Шинэ мэдээ

Мэдэгдэл8 минут 57 секундын өмнөБарилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа3 цаг 23 минутын өмнөСирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй4 цаг 1 минутын өмнөАНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ4 цаг 1 минутын өмнөТ.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ

/6-р сарын 11/  -  17 цаг 23 минут

15-р сургууль дээр гарсан сүрьеэгийн эхний дэгдэлтийн дараа мэргэжилтнүүд Д.Сарангэрэлд сануулсаар байтал арга хэмжээ авалгүй явсаар, 2 дахь дэгдэлт гарсан нь тогтоогдлоо.

Энэ жил эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудал ар араасаа хөвөрч, сүүлдээ сайдыгаа төрхөмд нь буцаах дээрээ тулж ирээд байна. Үүний дундаас олны дургуйцлыг хамгийн ихээр төрүүлсэн нь сүрьеэгийн дэгдэлт юм. Хэд хэдэн сургууль дээр хүүхдүүд хэдэн зуугаараа сүрьеэгийн халдвар авчихаад байхад салбарын удирдлагууд нь байдаг зүйл мэтээр тайлбар хийж, хариуцлага нэхсэн нэгнийг доромжиллоо хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл сүрьеэгийн дэгдэлт энэ онд ч биш бүр 2018 онд гарсан талаар тухайн үед нь Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Г.Цогт салбарын сайддаа уламжилт дүгнэлт, зөвлөмж хүргүүлж байжээ. Энийг нь салбарыг яам нь анхаарахгүй, хав дараад, нуугаад өнгөрсөн байх юм. Энэ зөвлөмж хүргүүлж байх үед Д.Сарангэрэл сайд ажилдаа жаахан ч гэсэн сэтгэл гаргаад, мэргэжлийн хүний үгийг сонсож, арга хэмжээ авч ажилласан бол өнөөдөр халдвар авсан хүүхдүүдийн тоо хэдэн зууд хүрч, нийгмийн айдаст автуулахгүй байсан байх боломжтой байжээ.

Салбар нь тартагтаа тултлаа доройтож халдварт өвчний тархалтыг хяналтаасаа алдаж, цүнх баригчид нь яамныхаа өрөөнд авлига авдаг болсон энэ эрүүл мэндийн яамны удирдлагууд одоо ямар тайлбар хийж гол харлуулах бол!!!

Ингээд олон үггүйгээр Д.Сарангэрэл сайдад 2018 оны 04 –р сарын 9-ны өдөр Сүрьеэ судлалын мэргэжлийн зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хүргэж байна.

Жич: Хуулбарлаж авах үед зарим үг үсэг мэдэгдэхгүй гарсан болно.

Тус дүгнэлт зөвлөмжинд:

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ТАНАА

Улаанбаатар хот                         2018 оны 04-р сарын 09-ны өдөр

“Мэргэжил арга зүйн зөвлөмж хүргүүлэх тухай”

СҮрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15-р сургуульд гарсан сүрьеэгийн дэгдэлтийн бичиглэл судалгааны тайлантай танилцаж хэлэлцэж доорхи чиглэлээр дүгнэлт, зөвлөмжийг гаргалаа.

