Шинэ мэдээ

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ8 цаг 22 минутын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой

/6-р сарын 12/  -  9 цаг 28 минут

2017 онд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд амиа алдсан, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны ах Ким Жөн Нам АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ мэдээлэгч байсан бололтой. Энэ тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

Эх сурвалжийн ярьснаар, Ким Жөн Нам болон ТТГ-ын хооронд “холбоо харилцаа” байсан байна. Тэрбээр Америкийн ТТГ-ын мэдээлэгч байсан бөгөөд “тус газрын төлөөлөгчидтэй нэг бус удаа уулзаж байсан” аж. АНУ-ын ТТГ энэ мэдээллийн талаар огт тайлбар өгөөгүй байна.

“The Wall Street Journal” сонинд мэдээлснээр бол 2017 оны хоёрдугаар сард буюу амь насанд халдах үед Ким Жөн Нам өөртэй нь холбоо тогтоосон ТТГ-ын төлөөлөгчтэй уулзахаар Малайзад очсон байжээ. Гэхдээ эх сурвалжийн үзэж буйгаар энэ нь тэрбээр тус улсыг зорих болсон цорын ганц шалтгаан биш байсан байна. Ким Жөн Уны ах Америкийн тусгай албаныхантай холбоотой байсан талаар “The Washington Post” сонины сэтгүүлчийн номонд бичсэн байсан бөгөөд мягмар гарагт нийтлэх ёстой байсан гэж тус сонин мэдээлжээ. 

Ким Жөн Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Цагдаагийн мэдээллээр, үл таних хүмүүс нүүр рүү нь шингэн зүйл цацсаныхаа дараа зугтсан, толгой нь маш хүчтэй өвдөж, эргэж байна гэж тэрбээр эмнэлэгт хүргэгдэх замдаа хэлж байжээ. Ким Жөн Нам мэдрэл саажуулах “VX” гэдэг бодист хордсоны улмаас нас барсан гэж Малайзын эрх баригчид мэдэгдсэн байна. Индонезын иргэн Сити Айсиа, Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг нарыг уг хэрэгт сэжигтнээр татан баривчилсан юм. Сити Айсиад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож сулласан бол Вьетнамын иргэнд 3 жил 4 сар хорих ял оноосон билээ. Доан Тхи Хуонг тавдугаар сарын эхээр суллагдсан байна.

Ким Жөн Нам бол БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн том хүү юм. Түүний ээж нь Умард Солонгосын нэртэй жүжигчин Со Хэ Рим гэгч эмэгтэй аж. Тэрбээр Ким Жөн Ирийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнд тооцогддог байсан боловч 2001 оны тавдугаар сард Доминикан улсын иргэний хуурамч паспортоор Япон руу гарахыг оролдсоныхоо дараа эцгийнхээ итгэлийг алджээ. Үүнээс хойш гадаадад, ихэвчлэн Макаод оршин суух болсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.144Зочин   • 6 сарын 14. 9 цаг 10 минут

эх орноосоо урвагч

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.