Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна

/6-р сарын 27/  -  9 цаг 27 минут

Казахстан улс сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд төрийн өмчит олон мянган хөрөнгөө хувьчилж, эрчим хүч, үйлдвэрлэл, зам тээвэр, харилцаа холбооны аж үйлдвэрүүдийнхээ хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгосон юм.

Эдийн засгийг төрөлжүүлж, тэлэх зорилгыг урьтал болгосон Казахстан улс нь стратегийн томоохон компаниудыг хамарсан өмч хувьчлалын шинэ замналынхаа тал хувийг туулаад байна.

Энэхүү үйл ажиллагаа дэлхийн хамгийн том уран олборлогч “Казатомпром” компани 2008 оноос хойш “IPO” гаргасан Казахстаны анхны том компани болсон 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхэлжээ. Тус компани Лондонгийн хөрөнгийн бирж болон Астанагийн олон улсын хөрөнгийн биржид /AIX/ хувьцааныхаа 15 хувийг санал болгосон нь 451 сая ам.доллар босгожээ.

Байгуулагдаад удаагүй “AIX” дотоодын хөрөнгүүдийг үндэсний болон олон улсын хөрөнгийн биржид худалдаалах ажлыг идэвхжүүлсэн байна. Үүний зэрэгцээ Казахстаны Засгийн газрын хөрөнгийн сан болох 67 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Samruk-Kazyna” сангийн бүрэн болон хэсэгчлэн эзэмшдэг том, дунд хэмжээний компаниуд 2019-2020 онд “IPO” гаргахаар төлөвлөжээ.

“2019 онд бид “Samruk-Kazyna” сангийн хоёр компанийн “IPO”-г гаргахаар төлөвлөж байна” гэж Казахстаны Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Алихан Смайлов өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн билээ. Эдгээр компани нь “Kazakhtelecom”, “Air Astana” ажээ. Мөн тэрбээр, 2020 оны төлөвлөгөөнд “Kazakhstan Temir Zholy”, “KazMunayGas”, “KazPost”, “Samruk Energy” компани багтсан” гэж нэмж хэлээд, 2016 онд эхлүүлсэн хувьчлалын хамгийн сүүлийн хөтөлбөр 84 хувьтай явж байна гэжээ.

“Kazakhtelecom” компани Казахстаны интернэт, гар утас, телевиз зэрэг харилцаа холбооны үйлчилгээний дийлэнх хувийг хангадаг бол Төв Азийн тэргүүлэх агаарын тээврийн компаниудын нэг “Air Astana” Лондон, Франкфурт, Парис, Дубай, Дели, Сөүл, Бангкок, Хонконг зэрэг 64 чиглэлд нислэг үйлддэг ажээ. Тус компани 5000 орчим ажилтан, 34 нисэх онгоцтой бөгөөд 23 нисэх онгоц нэмж захиалаад байгаа ажээ.

Эдгээр компанийн “IPO”-г гаргах хугацааг зарлаагүй байх үед буюу өнгөрсөн гуравдугаар сард “AIX”-ийн гүйцэтгэх захирал Тим Беннетт хэлэхдээ, Сангийн яам “Air Astana” компанийн “IPO”-г 2019 оны 10, 11 дүгээр сард гаргана гэжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Samruk-Kazyna” сангийн удирдлагуудын нэг Алмасадам Саткалиев мэдэгдэхдээ, “Air Astana” компанийн хувьцаа гаргах ажлыг “J.P. Morgan”, “UBS” компани зохицуулна гэжээ. Тус сан “Air Astana” компанийн хувьцааны 10 хувийг ирэх 7 дугаар эсвэл 11 дүгээр сард олон нийтэд арилжих ажээ. Мөн дахин 10 хувийг ойрын хугацаанд гаргаж магадгүй байна. 

“IPO”-гийн ихэнхийг Лондон болон Астанагийн хөрөнгийн биржид бүртгэх бөгөөд бусад хөрөнгийн биржээс Хонконгийн хөрөнгийн биржийг сонгож магадгүй ажээ.

Хувьчлалын хамгийн том саналууд

Энэ онд Сангийн яам 117.2 сая ам.долларын үнэ бүхий 47 үндэсний хөрөнгө, 170.5 сая ам.долларын 246 нийтийн өмч хөрөнгө, 123 байгууламжийг худалдаалахөөр төлөвлөж байгаа ажээ. Мөн өөр бусад 280 байгууламжийг татан буулгах эсвэл хувьчлахаар бэлтгэж байна.

Хамгийн их анхаарал татахуйц үндэсний хөрөнгүүдийнхээ хувьцааг санал болгосноор Казахстан улс технологийн инновац дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, стратегийн аж үйлдвэрээ хөгжүүлж, олон улсын худалдаагаа нефть, хий, уул уурхайн салбараас бусад салбарт төрөлжүүлж байна. Эцсийн дүнд Засгийн газар төрийн өмчит стратегийн үйлдвэрүүдийн эзэмшиж буй хувиа 40-өөс 15 хувь хүргэхийг зорьж байгаа ажээ.

Казахстаны хувьчлалын хөтөлбөрүүдийг санаачилсан Нурсултан Назарбаев төрийн эрхийг 30 жилийн турш барьсны дараа өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд албан тушаалаасаа огцорсон юм. Түүний халааг авсан Сенатын дарга Касым-Жомарт Токаев зургадугаар сарын 12-нд тангараг өргөсөн билээ. Н.Назарбаев эрх баригч намын дарга, Аюулгүйн зөвлөлийн тэргүүний албыг үргэлжлүүлэн хашиж байна. Төрийн тэргүүн солигдсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж, эдийн засгаа хөгжүүлэх амбицтай төлөвлөгөөнүүдэд нөлөө үзүүлээгүй байна. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.