Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав3 цаг 28 минутын өмнөХятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ9 цаг 25 минутын өмнөЯпонд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Гашуунсухайт руу хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэж эхэллээ

/7-р сарын 2/  -  16 цаг 28 минут

Тавантолгойн ил уурхайн олборлолт, нөхөн сэргээлт, компанийн нийгмийн хариуцлага, үйл ажиллагааг сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт хэсэг сэтгүүлч Улаанбаатараас хөдөллөө. Тус орд нийслэлээс 540 км, Цогтцэций сумаас 12 км, харин Гашуунсухайтын боомтоос 270 км зайд байрлана. Бид өглөөний 09:00 цагт хөдөлж, үдшийн бүрийтэй зэрэгцэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Цанхи” хотхонд очив. Улаанбаатараас Өмнөговь хүртэлх төв зам нэлээд эвдрэл, гэмтэлтэй байна. Зам хаасан, засвартай газар олон учраас тухайн хэсгүүдэд шороон замаар зорчиж байлаа. Биднийг "Цанхи” хотхонд очиход уурхайн удирдлагууд хүлээж авсан. Харин уурхайчид аль хэдийнэ амарчээ. Хотхонд 22:00 цаг гэхэд бүхий л үйл ажиллагаа өндөрлөж, уурхайн ажилчид амарсан байх хуваарьтай. Энэ хуваарийг уурхайд хууль мэт мөрддөг.

Тавдугаар сарын 29. Өглөө эртлэн Цанхи хотхоноос тав орчим км зайд байрлах Тавантолгойн ил уурхайтай танилцлаа. Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани 2010 оноос ил уурхайднүүрс олборлолт явуулж байна. Баруун, зүүн Цанхи, Бор тээг, Оорцог, Бортолгой, Онч хараат гэсэн ордуудтай. Одоогийн байдлаар дөнгөж Цанхийн ордод олборлолт явуулж байна. Нийтдээ бүлэг ордууд нь зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 2.1 тэрбум нь коксжих нүүрс бол, 3.9 тэрбум нь эрчим хүчний нүүрстэй байна. Коксжих гэдгийг энгийнээр тайлбарлахад металл хайлуулдаг гэж ойлгож болно. Энэ ч утгаараа Тавантолгойн бүлэг орд нүүрсний чанар, агууламжаараа олон улсад тэргүүлж, нүүрсний экспорт нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, тавдугаар сарын 29-ний байдлаар Тавантолгойн ордын зүүн, баруун Цанхиас найман сая тонн нүүрс олборлож, экспортод гаргажээ. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ХАБХ-ийн дарга Ц.Баярмагнай " Уурхай маань байгуулагдсанаасаа хойш 50 сая тонннүүрс экспортложээ. Үүнээс өнгөрсөн жил түүхэндээ хамгийн их буюу 10 сая тонныг олборлосон. Энэ жил давуулан биелүүлж, 15 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар найман сая тонныг нь олборлож экспортлолоо” гэв. Тавантолгойн ордод уурхайчид 24 цаг тасралтгүй олборлолт явуулж байна. Дөрвөн ээлжийн ажилчидхоёр ээлжээр 12, 12 цагийн зайтай ажилдаа гарна. Техник, тоног төхөөрөмжийн хувьд жилээс жилд сайжирсан бөгөөд одоо монголдоо анхдагч цахилгаан эксковаторууд нүүрс олборлолтод хүчин зүтгэж байна. Тэднийолборлосон нүүрсийг эргэлтэд оруулж, Гашуунсухайтын боомт руу зөөж, экспортлохоор 9000 гаруй жолооч ажиллаж байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс эдгээр жолооч нарын тав тухтай, амрах орчинг бүрдүүлэх зорилгоор хотхон хүртэл байгуулжээ.

Ер нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс нэгдүгээрт хүн гэсэн бодлого баримтлан ажилладаг байна. Уурхайн хажууд ажилчдын амрах Цанхи хотхон байрлана. Амрах гэрүүд нь дотроо ариун цэврийн өрөө, дүүштэй. Хотхонд спорт заал, бялдаржуулах клуб, караоке, бүжгийн гэр, номын сан гээд уурхайчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүхий л боломжоор хангаж өгсөн байна.Мөн ажилчдын хоолны илчлэг, амрах цаг гээд бүгдийг олон улсын стандартын дагуу нарийн зааж өгсөн. Тэр л заавар зааварчилгааны дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Үдээс хойш. Уурхай, "Цанхи” хотхоны үйл ажиллагаатай танилцсаны дараа сэтгүүлчид компанийн нөхөн сэргээх талбай руу явлаа. Өмнөговь аймгийн удирдлагаас нэг тонн нүүрс, нэг мод гэсэн агуулгатай захирамж гаргажээ. Модыг тариад орхих биш ургуулах зарчим баримталж байна. Үүнийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд хэрэгжүүлж байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компаниас "Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.Өмнийн говийг ногооруулах зорилгоор одоогийн байдлаар 28 мянган мод тариад байна. Говьд мод тарина гэдэг амаргүй учраас "Эрдэнэс Тавантолгой” компани, ХААИС-ийн багш нартай хамтран ажиллаж байна. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар "Байгаль орчны асуудал дэлхий даяар нэлээд хурцдаж байна. Нөхөн сэргээлт, зөв зохистой ашиглалт яригдаж, өндөр технологи ч шаардаж эхэллээ. Хүчилтөрөгч байхгүй бол хүн байхгүй. Нөгөө талаар ногоон байгууламж нь тоосжилтыг бууруулдаг. Одоо уурхайн орчимд ямар их тоосжилттой байгааг та бүхэн харж байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс "Ногоон говь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна” гэв. Сургуулийн багш нарын зүгээс говийн ургамлын тухай судалгаа хийж, нутагшуулах туршилтуудыг тэнд явуулж байна. Ер нь улсын хэмжээнд говийн бүс нутагт ургадаг ургамлуудын үрийн нөөц хангалтгүй, бүр тасрах хэмжээнд хүрчээ.Тэгэхээр энэ үрийн нөөцийг хамгаалж үлдэхээр ажиллаж байгаа” гэв.

