Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой

/7-р сарын 18/  -  12 цаг 06 минут

Мэдээлэл, технологийн үндэсний паркын /МТҮП/ үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ. Тус  парк сүүлийн 6 жилийн дотор 5 захирал сольсон, 2013 оноос хойш харьяалал нь харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас боловсролын яам дараа нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжсэн. Бодлого үйл ажиллагааны ийм тогтворгүй байдлаас байгууллагын хувь заяа тун бүрхэг байдалтай болоод байна. Шинэ цагийн МТҮП 2001 онд байгуулагдаж Монгол Улсад олон зуун гарааны компаниудыг амжилттай бойжуулсан нь өнөөдөр улсын төсөвт их хэмжээний татвар төлж, гадаад дотоодын зах зээл дээр амжилттай ажиллаж байна.

Парк нь харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын харьяанд байхдаа салбарын бодлоготой уялдаж, гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж ажилладаг байсан. Гэтэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас захирлын томилгоог нь хийж, төлөвлөгөөг нь баталж үйл ажиллагааг нь хянадаг болсноос хойш салбарын байгууллагын хяналт, уялдаа ерөнхийдөө суларсан. Цаашдаа парк нь харилцаа холбооны агентлагаас захирлаа томилж, чөлөөлдөг, ажлаа дүгнүүлдэг хуучин зохицуулалтаа сэргээх шаардлагатай. Үгүй дээ л паркын захирлыг харилцаа холбооны газраас санал дэвшүүлж томилох ёстой. Урьд өмнөх бүх жишиг ийм байсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр манай салбар, манай паркид огт мэдэгдэхгүйгээр захирлын томилгоог шийдэх гээд явж байна.  

Сонгууль хүртэл үлдэж байгаа багахан хугацаанд тус парк дахиад ажлаа мэдэхгүй шинэ захирлыг сургаж, танилцах дадлагын талбар болох учиргүй. Төрийн ажлын огт туршлагагүй, салбарын байгууллагууддаа танигдаагүй, гадаад түншүүдэд дахин хүлээлт үүсгэх, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүнийг ийм далд аргаар томилох нь буруу. Захирлаар томилогдохоор яригдаж байгаа хүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл ирж байна. Хувь хүний асуудал учраас хүндэтгээд орхьё. Шаардлагатай бол дахин хэвлэл мэдээлэлд хандах болно.  Бид байгууллагын хувь заяа, ирээдүйг бодож тус байгууллагын онцлогоо мэддэг, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, салбарын байгууллагууд болон гадаад түншүүддээ бүрэн танигдсан хүнийг мерит зарчмаар харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын саналаар томилж богино хугацаанд үр дүнтэй ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Энэхүү шаардлага, хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна. Манай ажилтнууд 100% дэмжсэн гарын үсэг зурсан байгаа. Аливаа нэг бүлэглэл, улс төрийн нөлөөллөөс ангид мерит зарчмаар асуудлыг шийдэх нь одоогийн засгийн газар, Засгийн эрх баригч МАН-ын барьж байгаа зарчим гэж ойлгож байна. Тийм болохоор бидний хүсэлтийг хүндэтгэн шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна.  Бидний хүсэлт үр дүнд хүрэхгүй бол паркынхаа ирээдүйн төлөө тэмцлийн зам хэлбэрийг сонгохоос өөр аргагүй болж байна гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.