Шинэ мэдээ

Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна51 минут 49 секундын өмнөШинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ1 цаг 36 минутын өмнөД.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна1 цаг 37 минутын өмнө“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57Токиогийн Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусжээ12 сар 2. 9:05Хиймэл оюун ухаан го даамны аваргыг зодог тайлахад хүргэжээ11 сар 30. 11:11Афганистанд сонгуулийн дүнг зарлах хугацааг дахин хойшлуулжээ11 сар 30. 11:10Албанид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ11 сар 29. 11:32А.Меркел: НАТО-д Турк чухал ач холбогдолтой11 сар 29. 10:23ОХУ, Иран болон БНХАУ цэргийн хамтарсан сургууль хийнэ11 сар 29. 10:14

“Нэг тойрог” хэмээх молиго

/6-р сарын 5/  -  10 цаг 36 минут

Эрх баригч нам УИХ-ын сонгууль болгоны өмнөх жил сонгуулийн хуулийг ёс юм шиг өөрчилдөг жишиг тогтоод байна. МАН ч энэ дагуу Сонгуулийн хуулийг өөрчлөх өөрсдийн хувилбарыг танилцууллаа.  Тэд Монгол Улс нэг тойрог гэсэн системээр ирэх 2020 оны сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Гэхдээ МАН-ын  энэхүү мэдэгдэл улс төрийн хүрээнд гэнэтийн үйл явдал байв. Өнгөрсөн даваа гаригт болсон бүлгийн хурлын дараа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийж, сонгуулийн хуулийн өөрчлөлтийг танилцуулав.  Тэрээр энэ үеэр хуулийн өөрчлөлтийг олон нийт болон улс төрийн намаар хэлэлцүүлсэн гэдгийг тодотгосон.  Гэсэн ч сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тэр дундаа Монгол Улс нэг тойрог гэх системээр явна гэх хэлэлцүүлэг өмнө нь  болоогүй.  Түүнчлэн одоо яригдаж байгаа хуулийн төсөлдөө  ч  нэг тойрог гэх  заалтыг тусгаж амжаагүй байна.  МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн 4.4-т Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна. 11.2-т Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана гэжээ. Тэгэхээр МАН-ын  хуулийн төсөлд ороогүй, хэлэлцүүлээгүй асуудлаа бүлгийн хурлаар оруулж, яагаад олон нийтэд гэнэт мэдээлэх болов. Үүний цаана улс төрийн тоглолт ч  явж мэднэ гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.

Ер нь эрх баригчдын анхаарал одоогоор Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр төвлөрчихөөд байгаа.  Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслөө ч маргааш өргөн барина.   Эцэг хуулиа ямар дэгээр өөрчлөх гээд “бэлтгэл” хуулиудыг бүгдийг нь бэлэн болгочихсон.  Ийм үед гэнэт Сонгуулийн хуулийг өөрчлөх, тэгээд бүр Монгол Улс нэг тойрог болно гэж олны анхаарлыг татаж эхэлсэн нь зүгээр нэг бамбай төдий асуудал байж болох юм. Өөрөөр хэлбэл, МАН сонгуулийн хуулиар молигдож байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үү гэдэг хардлага байна.

Эрх баригчид үнэхээр сонгуулийг энэ системээр явуулбал улс төрийн хувьд дэвшил болно.  Эсрэгээрээ мөнгөтэй, олонд танигдсан,  туршлагатай намуудад ашигтай.  Жижиг намууд бие даагчдын боломжийг хаасан хууль болно гэдэг маргаан аль хэдийнэ л яригдаад эхэллээ.  Ер нь бол тухайн нэр дэвшигч өмнө нь нэг л тойрогт бүх анхаарлаа хандуулж ажилладаг байсан бол Монгол Улс нэг тойрог гэх заалттай хууль батлагдвал улс орон даяар явж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна.  Монголын ард түмэнд бүгдэд нь л танигдах учиртай болж байна.  Тэгэхээр шинэ улс төрийн хүчин, нэр дэвшигчдэд хүндрэл үүсэх асуудал гарах юм..

Нөгөө талаар Монгол Улс нэг тойрог болчихвол улс төрийн талцал хуваагдал, жалга довны үзэл бага ч гэсэн үгүй болно гэж ярих хэсэг ч байна.  Сонгуулийн үеэр мөнгө тарааж санал худалдаж авах байдал үгүй болно гэж байна. “Агаар” дээр байгаа Сонгуулийн хуулийг дагасан ийм төрлийн  санал шүүмжлэлүүд хөвөрч эхлээд байна.

Энэ систем өмнө нь яригдаагүй биш яригдаж байсан. Гэвч санал тоолох, хураах зэрэг техникийн хувьд боломжгүй гэсэн шалтгаанаар орхигдож иржээ.   Монгол Улс парламентын түүхэндээ долоон удаа УИХ-ын сонгууль явуулсан. Үүний дөрвийг нь жижиг мажоритар системээр явуулсан.  76 тойрогт нэг мандаттай гэсэн үг.  Түүний дараа нэг удаа томсгосон тойрог буюу пропорцианаль мажоритар холилдсон системээр,  нөгөө хоёр нь 26 тойрог буюу олон мандат гэсэн зарчмаар явагдсан байдаг. Мөн АН эрх барих хугацаандаа буюу 2012-2016 онд  Ерөнхийлөгч,  УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулах хуулийн төсөл баталж байв.  Харин энэ удаагийн сонгуулийн  хуулийн өөрчлөлтөөр энэ гурвыг салгаж, тус тусад нь хууль болгон оруулж ирж байгаа юм байна.

