Шинэ мэдээ

“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25

БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ

/6-р сарын 22/  -  11 цаг 43 минут

БНХАУ-БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргаж, бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна гэж БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин мэдэгджээ.

Си Жиньпин энэ талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Ажилчны намын тэргүүн Ким Жөн Унтай төрийн хүндэтгэлийн зоог барих үеэрээ илэрхийлжээ. Мөн тэрбээр, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцлоод, хоёр талын уламжлалт найрсаг харилцааг сайшаасан байна.

Талууд Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулах, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн тулд найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатай талаар санал нийлжээ.

Ким Жөн Уны удирдага дор Солонгосын Ажилчны нам, БНАСАУ-ын ард түмэн эдийн засгаа хөгжүүлэх, хүн амын амьжиргааг сайжруулах стратегийн шинэ чиг шугамыг санаачилж, улс орныхоо социалист бүтээн байгуулалтыг шинэ түвшинд авчирсан гэж Си Жиньпин хэлсэн байна.

Үүний хариуд Ким Жөн Ун, социалист бүтээн байгуулалтад гаргаж буй хоёр талын хамтарсан хүчин чармайлт нь зовлон жаргалаа хуваалцах, хамтран ажиллах, бие биеэ дэмжих уламжлалыг бий болгосон гэжээ. Мөн тэрбээр, хоёр улсын найрамдлыг хадгалж буй цөм нь социалист систем болохыг өнгөрсөн онд болсон дөрвөн удаагийн уулзалт нотолсон гэж нэмж хэлжээ.

Си Жиньпиний энэхүү айлчлал БНАСАУ-Хятадын найрамдалт харилцаанд шинэ гайхалтай хуудсыг нээж байгаа гэдгийг БНАСАУ-ын удирдагч онцлоод, бид хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал тохиролцоонд хүрлээ гэж хэлсэн байна.

Мөн Си Жиньпиний удирдлага дор Коммунист нам, Хятадын ард түмэн социализмыг хөгжүүлэх чиглэлд шинэ томоохон ахиц дэвшлүүдийг гаргана хэмээн үзэж байгаагаа Ким Жөн Ун илэрхийлжээ. БНАСАУ-ын хувьд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны түүхэнд шинэ үе шатыг эхлүүлэхийн тулд Хятадын талтай мөр зэрэгцэн хамтдаа урагшлах болно хэмээн хэлжээ.

Төрийн хүндэтгэлийн зоогийн дараа Си Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань болон Ким Жөн Ун, түүний гэргий Ри Соль Жу нар урлагийн тоглолт үзэж сонирхсон байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.