Шинэ мэдээ

Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25БНХАУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ9 сар 4. 17:35Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алджээ9 сар 4. 9:34Хийн нийлүүлэлтийн аюулгүй байдлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ9 сар 3. 11:33БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасна9 сар 3. 11:10Төв аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтанд оржээ9 сар 2. 13:00Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ9 сар 2. 9:32

Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна

/6-р сарын 25/  -  13 цаг 08 минут

Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг: “Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна”

 Монгол улсад Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын IX чуулга уулзалт 2019 оны 06-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгтэй тус чуулга уулзалтын талаар тодруулга ярилцлага бэлтгэлээ.

 -Монголын Нотариатын байгууллага анх хэзээнээс Олон Улсын Нотариатын Холбооны гишүүн орон болсон бэ? Ер нь гишүүн орон болсноор ямар үүрэг, хариуцлага хүлээдэг юм бол?

Манай улс анх 2013 онд Олон Улсын Нотариатын Холбооны 83 дахь гишүүн орноор элсэж орсноос хойш эдүгээ 6 жил өнгөрчээ. Олон улсын нэр хүндтэй байгууллагын гишүүн орон болно гэдэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд нэр төрийн хэрэг бөгөөд олон улсад өөрсдийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэх нэг том алхам гэхэд болно. Олон Улсын Нотариатын Холбоо нь дэлхий дахины нотариатчдын чиг үүрэг, үйл ажиллагааг сурталчлан дэмжих, харилцан уялдуулах, хөгжүүлэх зорилгоор анх үүсгэн байгуулагдсан түүхтэй томоохон байгууллага юм. Анх 1948 онд 19 улс орны санаачилгаар үүсэн байгуулагдаж байсан тус холбоо нь одоо эх газрын эрх зүйн системтэй 88 улс орны гишүүнчлэлтэй болж өргөжсөн үүх түүхээс бэлээхэн харж болно. Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын бүрэлдэхүүнд манай улсаас гадна Япон, Солонгос, Вьетнам, Индонези, Хятад зэрэг улсууд бас багтдагийг хэлэх хэрэгтэй. Олон Улсын Нотариатын Холбооны дүрмийн дагуу жил бүр хуралдаж, тухайн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцдог юм.

 -Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид тун удахгүй Монгол улсад хуран чуулах гэж байна. Энэ талаар...

 -2013 онд анх манай улсад зохион байгуулагдаж байсан Азийн хэрэг эрхлэх комиссын хурлыг ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Азийн хэрэг эрхлэх комиссын хурлыг түүний гишүүн улс орнууд ээлж дарааллын дагуу даргалдаг уламжлалтай. 2018 онд БНХАУ-д зохион байгуулагдсан Азийн хэрэг эрхлэх комиссын чуулга уулзалтаар тус хурлыг 2019 онд тэргүүлэх ээлж Монголын Нотариатчдын Танхимд оногдож, 2019 оны Азийн хэрэг эрхлэх комиссын ерөнхийлөгчөөр Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг миний бие, Дэд ерөнхийлөгчөөр Монголын Нотариатчдын Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн С.Баярсүх, Санхүүчээр Япон улсын нотариатч Казуо Инаба, Нарийн бичгийн даргаар Монголын Нотариатчдын Танхимын Гадаад харилцааны ажилтан Б.Халиунаа нар тус тус томилогдсон юм. Үүний дагуу 2019 оны 06-р сарын 27-ны өдөр Монголын Нотариатчдын Танхим нь Олон Улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны АХЭКомисс болон Монгол улсын холбогдох төрийн болон ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт онол, практикийн бага хурал, 2019 оны 06-р сарын 28-ны өдөр Олон Улсын Нотариатын Холбооны АХЭКомиссын гишүүн улсуудын үндсэн хурлыг тус тус Монгол улсад зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус хурлуудад Олон Улсын Нотариатын Холбооны ерөнхийлөгч Хосе Маркинью болон Удирдах зөвлөлийн гишүүд, ХБНГУ, Франц, Испани, Швейцари, Ази тивийн үндсэн гишүүн Япон, Индонези, Вьетнам, БНХАУ, БНСУ-ын нотариатчид нэг дор чуулах юм. Энэ утгаараа агуулгын болоод ач холбогдлын хувьд ихээхэн чухал арга хэмжээ болно гэж бид ойлгож байна.  

-Энэ удаагийн чуулга уулзалтыг ямар агуулга дор зохион байгуулахаар төлөвлөж байгааг та сая дурдлаа. Тус хурлын гол онцлог болон давуу талыг та бүхэн юу гэж дүгнэж байх юм?

-Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан хүрээнд нотариатчийн чиг үүрэг нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хууль дээдлэх ёсыг ханган баталгаажуулахад оршиж байдаг. Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх, өвлөх харилцааг зохицуулах зэргээр хязгаарлаж ойлгож болохгүй юм. Тэр дундаа Олон улсын хэмжээнд тулгамдаж буй “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нотариатын гүйцэтгэх үүрэг тун чухлаар тавигддаг бөгөөд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, түүнд нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар онцолж ярилцах нь илүү ач холбогдолтой болсон учраас Олон Улсын Нотариатын Холбооны зөвлөмжтэйгөөр энэ удаагийн хурлыг дээрх чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөө цагт дэлхийн улс орнууд болон Олон улсын байгууллагууд насанд хүрээгүй иргэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг давхаргын хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалж хангахтай холбоотойгоор бүх түвшинд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар бүс нутгийн төдийгүй Олон улсын түвшинд төрөл бүрийн конвенц, зөвлөмж, дүрэм батлагдан гаргасан байдаг. Тухайлбал, манай улс НҮБ-аас батлагдсан “Хүүхдийн эрхийн тухай” конвенцод 1990 оны 01-р сарын 26-ны өдөр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцод түүний нэмэлт протоколын хамтаар 2009 оны 05-р сарын 13-ны өдөр тус тус нэгдэн орсон байдаг. Монгол улсын хэмжээнд насанд хүрээгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт хүн амын гуравны хоёр хувийг эзэлж байна гэсэн сүүлийн үеийн статистик тоо баримт бий. Иймд дээрх иргэдийн Монгол улсын Үндсэн хуульд заагдсан өмч хөрөнгөтэй байх, хөрөнгөө захиран зарцуулах, өв залгамжлуулах эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл бодитой тогтоогдож байгаа эсэх, энэ талаарх эрх зүйн орчин болон түүний хэрэгжилтийн асуудал нэн чухал сэдэв болж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг” онол, практикийн бага хурлыг дээрх сэдвийн дор хэлэлцүүлэхээр сонгож, Олон Улсын Нотариатын Холбооны ерөнхийлөгч Хосе Маркинью, ХБНГУ-ын Холбооны Нотариатын Танхимын дэд ерөнхийлөгч Рихард Бок, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Шүүх, Монголын Нотариатчдын Танхимын төлөөллөөс тус тус илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

Сэтгүүлч, докторант М.Эрдэнэчимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210ogii   • 6 сарын 27. 8 цаг 52 минут

notariatiin uilchlgeend tulsen tulburtuu nut ugch boldoggui ym bol uu 1 tamga darxad lnileed ix mungu huudas bolgondeer darax bolgond zunduu mungu getel NUT ugduggui juramtai ym boluu

207.35.204.51zochin   • 6 сарын 26. 21 цаг 13 минут

NOTARIATIIN ERUNHIILUGCH IIM ZALUU, TAALAMJTAI EMEGTEI BAIDAG UYM UU. TUN AYTAIHAN BUSGUI BAINA. AJILD NI AMJILT HUSIE

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.