Ийнхүү МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төсөл батлагдвал бид түүхэндээ анх удаа 2020 онд Монгол Улс нэг тойрог болж сонгуулиа өгөх нь л дээ.

МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотойгоор намуудын байр суурийг хүргэж байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

ТОЙРОГТОО ОЧИХ НҮҮРГҮЙ БОЛСОН УЛСТӨРЧДИЙН АРГА Л ДАА


-Сонгууль болгоны өмнө хуулийг өөрчилдөг байдлаа зогсоох хэрэгтэй.  Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж “зассанаар” хожно гэж бодоод байдаг.  Гэхдээ хэзээ ч ялдаггүй, ард түмэн тавих ёстой дүнгээ л тавина. 

Нөгөө талаар энэ парламентад сонгогдсон тойрогтоо буцаж очих нүүргүй болсон улстөрч олон бий.  МАН-ын 40 гаруй гишүүн иргэдийнхээ эрхийг хулгайлаад ЖДҮ-гээс зээл авчихсан.  Түүнчлэн 60 тэрбумын асуудал байна.   Ийм “гэмт хэрэгтнүүд” яаж ард түмэн дээр эргээд очих вэ дээ.  Тэд Монгол Улс нэг тойрог  гэсэн системд орвол өөр хүмүүс дээр очоод сонгогдчихно гэж найдаад байх шиг байна.  Тийм байдал үүсэхгүй байх аа.  Ер нь сонгуулийг ямар системээр явуулах уу гэдгээс илүү сонгогчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зөв болов уу гэж манай намынхан үзэж байна.


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

ХӨГЖИЛ ЯРИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ


-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг л бодитоор дүгнэж харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, улсын төсөв ямар хэмжээтэй тэлсэн, үүнийгээ томоохон бүтээн байгуулалтад зарцуулж чадаж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэх хэрэгтэй. Одоогийн төсвийн хуваарилалтаар 76 жижиг тойрогтоо мөнгөө хуваачихаад улсын хөгжилд түлхэц болохуйц томоохон бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулахад хүндрэлтэй байгаа юм. Харин улс нэг тойрог болж, ард иргэд 76 гишүүнээ өөрсдөө сонгодог болбол жижиг тойргийн эрх ашиг ярихаас илүүтэй улсын ерөнхий хөгжил ярих боломж бүрдэнэ. Гаднын хөгжилтэй орнууд ч ийм байдаг. Тойрог томрох тусмаа тухайн тойрогт хамаарагдаж байгаа бүс нутгийн хөгжил илүү сайн байдаг. Тиймээс жижиг тойргийг хумих бодлого нь зөв болов уу гэж МАН Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

СОНГУУЛЬ ЯМАР Ч СИСТЕМЭЭР ЯВСАН АН ХҮЛЭЭЖ АВНА


-Ер нь эрх баригчид сонгууль болгоны өмнө Сонгуулийн хуулийг өөрчилдөг болчихлоо.  МАН өөрсдөдөө аль болох ашигтай хувилбарыг оруулж ирсэн байх.  Гэхдээ одоо явж байгаа нь Сонгуулийн хуулийн төсөл нь эцсийн байдлаар орж ирээгүй байна. 

Ер нь бол бүсчлэх үү, нэг тойрог болгох уу гэдэг янз бүрийн хувилбар яригдаж байгаа юм билээ. Жижиг тойргийн тухайд хэт жалга довны үзлийг бий болгож, сонгуулийн үеэр санал худалдан авах байдлыг өөгшүүлж байна гэдэгтэй санал нэгдэнэ.  Тиймээс улс орны эрх ашгийг бодсон ч Монгол Улс нэг тойрог гэсэн систем орж ирвэл болохгүй юм байхгүй.  Манай намын хувьд сонгуулийг ямар ч системээр явуулсан татгалзахгүй, хүлээж авна.
 


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.133Зочин   • 6 сарын 11. 0 цаг 16 минут

манан ман ан д саналаа өгөхгүй байхад мафиас салах

188.155.76.116irgen   • 6 сарын 9. 13 цаг 50 минут

neg toirog boloh ni zov baij magad, harin mongo ed zuils ogood l ooriigoo songuulidag luivar ni byr amar boloh um baina…naad odoo baigaa 76-d chin ch bas um taraagaad l gardag hymyys bas baigaa bizdee !!!

202.9.42.100Зочин   • 6 сарын 6. 17 цаг 49 минут

Баян өлгиин казакууд будаа болж байгаа юм даа тэднииг хэн ч дугуйлахгүй хасгуудын дуу цаашаа орно доо

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.