Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ6 цаг 28 минутын өмнөБурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ6 цаг 40 минутын өмнөХонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ6 цаг 51 минутын өмнөНүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

Ц.Нямдоржийг “нүцгэлсэн” хөөн хэлэлцэх хугацаа

/6-р сарын 5/  -  9 цаг 56 минут

УИХ-ын чуулганы 2019 оны тавдугаар сарын 23-ны нэгдсэн хуралдаан дээр хоёр гишүүний хооронд нэгэн яриа болсон байдаг.

Тэр яриа болсон нэгдсэн хуралдааны тэмдэглэл өдгөө УИХ-ын Тамгын газрын архивт хадгалагдаж буй.

Тэнд тэмдэглэснээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “…Хууль зүйн сайдад хандаж хэлэхэд, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаа өөрчлөөч ээ гэдэг зөвлөмжийг 450 гаруй хуульчид хоёр өдөр хуралдаж хүргүүлсэн. Засгийн газраас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл оруулж ирэхгүй байна. Яагаад орж ирэхгүй байгаа юм бэ. Нэгэнт ингээд олны анхаарал чиглэж энэ олон хүнийг ял завшиж байна гэдэг ийм зүйл маш тодорхой илэрхий болоод байдаг.

Хоёрдугаарт гэвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны пэйж хуудсан дээр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болоод яг нэг жилийн нүүр үзэж байгаа.

2018 оны зургадугаар сарын 22-нд бэлэн болсон байдаг. Өнөөдөр 2019 оны зургадугаар сар болж байна. Үүнийг яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг өнөөдөр ярилцахгүй бол болохгүй байна. Энэ албан тушаал, авлигатай холбоотой, улсад онц их хэмжээний хохирол учирсан энэ цагаан захтнуудын хэрэг гэдэг энэ олон зүйлүүд маань хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд, хэрэгсэхгүй болохоо хүлээгээд, одоо ар араасаа шил даран хэрэгсэхгүй болох эхлэлүүд нь тавигдаж байна. Энэ дээр холбогдох Хууль зүйн яам, ЗГХЭГ хариу өгөөч ээ” гэв.

Хариуд нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Манай энэ төсөл бэлэн болчихоод наашаа Засгийн газар, УИХ руу оруулах гэхээр цогц байдал нь байхгүй болоод цаг хугацааны асуудал болоод байна л даа. Энэ зөвхөн нэг Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ шүүхийг самраад хаясан юмаа яах юм бэ. Эрүүгийн хуулиа яах юм бэ. Процессын хуулиудыг яах юм бэ гээд ингээд асуудал яригдаад байдаг. Бүхлээр нь авч үзэж УИХ-д нэг санал оруулж хэлэлцүүлье л гэсэн бодолтой байгаа.

Шүүх чинь нэг хуультай байсан чинь дөрвөн хуультай болгоод хаячихсан. Ерөнхий шүүгч сая томилогдсон. Уулзаж энэ шүүхийн түвшинд яригдаж байгаа зовлонгуудынхаа байр сууриа гаргаж өг. Тэгж байж энэ хуулийг оруулахгүй бол цаашаа явахгүй нь гэдгийг нь хэлсэн. Тэгье гээд явсан. Ийм асуудал байгаа юм. Тэр хөөн хэлэлцэх хугацаатай асуудлаар Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Тэрийг бэлэн болгоод яамдаас санал авах гээд эргэлтэд гаргах гэж байна. Тэгэхдээ би нэг юмыг шулуухан хэлье. Энэ Эрүүгийн хууль гэдэг юм чинь үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Буруу юм гаргасан. Эрүүгийн хуулийн  нэг утас хөврөхөөр дагаад бүгд хөвөрдөг, ийм хууль. Болохгүй гэсээр байтал хүчээр түрий барьж баталсан.

Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. 2017 онд өөрчлөлт оруулчихаад 2018 онд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж санал боловсруулдаг. Ийм явдал байж болох уу. Энэ эх захгүй юмыг та нар л хийсэн шүү дээ, Нямбаатар аа. Одоо надаас юм шаардаад байх юм. Би мэдэж байна, чи чимээгүй сууж бай. Би цогцоор нь засах санал оруулж ирнэ ээ. Өөрсдөө галзуу юм шиг юм хийж хаячихаад, тэгээд сүүлд нь хариуцлагыг нь тэр галзуу юм хийсэн хүнээсээ биш надаас асуудгаа болиорой та нар. Пүрэвдорж, Нямбаатар би та нарын нэрийг оруулж байгаад хэлчихье. Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. Хаана байгаа юм тэр чинь.

400 хуульч цуглаж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ярьсан гэдэг чинь худлаа. Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар ХСИС дээр зөвлөгөөн хийсэн юм. Санал нь над дээр ирсэн юм. Тэрэнд чинь хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Иймэрхүү юм ярьдгаа одоо боль. Нэг асуудал гараад ирэхээр эсвэл гоморхохоороо өөрөө хийж чадаагүй, буруу хийсэн юмныхаа эзнийг өөр тийшээ хайж давхидгаа боль, Нямбаатар. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэсэн байгаа юм.

