Шинэ мэдээ

Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ1 цаг 18 минутын өмнөТамхинаас татгалзахын ашиг тус1 цаг 23 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ1 цаг 24 минутын өмнөМ.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59

Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй

/6-р сарын 11/  -  9 цаг 43 минут

 Молдавын Үндэсний арми улс оронд үүссэн улс төрийн хямралд хөндлөнгөөс оролцохгүй гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

“Үндэсний арми үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, хямралд оролцохгүй бөгөөд улс төрийн тоглолтоос ангид үлдэнэ” гэж тус яамны албан ёсны цахим хуудсанд байрлуулсан мэдээлэлд дурдсан байна. Түүнд цохон тэмдэглэснээр, Үндсэн хуульд заасны дагуу “Зэвсэгт хүчин улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эв нэгдэл болон үндсэн хуулийн ардчиллыг хамгаалахын тулд зөвхөн ард түмний хүсэл зоригт захирагдана”.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд болсон сонгуулийн дараа Молдавын парламент эрх барих эвсэл болон Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй байсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Игорь Додоныг дэмждэг социалистууд Молдавын Ардчилсан намыг эсэргүүцдэг Acum эвсэлтэй зургадугаар сарын 8-нд тохиролцсоны эцэст эвслийн Засгийн газрыг байгуулжээ.

Үүний дараа Молдавын Ардчилсан нам Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Үндсэн хуулийн цэц эрх барих эвсэл болон Засгийн газрыг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчилсан намын гишүүн Павел Филипт Ерөнхийлөгчийн оронд парламентыг тараах зарлигт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. Игорь Додон энэ шийдвэрийг төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах оролдлого гэж үзсэн байна. Европын Холбоо, ОХУ, АНУ зэрэг улс болон олон улсын байгууллагууд Молдавт үүссэн хямралд түгшиж буйгаа илэрхийлээд, парламент болон шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.