Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 цаг 57 минутын өмнөБНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

МАН-д Үндсэн хууль өөрчлөх ёс зүй байхгүй

/6-р сарын 6/  -  10 цаг 13 минут

Эрх баригч нам Үндсэн хуулийг өөрчлөх төслөө өргөн барихад бэлэн болжээ. Энэ парламентад эцэг хуулиа өөрчлөх ёс зүй байгаа эсэх асуудал яригддаг ч МАН-ынхан Үндсэн хуулиа өөрчлөх нь зүйтэй хэмээн зүтгүүлж эхлэв.  Яг үнэндээ МАН-д том хуульд гар хүрэх эрх байхгүй л дээ. Өнгөрсөн хугацаанд Монголын парламентын түүхэнд харлаж үлдэх олон ч үйл явдал Төрийн ордонд өрнөснийг мартаагүй. Одоо ч өрнөж байна. Төрийн тэргүүний зүгээс хоёр ч удаа УИХ-ыг тарахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 23-нд ийм утга бүхий  шаардлагыг  УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Ерөнхийлөгчийн ирүүлсэн бичигт “Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд УИХ өөрөө тарахыг миний бие санал болгосон. Үүнээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч УИХ-ын ажил дорвитой сайжирсангүй. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн.

ЖДҮХС-гийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авч, жирийн иргэдийн боломжийг булаалаа. Төрийн өндөр албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох санал гаргаж байсан. УИХ-ын гишүүд хүчингийн хэрэгт нэр холбогдсон олон асуудал гарсан. УИХ-ын баталсан Татварын багц хууль иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрхийг зөрчсөн олон заалт байсан. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ард олныг сайн сайханд дагуулах чадваргүй байна. Тиймээс улс төрийн эр зориг гарган УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг уриалж байна” гэсэн байдаг. Мөн сөрөг хүчин, эрх баригч намын зарим гишүүн хүртэл УИХ өөрөө тарах ёстой гэсэн байр сууринаас гарын үсэг цуглуулж байсан удаатай.

Гэвч энэ хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж эхэллээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойрсон санал шүүмжлэл өнгөрсөн хугацаанд нэлээд яригдсан.  Тухайлбал, МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч,  харин Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд нэлээд орсон байдаг.

Тухайлбал, хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг  нэмэх заалт оржээ.   Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, танхимынхаа сайд нарыг өөрөө томилох, огцруулах эрхтэй болно. Харин Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах, зарим хууль, хүчний байгууллагын дарга нарыг томилох биш, зөвшилцдөг болгох санал орсон. Мөн сум, баг, хорооны Засаг даргыг аймаг, дүүргийн Засаг дарга шууд томилдог болохыг хуулийн төсөлд тусгажээ.   Иймэрхүү утга агуулгатай Үндсэн хуулийн төсөл удахгүй парламентаар орох нь.

МАН-д Үндсэн хууль өөрчлөх ёс зүй байгаа эсэх талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

Хуульч Б.Гүнбилэг: Шуудхан хэлэхэд энэ хүмүүсээс айж байна

-Ёс зүйн хувьд энэ парламент муу муухайгийн үүр болсон газар шүү дээ. Оролцоогүй муухай юм алга.   Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах эрх байхгүй л гэж харж байна. Ер нь Үндсэн хуулиас болоод гацаанд орлоо, болохгүй бүтэхгүй байна гэж ярих нь ихсэх болсон байна. Түгжээ, гацаа гээд байгаа тэр үг чинь Үндсэн хуулийн согог биш. Харин түүнийг огтхон ч ухаараагүй “тархины түгжрэл”, “оюуны цоорхой” гэхэд огт хилсдэхгүй” үг байдаг. Энэ үнэн шүү дээ. Нийгмийн хэрэгцээ шаардлага, цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэзээ ч үгүйсгэх учиргүй. Гэхдээ Үндсэн хуулийн яг ямар зохицуулалтыг, хэрхэн, хэзээ өөрчлөх, тухайн зохицуулалтын үр дүн болон өөрчилсний үр дүнг урьдчилан сайн судлах нь бидний өнөөдрийн тулгамдсан асуудал. Одоогийн явж байгаа төслийн зарим нэг зүйл заалтад ч санал нэгдэхгүй байгаа. Тухайлбал, давхар дээлийг бүрэн тайлах хэрэгтэй. Одоогоор дөрөв хүртэл сайд гэсэн заалт явна лээ. Түүнчлэн Өргөн барьж байгаа төслүүдийг иргэд байтугай хуульчид ч олж хараагүй.  Тэдний дунд нээлттэй хэлэлцүүлсэн зүйл алга. Шуудхан хэлэхэд энэ парламентаас айж байна. Тэд юу л хийх гэж зэхэж байгаа бол доо.

Хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар: “Гэмт хэрэгтнүүд”  Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй

-Одоогоор энэ парламентын 29 гишүүн ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад зээл авсан байна. Дөрөв нь эрүүгийн хэрэгт холбогдсон, бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдсан байдаг. Нэг нь гэмт хэрэгт холбогдоод орон гарсан. Мөн албан тушаалын хөөн хэлэлцүүлэх хугацааг үгүй хийсэн, өөрсдийгөө шүүхэд дуудагдахаас хамгаалаад Захиргааны ерөнхий хуулийг баталчихсан. Нэн яаралтай гэдэг горимоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хоёр хоногийн дотор өөрчлөөд, шүүх засаглалын хараат бус байдлыг алдагдуулсан. Ийм хэрэг хийсэн хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэгт итгэхгүй байна. Ямар нэгэн байдлаар сайн үр дүн гарна гэсэн итгэл үнэмшил алга.  Мөн Үндсэн хуулийн төсөл өнгөрсөн хугацаанд маш олон өөрчлөгдсөн. Орон нутгийг өмчтэй болгоно гэсэн заалт байна. Тэгэхээр өөрийн газар нутаг байгалийн нөөцөө өмчлөнө гэдэг шийдвэр гаргаад өмчтэй болбол үндсэн ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт оруулна гэсэн Засгийн газрын бодлого хэрэгжихгүй байдал үүсч байна. Үүнийг би буруу гэж бодож байна.  Харин Ерөнхийлөгчийн эрхийг шүүх засаглал дээр нэлээн хязгаарласан байна лээ. Гэхдээ энэ өөрчлөлтийг энэ парламент хийнэ гэдэг итгэл үнэмшил надад алга.

Доктор Л.Мөнхсайхан: Үндсэн хуульд “гар хүрэх” санаачлагаа болих нь зүйтэй

-Одоогийн УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрх зүйн чадамжгүй. Яагаад гэвэл УИХ-ын дарга байсан хүн нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан яриа олон нийтэд ил болсноор албан тушаалаасаа огцорсон. Нэг  гишүүн нь хүчингийн хэрэгтэй, яллагдагчаар татагдаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдчихсөн байхад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэрээ хууль зүйн хувьд алдаатай гаргасныг ҮХЦ “хууль бус”-аар цуцалсанд эрх зүйн дүгнэлт хийхгүй байгаа. Иймд яллагдагчаар татагдсан гишүүдтэй, олон давхар дээлтэй УИХ өнөөдөр Үндсэн хуульд гар хүрэх санаачлагаа болих нь зүйтэй.  Мөн одоогоор өргөн барьсан хуулийн төсөл нь сайжирсан зүйл харагдсангүй.  Шүүх томилгооны хараат хэвээрээ, УИХ нь өөрөө хуулиа батлаад өөрөө Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх нь. Өөрөөр хэлбэл УИХ нь хуулиа ч тогтоох, түүний хэрэгжилтийг ч зохион байгуулах эрхийг давхар эдлэх нь хэвээрээ. Түүнчлэн  “Ард түмний дундын өмч” байгалийн баялгийг хэн нэгэн эрх мэдэлтэй, сүүхээтэй нэг нь ганцаараа идэх бусад нь ядуурал, мөхлийн туйл руу гулссаар байх өнөөгийн тогтолцоо ч хэвээрээ байхаар байна лээ. 