Үнэхээр ч Х.Нямбаатар гишүүний хэлсэнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар шүүх дээрээ хэрэг “цагаадаад” эхэлсэн. Одоогоор, бидэнд мэдэгдсэнээр 700-гаад сая төгрөгийн хохирол яригддаг МХЕГ-ын хоёр албан тушаалтны хэрэг цагаадсан. Чингэлтэйн шүүх энэ шийдвэрийг гаргачихаад хэрэндээ нуусан байгаа юм. Гэвч мэдэгдчихсэн. Тэгэхээр хуулийн дагуу ийм шийдвэр гаргахаасаа шүүх ичиж байна гэсэн үг.

Бас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болохоо хүлээж байгаа өчнөөн хэрэг байна гэж Х.Нямбаатар гишүүн мэдэгдсэн нь маш ноцтой бөгөөд үнэн юм.

Олны анхааралд хэдийнэ орсон, одоо ийм маягаар хэрэгсэхгүй болж мэдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүнийг дагаад “МТ” Р.Ганзориг, “Алтжин”-гийн Г.Алтан нартай холбоотой албан болоод албан бус “хэрэг”-үүд цайрна. Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд Төрийн банк 51.5 тэрбум төгрөг гаргаж өгөх үүд хаалга ч нээгдэнэ.

Араас нь 60 тэрбум, Оюутолгойн гэрээ, ЖДҮ, Хөгжлийн банк, оффшор,  АСЕМ гээд олон дуулиантай том хэргүүд цайрах болно.

Хор нь ийм л юм.

АТГ, Цагдаагийн байгууллагын олон арван мөрдөгчдийн хэдэн сар, жилийн хөдөлмөр, хамгийн гол нь шударга ёс энд үгүй болно.

Гэвч Х.Нямбаатар гишүүн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр жилийн өмнө санал оруулсан ч ХЗДХЯ дараад хэвтчихлээ гэсэн агуулгатай мэдэгдлийг чуулган дээр хийжээ. Энэ маш ноцтой.

Харин үүнд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихэд уурсчээ. Уг нь Ц.Нямдорж сайд амнаасаа унагаж буй үг бүрээрээ оноо цуглуулж чаддаг хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл, олныг цочоосон, олонд таалагдахгүй үгийг хэзээ ч хэлдэггүй гэсэн үг. Гэтэл энэхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар Х.Нямбаатарын хэлснийг сонсоод “боож үхэх” шахжээ. “…Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэчихэв.

Тиймээс учир мэдэх хүмүүс Х.Нямбаатартаа биш хөөн хэлэлцэх хугацаандаа учир нь байна гэж тайлж байна.

Нээрэн ч зарим нэг хүний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусвал бас нэг хэсэг нь төрийн данснаас олон арван тэрбум төгрөг гаргуулж авах боломжийн сэжүүр нь цухуйчихаад байгаа билээ.

З.БАТТӨМӨР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.131ИРГЭН   • 9 сарын 16. 9 цаг 33 минут

ОДОО БОЛСОН БАЙХ АА.ЮМ ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ БАЙДАГ.ТАГНУУЛЧ ХҮНИЙ АМЬДРАЛ ЗОРИЛГО ҮХЭН ҮХТЭЛ НЬ ХАМТ БАЙХААР ГЭРЭЭ ХИЙЧИХСЭН БАЙДАГ БОЛООД Л ИНГЭЖ ИЛ ДАЛД ХОР НАЙРУУЛСААР БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ.

202.131.234.82зоригт   • 8 сарын 20. 15 цаг 51 минут

Нямдож 1 сумаар 2-с илүү туулай бууддаг, ашиг харсан тагнуулч өвгөн шүү дээ. Худлаа Эрдэнэт, Зоригын хэргийн талаар их шударга зүйл ярьж, хүмүүсийн толгойг эргүүлээд, цаагуураа хэргээ далдлах гэсэн, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэсэн санаа агуулаад бүх юм аа бэлдчихсэн байгаа.

202.131.229.34зочин   • 8 сарын 19. 10 цаг 45 минут

Бөхөд хор найруулдаг аварга шиг төрд хор найруулж хуцаж суудаг энэ дархлагдсан хулгайчаа зайлуулаачээ МАНАН-ын амьдарлаас тасарчихсан луйварчидаа залуучуудаа гаргаачээ

202.179.26.213zochin   • 6 сарын 27. 0 цаг 27 минут

chi ene shar semjilsen uvgunii orond orooguidee bitgii ataarhi

64.119.25.77иргэн   • 6 сарын 25. 11 цаг 29 минут

Тэнэг шар сэтмилсэн өвгөн худлаа шударга царайлж санаа алдаа л. Тэр Алтжин, Сарангэрэл Дэлгэрмаа Дэмидмаа Цогзолмаа нартайгаа үтэр түргэн далд орооч

202.179.25.242ZOCHIN   • 6 сарын 17. 23 цаг 11 минут

nyam dorj odoo yariad medeed bgaa buh zuilee il tod bolgood hiisen yumtai bj haragdah heregtei bna Zorigiin amiig horooson humuus helmegdsen bi ar geiinhnees ni uuchlalt guij bna geed bsan odoo tegvel gargah heregtei bna Es tegvel basl hooson yaria bolood ner turd chini sev suusaar bh yum bishuu

