Шинэ мэдээ

“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой7 сар 18. 12:06Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ7 сар 11. 10:23Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:38Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:06Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ6 сар 28. 10:32Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна6 сар 28. 10:17Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ6 сар 27. 14:34АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана6 сар 27. 11:46МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 10:49“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ6 сар 27. 9:27Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна6 сар 27. 9:27Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56

Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна

/6-р сарын 28/  -  10 цаг 17 минут

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзах үеэрээ Си Жиньпин Японд ирэх хавар айлчлах боломжийн талаар хэлэлцжээ.

Хоёр орны удирдагчид Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс нэг өдрийн өмнө буюу пүрэв гарагт уулзжээ. Си Жиньпин БНХАУ-ын даргын албыг хашиж эхэлснээсээ хойш Япон улсад анх удаа айлчилж байна.

Уулзалтын үеэр А.Шинзо Япон, Хятадын харилцаа хэвийн замналдаа орсныг онцлоод, энэ онд Японд Рэйвагийн эрин эхэлж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой болж буйтай холбоотойгоор хоёр орны түүхийн шинэ үе шат эхэлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Үүний хариуд Си Жиньпин, хоёр улс харилцааны түүхийн шинэ эрин үеийн эхлэл дээр ирснийг тэмдэглээд, стратегийн манлайллаа хамтран бэхжүүлж, шинэ эрин үед тохирсон хоёр талын харилцааг цогцлооно хэмээн найдаж байна гэж хэлсэн байна.

Си Жиньпин ирэх оны хавар хүндэт зочины хувиар Япон улсад айлчлах талаар талууд хэлэлцсэн байна. Мөн хоёр орны удирдагчдын хийгээд өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлал, хэлэлцээг тогтмол зохион байгуулах нь ихээхэн ач холбогдолтой талаар талууд санал нэгджээ 

БНХАУ-ын дарга өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Пёньян хотод хийсэн уулзалтын үр дүнгийнхээ талаар А.Шинзод танилцуулсан байна. Мөн тэрбээр Япон-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах А.Шинзогийн хүсэлтийг Ким Жөн Унд дамжуулжээ. Япон-БНАСАУ-ын харилцааг сайжруулж, олон арван жилийн өмнө БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг зохицуулахад туслалцаа үзүүлнэ гэдгээ Си Жиньпин мөн илэрхийлжээ.

А.Шинзо, Си Жиньпин нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллахаа дахин нотлоод, БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой талаар санал нэгдсэн байна.

АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны талаарх Си Жиньпиний тайлбарын хариуд А.Шинзо уг маргааныг бямба гарагт товлосон АНУ-БНХАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тэргүүтэй хэлэлцээний замаар шийдэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Мөн тэрбээр оюуны өмчийн эрхийг хамгаалж, бизнесийн шударга орчин бий болгохыг Си Жиньпинд уриалжээ.

Хоёр орны удирдагчид Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл болон Япон, Хятад, БНСУ-ын гурван талын хэлэлцээрийн дагуу худалдааны чөлөөтэй, шударга системийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар тохиролцсон байна.

А.Шинзо Өмнөд Хятадын тэнгист оршдог Сэнкакү арлуудын ойролцоох далай тэнгисийн үйл ажиллагаагаа хязгаарлаж, Японы баривчлагдсан иргэдийг эх оронд нь буцааж, Япон хүнсний бүтээгдэхүүний импортын хязгаарлалтаа цуцлахыг уриалсан байна. Мөн тэрбээр Хятадын "нэг улс-хоёр систем" бодлогыг дэмждэг гэдгээ илэрхийлжээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.