Шинэ мэдээ

"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ11 сар 13. 9:46"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно11 сар 12. 13:21“737 Max 8”-аар ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна11 сар 12. 11:59Энэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ11 сар 12. 9:47“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 15:26Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна11 сар 11. 12:24Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 9:42Хонконгт хэдэн мянган жагсагч цугларчээ11 сар 11. 9:39Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна11 сар 9. 11:35Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй11 сар 9. 11:33ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14

БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна

/6-р сарын 18/  -  11 цаг 13 минут

БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-д хоёр өдрийн айлчлал хийнэ гэж тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

“KCNA” агентлагийн мэдээнд дурдсанаар, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Ажилчны намын тэргүүн Ким Жөн Уны урилгаар БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин зургадугаар сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийх ажээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар Солонгосын хойгт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

БНХАУ-ын дарга сүүлийн 14 жилийн хугацаанд БНАСАУ-д анх удаа айлчилж буй нь энэ юм. Мөн энэхүү айлчлал нь Японд зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас нэг долоо хоногийн өмнө болж байна. “Их 20”-ийн уулзалтын үеэр Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзах төлөвтэй байгаа юм.

Ким Жөн Ун Хятад улсад дөрвөн удаа айлчилж байсан бол БНХАУ-ын дарга асан Ху Жиньтао Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ирийн урилгаар Пёньянд 2005 онд айлчилснаас хойш Хятадын төрийн тэргүүн БНАСАУ-д айлчлаагүй байна.  

"БНХАУ-ын даргын БНАСАУ-д хийх айлчлал цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна" гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.

Ким Жөн Ун өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНАСАУ-д айлчлахыг Си Жиньпинээс хүссэн бөгөөд уг урилгыг хүлээн авсан талаар “KCNA” агентлаг мэдээлж байсан юм. БНХАУ-ын даргын айлчлалын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.