150.129.143.12зочин   • 6 сарын 16. 22 цаг 25 минут

Элбэгдорж Тэмүүжин нарын хийсэн бантан Шүүхийн шинэчлэл гэж дүчигнээд баахан хууль америкаас хуулбарлаад, Хуульчдын өргөө гээд Төрийн албан хаагчдын эмнэлгийг эзэлжбаахан хана буулгаад 3 тэрбумын аппаратыг эвдээд ямарч хариуцлага хүлээгээгүй Алтанхуягийн Засгийн газар, ЭМэндийн сайд гэгч Удвал гэх мэт олон бантан хутгаж дүвчигнээд зайлсан даа. Одоо бантан хуулиа баталчихаад буруутай эзнийг олохгүй сууна уу

66.181.161.42Зочин   • 6 сарын 15. 16 цаг 52 минут

Нямдорж Батхүүгийн хэрэг,Алтангийн хэргийг цайруулсны дараа наад хулиндчин өөрчлөлт оруулна харж л байгаараа

64.119.25.77иргэн   • 6 сарын 14. 9 цаг 33 минут

энэ заналхийлэгч өвгөн одоо хурдан зайлмаар юм. бүр буруу зөнөөд агуу ихийн дэмийрэлтэй болчихсон хүн

182.160.1.59сандаг   • 6 сарын 13. 11 цаг 48 минут

Нямдорж МАН-д ямар ямар гавъяа байгуулсан хүн юм болдоо. Намдаа хийсэн гавъяа гээд байгаа нь ард түмнээ хульхидсан хор болж таараад байх шиг. Биднийгээ л хорлоод байвал намдаа гавъяа байгуулсаны шагнал болгож хүүгээ элчин сайд, өөрөө янз бүрийн хорлонтой хууль батлуулах гээд л . Энэ Нямдорж ажлаа өгөөд шорондоо орох цаг нь хэдийнээ болждээ чааваас

202.70.37.34Зочин   • 6 сарын 12. 6 цаг 59 минут

ХОРЛОН СҮЙТГЭГЧ ТАГНУУЛ

103.111.68.3Зочин   • 6 сарын 11. 14 цаг 32 минут

Алтжин хохирох гээд байгаа юм байна л даа Нямдорж гуай байрыг нь түрээслэдэг болохоороо хамгаалалгүй яахав гэхдээ 60 тэрбум Эрдэнэтийн Жастын хэрэг гээд маш олон МАН-ынханы хэрэг хэцүү байгаа тэднийг цайруулах үүрэг Нямдоржид байгаа тэр Нямдоржийг дэмжнэ гэдэг нөхөр тэр гэмт хэрэгтэнүүдийн нэг юм байна хаана байна нөгөө М. Энхболдыг зайлуулаад шудрага ёс тогтоох чинь

202.21.115.126иргэн   • 6 сарын 10. 9 цаг 32 минут

Дорлигжаваа дараад өнгөрөх гэж байгаа юм байна л даа.

202.21.115.126иргэн   • 6 сарын 10. 9 цаг 17 минут

Нямдорж худлаа шүү.Сонгуулын өмнө гэнэт мундаг хүн болж баахан материал гаргаж ирж шоу хийх гэж байгаа юм.Яаж өөрийгөө авч гарах тал дээр мэрэгжсэн хүн.

103.26.194.4Баясгалан   • 6 сарын 7. 23 цаг 44 минут

Нямдорж гишүүнийг дэмжинэ. Түүнд нэг бодол бий байгаа байх. Ямартай ч энэ хүн үнэн үг хэлж суугаа хүн. Ямар үнэ цэнээр энэ тэмцэл хийгдэж байгааг бид өнгөц хараад мэдэхгүй. Аюул занал байж л байгаа байх.

64.119.25.77иргэн   • 6 сарын 25. 11 цаг 30 минут

Худлаа үгэнд хууртаж 30 жил боллоо. хийж байгаа үйлдэл нь үгнээсээ дандаа зөрнө. Худуалч хуулийн хулгай өвгөн. Тагнуул гэдэг нь үнэн дээ

202.131.243.186зочин   • 6 сарын 6. 9 цаг 11 минут

Нямдоржийг цогцоор нь шийдэнэ гэсээр байтал хэрэгтнүүд торноосоо мултраад алга болох юм байнадаа.Эсвэл санаатай цаг хожиж цогцоор шийдэх юм яриад байна уу

150.129.141.134Зочин   • 6 сарын 10. 19 цаг 31 минут

Ажлаа буруу хийсэн, эсвэл эс үйлдэл хийсэн бол хуулийн хариуцлага хүлээдэг нэг зохицуулалт байдаг байх гэж бодож байна. Тэр үнэн бол ажлаа хийхгүй байсаар "хөөн хэлэлцэх хугацааг" байгаа холбогдох ажилтнуудад хавтаст хэрэг нээж шалгах эрх зүйн үндэстэй юм биш үү. Аан?

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.