 

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн хажууд хэд хэдэн туршилтын талбай, хүлэмж байгуулаад байна. Энэ талаар тус компанийн байгаль орчны мэргэжилтэн А.Аззаяа бидэнд мэдээлэл өглөө. Тэрээр "Бид 2011 оноос эхлэн нэг га талбайд нөхөн сэргээлтийн туршилт хийж байна. Манай туршилтын талбайд сухай, шар хуйс, хайлаас, бургас, чацаргана гэсэн 10 гаруй төрлийн модлог ургамал ургаж байна. Үүнээс говийн нөхцөлд ургах боломжтойг сонгож, 10 га мод үржүүлгийн талбайдаа ургуулдаг. Түүнээс шалгарсныг нь нөхөн сэргээх талбайдаа суулгаж нөхөн сэргээх юм. Говийн нөхцөл хайлаас, сухай, шар хуайс зэрэг моднууд сайн ургаж байна” гэлээ. Уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтийн асуудал нэн чухалд тооцогддог. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд энэ асуудалд нэлээд санаачлагатай ажиллаж байгаа юм.

Мөн тус уурхайн нөлөөллийн бүсэд одоогоор 10 орчим малчин өрх амьдарч байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн зүгээс тэдэнд худаг гаргаж өгөх, булгийн эх ундаргыг хамгаалах ажлуудыг хийжээ.

 

Тавдугаар сарын 30. Нэлээд чухал өдөр байв. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайтын боомтын чиглэлд 8.2 км автозамыг нээлээ. Үүнийг нүүрс тээвэрлэгч жолооч нар хамгийн баяртай угтав. Тэд тухайн чиглэлд өдөр бүр тээвэрлэлт хийж байна. Замын асуудал нэлээд хүндрэлтэй. Харин энэхүү зам ашиглалтад орсон нь томоохон бүтээн байгуулалт болов. Түүнчлэн сум орон нутаг, уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэд ч баяртай байна. Уул уурхай дагасан хөгжил сайхан ч гэлээ хүндрэлтэй асуудал олон бий. Үүний нэг нь тоосжилт. Тэгвэл автозам ашиглалтад орсноор тоосжилтын асуудал нэлээд багасна гэж тооцоолжээ. Түүнчлэн хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийх нь нүүрсний эргэлт, экспорт хэмжээ ч нэмэгдэх нь тодорхой. Автозамын нээлтэд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, замын гүйцэтгэгч компани болох "Арж капитал” компанийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон орон нутгийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай замыг нээж байна. Жил гаруйн хугацаанд 14.3 тэрбум төгрөгөөр дангаараа автозам барилаа. Ер нь 2019 он манай компанийн хувьд бүтээн байгуулалтын жил болно.Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил эхэллээ. Удахгүй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа барьж эхэлнэ. Мөн Хангимандал чиглэлийн автозамын ажил байна. Удахгүй Нүүрс баяжуулах үйлдвэр, усан байгууламжийн төслүүдийн ТЭЗҮ-г батлах гэж байна. Их бүтээн байгуулалтын ажлууд энэ мэтчилэн цааш үргэлжилнэ” гэв. Мөн автозамын нээлтийн үеэр жолооч нар сэтгэгдлээ хуваалцав. Жолооч Ж.Нямбаяр "Шороон замаар явахад тоосжилт ихтэй хэцүү байсан. Энэхүү Гашуунсухайт чиглэлийн автозам тавигдсанаар жолооч нарын эрүүл мэндэд тустай. Түүнчлэн автомашины эвдрэл, гэмтэл багасна. Маш их баяртай, урамтай байна” гэлээ.

Ийнхүү Өмнийн говийн уул уурхай дагасан их бүтээн байгуулалт, хүмүүсийн аж, амьдрал, уурхайчин, нүүрс тээвэрлэгч жолооч нарын зовлон, жаргалын нэгхэн хэсгийг сурвалжлаад ирлээ. Тэнд улс орны эдийн засгийг өөд татахаар уурхайчин залуус өдөр шөнөгүй ажиллаж байна. Уул уурхай дагасан их бүтээн байгуулалтууд ч өрнөж эхэлжээ. Тавантолгойн ордын үйл ажиллагаа 2010 оноос эхэлсэн. Ирэх жил 10 жилийнхээ ойтой золгоно. Тэгвэл энэ ойн босгон дээр их бүтээн байгуулалтынхаа ажлыг эхлүүллээ хэмээн уурхайчид ихэд баяртай үлдлээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.