Шинэ мэдээ

“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой7 сар 18. 12:06Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ7 сар 11. 10:23Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:38Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:06Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ6 сар 28. 10:32Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна6 сар 28. 10:17Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ6 сар 27. 14:34АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана6 сар 27. 11:46МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 10:49“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ6 сар 27. 9:27Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна6 сар 27. 9:27Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56

М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил

/6-р сарын 19/  -  10 цаг 09 минут

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ үед УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд энэ хуулийг хэлэлцэх үеэр хуралдаанд суухгүй хэмээн гарч явсан. Тэгвэл УИХ-ын зарим гишүүд парламент дотор байгаа улс төрийн намууд дотроо ойлголцож байж хуулийн төслийг хэлэлцье гэсэн санал гаргаж байна

УИХ-ын гишүүн М.Энхболд "Ордон дотроо ойлголцлыг бий болгох нь зүйтэй шүү гэдэг саналыг би өмнө нь гаргасан. Энэ хугацаанд УИХ-ын дарга бас Ардчилсан намтай ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх дэгийн тухай хуулиар, Ерөнхийлөгчөөс санал авах асуудлаар яриа хэлэлцээр хийсэн байна. Зөв зүйтэй алхам хийжээ. 

Өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. 2008-2019 оны хооронд гурван парламент дамжин 7 удаагийн ажлын хэсэг байгуулагдаж, ҮХ-д нэмэлт оруулах асуудлыг хөндөж ярьж байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшлогдож байсан. Харин энэ удаагийн парламент хуулиа оруулж ирж, хэлэлцэх эсэхээ яриад, өндөрлөх шатандаа орж, олон нийтийн санал бодлыг авч дараа дараачийн санал бодлыг сонсох явц бүрдэж байх шиг байна. 

27 жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өөрчлөлтүүд бий болсон. Хугацааны асуудал биш, нийгэмд бий болсон өөрчлөлтэй салшгүй холбож Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж авах ёстой. Мөн 2016 онд МАН-ын УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тусгаж, ард түмэн дэмжсэн. Өнөөдрийн парламентийн 85,3 хувь нь нэг намаас бүрдэж энэ бүрэлдэхүүн бий болсон. Энэ парламентэд ард түмний өгсөн даалгавар шүү. 

1992 оны 429 депутатын 379 нь одоогийн МАН-ын гишүүд байсан. 2000 оны 7 өөрчлөлтийг хийсэн парламентийн 94,7 хувь нь нэг намын төлөөлөл байсан. Энэ утгаар нь аваад үзвэл нэмэлт өөрчлөлт хийх цаг хугацаа одоо мөн. 

Нөгөө талаар бид парламентийн засаглалыг өөрчлөх ийм л нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа. Тэрнээс биш шинэ засаглалын тухай асуудал яригдаагүй. Ерөнхийлөгчийн засаглалын асуудал ярих гэж байгаа бол бид шинэ үндсэн хуулийг ярих ёстой. Ийм л нэгдмэл нэг ойлголттойгоор энэ хуулиа хэлэлцээд явах нь зөв шүү.

Дараа дараачийн хэлэлцүүлгүүд дээр анхаараасай гэх үүднээс дараах саналыг хэлье.

Нэгдүгээрт, УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх бол улсын төсвийг батлах асуудал. УИХ ард түмний өмнөөс сонгогдсон гишүүдээс бүрдэж, хариуцлага хүлээж байгаа байгууллага. Төсвийн эрхийг бүрэн засгийн газарт өгч байгаа нь зөв үү?

Хоёрдугаарт, Төрийн тогтолцоо нэгдмэл байна гэсэн зарчим бий. Гэтэл өнөөдөр орон нутгийн удирдлагыг сонгоно, томилно гэх асуудал түвшин түвшиндээ өөр болж байна. Ард түмнээс сонгосон засаг даргыг ИТХ нь огцруулна гэдэг нь хир нийцтэй вэ? Хэрэв огцорвол томилогдно гэж байна. Гэтэл нэг хэсэг нь хуулиараа ард түмнээс сонгогдсон, нэг хэсэг томилогдсон хоёр өөр засаглалтай хүмүүс гарч ирэх юм биш үү?

Гуравдугаарт, Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад татварын эрхийг олгожээ. Гэтэл татварыг зөвхөн хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаа юм биш үү?

Дөрөвдүгээрт, Төрийн албаны тогтвортой, улс төрийн хараат бус байх зөв заалтууд орсон ч хяналт тавих нь хараат бус байна гэсэн заалт ойлгомжгүй байна. Хяналтыг хэн тавих нь эзэн биегүй байна. Тодорхой зааж өгье.