АН-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Ариунболд: Парламентын нэр хүндийг унагасан хүмүүсээс зөв шийдвэр гарна гэдэгт итгэлгүй байна

-Хуульчийн байр суурь гэхээс илүү иргэний хувьд байр сууриа хэлье. Үндсэн хууль гэдэг Монгол Улсын нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулж байгаа суурь баримт бичиг юм. Энэ баримт бичиг нийгмийн гэрээг өнөөдрийн УИХ өөрчилнө гэвэл өрөөсгөл байна.   Хэдий олонхиос бүрдсэн парламент ч гэлээ өнгөрсөн хугацаанд ард түмэнд юу үзүүлэв. Гишүүд нь ямар гэмт хэрэгт холбогдоод тэрийгээ яаж хаацайлсан байна гээд ёс суртахууны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй л дээ.  Яагаад гэвэл ёс суртахуунгүй УИХ-ын нэр хүндийг унагаасан хүмүүсээс зөв шийдвэр гаргана гэдэгт итгэхгүй байна. Зөвхөн өөрсдийн ашиг сонирхлоор ЖДҮ-гийн зээлийг өөрсдөдөө зориулж тэрбумаар нь төсөвлөснийг бид харсан. Ийм хүмүүс Монгол Улсын хөгжлийн төлөө гэхээс илүү хувийн явцуу эрх ашгаа бодно. Тэр л бодлоороо  Үндсэн хуульд өөрчлөлт хийж байна гэдэг хардлага зүй ёсоор төрж байна. Тиймээс би дэмжихгүй. Ер нь эцэг хуулийг өөрчлөх шаардлага байхгүй байна. Ёс зүй хэрэв байдаг бол бүх асуудлыг органик хуулиар зохицуулах боломжтой. Бусад органик хуулийн хариуцлага, хяналт, хамгаалалт хийчихвэл болох асуудал л даа.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.38.247зочин   • 6 сарын 20. 20 цаг 16 минут

Үндсэн хуулинд 1-рт МАН,АН-ын монгол улс даяар байгаа намын бүх шатны үүрүүдийг татан буулгаж тараах хэрэгтэй. 2-рт Сонгууль өгөөгүй хүн бүрийг өндөр хэмжээний торгуулиар торгодог болох 3-рт УИХын гишүүн давхар төрийн сайд болохыг хатуу хориглох 4-рт Төрөөс төрсөн тэрбумтнуудын хөрөнгийг хурааж ард түмэнд мэдээлэх 5-рт Төрийн албыг 30% цомхотгох 6рт төрийн сангийн нэгдсэн бодлоготой болох/хэнч гарсан хуулиар дагаж мөрддөг байх/ УИХ-ын гишүүдийг татаж сонгуулийн санал авсан дараачийн хүнийг шууд томилдог болгох

150.129.143.12зочин   • 6 сарын 16. 22 цаг 38 минут

Хуульч нэртэй улс төр бараадаж амьдардаг хэдэн хүнээр ард түмнийг төлөөлүүлж болохгүй байхаа, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм, МАН хийгүй юм бол аль нам хийх юм. МАН-аас өөр аль ч нам хийх чадвар байхгүй. 2 дахь том нам АН гэхэд л Засгийн газрын сайд, агентлагийн дарга хийчих өөдтэй боловсон хүчин байхгүй. Нөгөө Эрдэнэ, Дорлигжав, Сайханбилэг, Баярцогт, Эрднэбат, Монгол банкны Золжаргал мэт эд нар байгаад үнэхээр явахгүй, шинэ залуус нь ямар байдагийг мэдэхгүй. Тулхтай хэдэн хуульчтай МАН.

66.181.161.10Халзан   • 6 сарын 11. 7 цаг 47 минут

Эрдэмтэн судлаач нэр зүүсэн малнууд нь өөрсдөө л эхэлж "шинэчлэх"ёстой гээд хуцаад байсан биз дээ.Тэгээд л аль ч нам ялгаагүй шинэчлэх гэхээр эсэргүүцээд байдаг, энэ Гүнбилэг гэж нэг хавдар толгойт,Молорэрдэнэ гэж нэг морин толгойт энэ тэр ер нь энэ улс ард түмэнд юу гийгүүлсэн юм бэ....худлаа хуцагсад...

188.155.76.116irgen   • 6 сарын 9. 0 цаг 23 минут

ene ih sonin namaa, ustval taarna ta nariig hench songohgui odoo

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.