  1. Сүрьеэ өвчний дэгдэлт гарах шалтгаанууд
  2. Сүрьеэ өвчний дэгдэлт тархах нөхцөлүүд
  • Сүрьеэгийн дэгдэлт гарахаас цаашид сэргийлэх арга хэмжээнүүд
  1. Сүрьеэ өвчний дэгдэлт гарах шалтгаанууд
  2. Эрүүл мэндийн сайдын 2009 оны “СҮрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамж батлах тухай” 397 дугаар тушаалд зааснаар халдавртай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнд сүрьеэгийн эмийн тун бүрийг шууд хяналтанд уулгах заалтыг зөрчин халдвартай сүрьеэтэй өвчтөн болох Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн багш .............-г өөр хүний нэрээр бүртгэж эмчилгээний хугацаанд хэрэглэх бүх эмийг гар дээр нь олгож, эмчилгээг хяналтгүй болгож, цаашид эмийн дасал үүсэх, бусдыг эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн холбогдох мэргэжилтэнүүдэд хариуцлага тооцох
  3. Тухайн сургуулийн сүрьеэгээр өвчилсөн багш нарын хувьд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг хуурамчаар бөглүүлсэн, халдвартай хэлбэрийн сүрьеэ өвчнөө нуун дарагдуулж, бага ангийн хүүхдүүдэд хичээл зааж, богино хугацаанд олон тооны сурагчдыг халварт өртөж өвчилөх нөхцлийг бүрдүүлсэн багш ..............-д зохих хуулийн заалтаар хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагын мэдэлд өгөх
  4. Мөн тус сургуульд багшаар ажиллаж байгаад халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилж, ажлаа үргэлжүүлэн хийж сурагчдыг халдварт өртөн өвчлөх нөхцлийг бүрдүүлсэн багш ..........-д дээрхийн адил арга хэмжээ авах
  5. Сүрьеэ өвчний дэгдэлт тархах нөхцөлүүд
  6. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15-р сургуулийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг үл харгалзан 2013 оноос 32-р сургуулийн 320 рочим сурагч20 гаруй багш ажилчдыг нэмэлтээр хичээллүүлэх шийдвэр гарснаар сургууль 3-4 ээлжээр хичээллэх болсон нэг ангид хэт олон сурагчдыг хичээллүүлж, хичээлийг 3-4 ээлжээр явуулж хэвийн агааржуулалттай нөхцлийг бүрдүүлээгүй.
  7. Тус сургуульд ажиллаж буй багш ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хугацаанд оруулаагүй
  8. Дүүргийн эрүүл мэндийн сүрьеэгийн диспансер ... сургуульд сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байхад илрүүлэх шинжилгээг хийж хавьтлын үзлэг шинжилгээг эмчимжүүлэх ... “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирамд”-ийг хэрэгжүүлэх нь
  9. Сүрьеэгийн дэгдэлт гарахаас цаашид сэргийлэх арга хэмжээнүүд
  10. ­­ Халдварласан сурагчдын..!!! шаардллагатай бол урьдчилан... хамруулах шаардлагатай
  11. Цаашид сүрьеэгийн нийт дэгдэлт
  12. Хүүхдийн дунд
  13. Сургуулийн
  14. Сүрьеэгийн дэгдэлтийн үед ... байгуулж, шаардлагатай санхүүжилтийг ... дэгдэлтийн үед авах арга хэмжээний удирдамж боловсруулж мөрдөж ажиллах
  15. Хан-Уул дүүргийн 15-р сургууль болон 32 дугаар сургуулийн багш, ажилчид, сурагчдын дунд тодорхой хугацааны дараа ... үзлэг хийж /2 жилийн туршид 1 сар тутам/ эдгээр үзлэгийн зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тиухай А/306 дугаар тушаалыг мөрдөж ажиллах
  16. Ямар нэгэн шинжилгээгүйгээр /цээжний/ ретген зураг авахуул гэж дүгнэлт гаргасан эмчид хариуцлага тооцдог болох
  17. Сүрьеэтэй хүнийг ялгаварлан гадуурхалт, ад шоо шүэхээс сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийт, ажил олгогч нарт зохион байгуулах
  18. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15-р сургуулийн эрүүл ахуйн нөхцөл боломж, хүн амын хэт нягтрал үүссэн ... халдвар тархах нөцөл бүрдэх зэрэг цаашид гарч болзошгүй эрсдлийг урьдчилсан тооцоогүй хоёр сургуулийг нэгтгэх шийдвэр гаргасан холбогдох сургуулийн этгээдэд энэ талаар мэлэгдэж дахин ийм байдал ... шаардлагатай

 

ЕРӨНХИЙ МЭРГЭЖИЛТЭН                      Г.ЦОГТ Гэжээ.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.