Тавдугаарт, Баялагийн хуваарилалтын талаар тэгш байх, шударга байх гэх мэт зөв заалтууд орсон байна. Гэхдээ иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлөхүйц заалтууд оруулж өгмөөр юм биш үү?" гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.209иргэн   • 7 сарын 21. 15 цаг 54 минут

Ха

202.131.244.210Зочин   • 7 сарын 19. 10 цаг 05 минут

ene enhboldiig sailaad bga hvmvvs hujaa irliiz hamaatnuud ni bh

202.179.27.215zochin   • 7 сарын 18. 10 цаг 59 минут

UB min suiruulsen schunaltai gar !!!, ene muugaas bolj tsaachdaa ,ireeduidee yaaj ene ich uchir n oldochgui zamiin tugjrelees garach n ich burcheg, mon ymarch zasgiin yed er chiidej chadadggui.Odoo yaandaa Mongol min UB min.

43.228.131.196Зочин   • 7 сарын 5. 11 цаг 31 минут

Энэ хүн муулаад бичээд байгаа нөхдүүдийн сэтгэцэнд маш их өөрчлөлт байнаа.Ямарч эрүүл сэтгэхүй алга байна.М.Энхболд та нар шиг салбадайнуудийг бодвол ноен нуруутай мундаг улс төрч шүү.

103.111.68.3Монгол улс   • 7 сарын 4. 10 цаг 05 минут

Орон дотроо хуйвалддаг аргаа хэрэгжүүлэх нь дээ

178.85.140.24Зочин   • 7 сарын 2. 19 цаг 07 минут

Ene.honjiliin.ajild.saina.baihdaa.muu.avgai.n.yaj.desdeg.boloo.

124.158.111.6Зочин   • 7 сарын 1. 14 цаг 38 минут

Нэг улсын нийслэлийг сүйрүүлсэн нөхөр байх даа...Яана даа...Базарваань

172.56.35.242Malchin   • 6 сарын 27. 21 цаг 49 минут

Enemuu dut! Mongoliin toriig busniulj hayachiaad ch yu ve? Songuuliar hen ch chamaig songohgui hodoo yavj makaa hariulaarai!

202.179.26.213zochin   • 6 сарын 27. 0 цаг 25 минут

umhii shar shud gargachihaad bitgii olon yum yariad bai Songuuli ehleheer nutag butsna shuu chi

202.179.25.14Зочин   • 6 сарын 25. 12 цаг 24 минут

Хэзээ хэзээгүй буудулчихаасаа айсан нуувчинд байгаа хулчгар дайчин шиг тэгсэн мөртлөө муу бүхний найруулгыг гарамгай эзэмшиж хэрэгжүүлж буй хамгийн муу санаатай дотуур тамиртай энэ этгээдийн хэлж байгаа үгэнд монголчууд бид хууртсаар л байх уу ААН

117.137.51.157Зочин   • 6 сарын 22. 15 цаг 38 минут

Маш үнэн зөв санал хэлсэн байна.Ер нь Энхболд нуруутай төрийн хар хүн шүү.

202.9.43.67МАЙ?   • 6 сарын 22. 12 цаг 15 минут

ХУЦ ЧАМАЙГ ЗАЙЛУУЛСАН ШҮҮ ДЭЭ??? ЯАЖ ӨӨРТӨӨ АШИГТАЙ ХУУЛЬ ГАРГУУЛАХ ВЭ? ГЭЖ ҮХЭҮ НҮҮ

202.55.191.194Zochin   • 6 сарын 22. 10 цаг 28 минут

Энэ л дутаж гэнэ дээ. Яаж хуйвалдааны хууль хийх вэ гэж л бодож байгаа байх даа муу *****....

103.229.123.130Зочин   • 6 сарын 21. 20 цаг 51 минут

URD N 10,20n JIL DARGA HIIJ BUGDIIG ZAHIRCH BAIHDAA INGEJ DUGARAAGUI MANAN UUSGEN ULS EH ORNIIG SUIRUULJ ARD TUMNIIG YADUUGIIN TUILD HURGECHEED GENET UNUUDUR HUDLAA DUR ESGEED NEMERGUI BIZ DEE

202.70.37.34боль   • 6 сарын 19. 18 цаг 07 минут

төрийн хэдэн луйварчдын хууль юмуу

103.26.193.91Зочин   • 6 сарын 19. 13 цаг 33 минут

Энэ үнэхээр Төрийн хар хүн шүү. Үгийг нь сонс. Төрд ажиллаж үзээгүй наймаачин гишүүд ахмад хүмүүсээ сонс. Дандаа хүн муулж, гүтгэж байхаа боль.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.