй өнгөрч болохгүй. "Уул”-наас уурхайг нүүлгэхэд буюу өөрөөр хэлбэл, баялаг дуусахад тухайн газарт юу ч үлдэхгүй хэмээн халаглах нь олон. Энэ талаар Б.Ганхуяг "Уурхайн болон орон нутгийн хөгжил хоорондоо салшгүй холбоотойг бид мартаж болохгүй. Хэдэн арван жилийн дараа тухайн ордыг ашиглахаа болиход тэнд амьдрал хэвийн үргэлжилэх экологийн таатай орчин, эдийн засгийн чадамжтай айл өрх, үйлдвэр, аж ахуй, орчин үеийн шаардлагад нийцсэн суурин газар, он удаан жил хүн амьдрах боломж, нөхцөлийг бүрдүүлбэл зохих болов уу. Товчхондоо, уул уурхайн салбараас олж буй өнөөдрийн хөрөнгө, нийт иргэдийн маргаашийн амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай” хэмээв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сарын 30-нд "Эрдэнэс Тавантолгой” компаниас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Онцгой байдлын албыг чадавхжуулах, ажлын ачааллыг нь бууруулах зорилгоор "пургон” автомашин бэлэглэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.