Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй13 минут 51 секундын өмнөБангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ2 цаг 44 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ2 цаг 46 минутын өмнөХятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49

Х.Лхагвасүрэн: "IT park"-ын ажилчид хугацаагүй ажил хаях боллоо

/7-р сарын 24/  -  11 цаг 18 минут

“Мэдээлэл, технологийн үндэсний парк”-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн дарга 

МТҮП-ын ажилтнууд 2019 оны 07-р сарын 22, 23-ны өдрүүдэд сануулах ажил хаялт зарлаад байсан. Тэгвэл ажил хаялт цаашид үргэлжлэх болсон талаар тус паркын үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Лхагвасүрэн тодруулга өглөө.

-Сануулах ажил хаялт зарласны зорилго юу вэ? Та бүхний санал шаардлага хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл байна уу?

- Нэгдүгээрт байгууллагын харьяаллыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт нь шилжүүл, хоёрдугаарт байгууллагын статусыг эргэж хар, гуравдугаарт мерит буюу шатлан дэвшүүлэх зарчмаар захирлын асуудлыг шийдвэрлэ гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтан, байгууллагаас бидэнд ямар ч хариу өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ яаран сандран Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилгоо хийж байгаа мэдээлэл авсан. Бид ямар ч буруу асуудал дэвшүүлээгүй. Хувийн эрх ашгийн төлөө дуугараагүй. Сүүлийн 6 жилд 5 захирал солигдлоо, статус нь 3 удаа шилжлээ. Ийм тогтворгүй байдал байгууллагын хөгжил, ажилчдын хөдөлмөрийн суурь нөхцөлийг хохироож байгаа учраас ажлаа мэддэг, хамт олондоо үнэлэгдсэн, гадаад дотооддоо ч танигдсан хүнээ томилоод үр дүнтэй ажилламаар байна гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас маш яаруу сандруу, хуулийн процетурыг нь гүйцэлдүүлэхгүй, эрх зүйн хувьд маргаантай тогтоол, шийдвэрүүдийг яаран гаргаад салбартаа огт танигдаагүй, цоо шинэ хүнийг томилж байна.

- Яагаад ийм яаруу сандруу томилгоо хийж байгаа учир шалтгааныг та бүхэн юу гэж харж байна

- Шинээр томилогдох гээд байгаа хүнд улс төрийн дэмжлэг үзүүлж буй албан тушаалтан нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэдэг мэдээллийг авсан. Яагаад ингэж яаран адган томилгоо хийлгэх гээд байгаа, ямар эрх ашиг байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Та нарын тавьж байгаа шаардлага энэ нь буруу гээд хэлэхгүй, хариу өгөхгүй хар эрчээрээ л албан тушаалын төлөө зүтгүүлээд байна. Бид асуудлыг том зургаар нь хараач, байгууллагын эрх ашиг талаас нь бодооч гэдэг шаардлага тавьж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 9 гишүүнээс 5 нь энэ асуудлыг ойлгож байгаа ямар нэг томилгоотой холбоотой асуудлыг дэмжээгүй, гарын үсэг зураагүй, зурахгүй, сайтар судлах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн гэсэн. Гэтэл хурал хийгээгүй, олонхоороо шийдээгүй байхад яагаад тогтоол гарч байна? Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуулийн 18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан салбар хүрээтэй нь зөвшилцөх ажиллагаа явагдаагүй зэрэг эрх зүйн хувьд сонирхол татсан асуудлууд ч байна. Энэ асуудлаар манайхан захиргааны хэргийн шүүхэд хандаад явах байх. Бид ийм хэсэг бүлэг хүмүүсийн улайрсан томилолтооор ирэх захирлыг дэмжихгүй, хүлээж авахгүй. Бид ерөөсөө хүний тухай асуудал хөндөөгүй суурь зарчмын асуудал хөндсөн. Манай байгууллагад гадаад дотоодод их дээд сургууль төгссөн дээд тал нь 26 жил  ажилласан удирдах ажлын туршлагатай энэ ажилд тэнцэх хэд хэдэн хүмүүс бий. Эхлээд үндэс сууриа бэхжүүлье, дүрэм журмаа шинэчилье, дараа нь хүний асуудлаа ярья л гэдэг шаардлага тавиад байгаа шүү дээ. Юу нь буруу юм бэ?

Цаашдаа яах вэ? Хэзээнээс байгууллага хэвийн ажиллаж эхлэх вэ?

-  Ажил хаялт 2019 оны 07-р сарын 24-нөөс хугацаагүй хэлбэрт шилжиж байна. Байдлыг ингэж хүндрүүлж байгаа хүмүүс нь улаан эрчээрээ хүн томилох гэж зүтгүүлээд байгаа дарга нар. Дарга нар маань салбарынхны дуу хоолойг сонсохгүй, дэвшүүлж байгаа асуудлыг нь судлахгүй, зүгээр л муйхарлаад байвал бид тэмцэхээс өөр яах билээ.

Төрийн байгууллагын ажилтнууд ингэж ажил хаях нь хуульд нийцэх үү? Байгууллага ажлаагүйгээс гарах хохирол, хариуцлагыг хэн хүлээх вэ?

Нэгдүгээрт ажил хаялт хуулийн хүрээнд буюу хөдөлмөрийн хуулийн 116, 119, 120-р зүйлийн холбогдох заалтуудын хүрээнд явагдаж байна. Хоёрдугаарт хуулиар хориглосон буюу улс орны батлан хамгаалах, цэрэг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагч манай байгууллагад байхгүй, гуравдугаарт төрийн жинхэнэ албан хаагчид биш учраас төрийн албаны хуулийг хэрэглэхгүй. Тэгэхээр ажил хаялт цаашид хуулийн хүрээнд хэдий хугацаанд ч үргэлжилж мэдэхээр болоод байна. Ийм нөхцөл байдлыг үүсгэсэн хүмүүс нь бид биш. Бидний дэвшүүлсэн асуудал хөдөлмөрлөх суурь нөхцөлийг хөндөж байгаа учраас хариулт өгөх ёстой хүмүүс нь хариултаа өгөх ёстой. Та нар буруу зүйл яриад байна гэж хэн ч хэлэхгүй зүгээр л “боль, болохгүй” гэж мундагдаад, үндсэн асуудлыг огт хайхрахгүй томилгооны төлөө улайраад байгааг ойлгохгүй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.