Шинэ мэдээ

УГТЭ: “СOVID-19 үеийн мэс засал мэдээгүйжүүлэгийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт үндэсний СУРГАЛТ СЕМИНАР боллоо5 сар 7. 14:10Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна5 сар 7. 12:29SOS: Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж хөнөөгөөд, өөрөө амиа хорложэ5 сар 7. 12:27ЭHTEPTEЙHMEHT ЖOPЛOH БA УЛCТӨPЧДИЙH HOЙTOH 3YYД5 сар 7. 11:56А.Амарбат: Ковидын улмаас цагдаагийн алба хаагч НАС БАРААГҮЙ5 сар 6. 20:01Н.Алтанхуяг АН-ын гишүүний бүртгэлд байхгүй байна5 сар 5. 16:09Ташууртай найрагчын жадтай үг5 сар 5. 15:50Д.ТУНГААМАА: УГТЭ гадаад, дотоод сургалтыг байнга хийж, СУВИЛАГЧИЙН орон тооны дутагдалгүй ажиллаж байна5 сар 5. 12:59Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ5 сар 5. 12:55“Их санасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үг Н.Алтанхуягт яг таарна”5 сар 5. 10:26АНХ УДАА: УГТЭ “Урт хугацааны зүрхний цахилгаан бичлэгийн хяналтын суулгац“ оношилгооны ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ нэвтрүүллээ5 сар 4. 16:00Махны үнэ хөөрөгдөж буй "Хүчит шонхор" зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ5 сар 3. 11:17Б.Сүндэръяа: Үндэсний баялгийн сан алдсан боломжийг таван жилд нөхнө4 сар 30. 21:06Д.Мөнхтөмөр: Охин минь “Аав аа, та муу хүн юм уу?” гэж асууж байсан4 сар 30. 20:56“Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлт” цахим хурал болно4 сар 28. 18:28УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.МОНГОЛХҮҮ, СТА Б.ГОМБО-ОЧИР нар ОУ-ын наадамд өрсөлдөж байна4 сар 24. 19:03МАН-ыг дэмждэг ТББ-аас МЭДЭГДЭЛ гаргалаа4 сар 23. 20:31Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая4 сар 22. 17:50UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ4 сар 21. 14:18АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ4 сар 20. 20:00ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!4 сар 19. 19:45Mc collection MB ,Lodko ,Taba шинэ бүтээл г"Хөөрхөн Охин"4 сар 19. 15:16Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ4 сар 19. 14:34Б.Батбаяр: Даатгалыг барьцаа болгож, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж бий4 сар 19. 10:28УИХ гишүүн Ц.Анандбазартай нэр холбогдсон мянга нэгдэх охин хэн бэ?4 сар 15. 15:00Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа4 сар 15. 14:40Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”4 сар 15. 14:24Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?4 сар 15. 12:18Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол ард түмэнд ашигтай эргэлээ!4 сар 15. 11:54Сургууль, цэцэрлэгүүдэд ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам танилцууллаа4 сар 15. 11:43

УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

/6-р сарын 7/  -  14 цаг 15 минут

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.06.07/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр ирснийг онцолсон.

Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр байдаг зэрэг олон талаараа ижил төстэй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглээд, цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн. Түүнчлэн БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2004 оноос монгол хүүхдүүд суралцах болсон, хоёр орны иргэд харилцан зорчиж, хөдөлмөр эрхэлж буйг тэмдэглэж байлаа.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь БНСВУ-ын Хоа Бинь муж, Төв аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Төв аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, нүүдлийн мал аж ахуйтай танилцсанаа дуулгалаа.

Хоа Бинь муж, Төв аймаг хооронд соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар хэлэлцэж байгааг ноён Чан Данг Чинь дурдаад, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан соёлын өдрүүдэд Хоа Бинь муж оролцохоор бэлтгэж байгаа хэмээлээ.

Түүнчлэн уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэх, үүний тулд ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.