Шинэ мэдээ

Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 10:54Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 12:39Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 10:07ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хүрэлцэн очжээ1 сар 24. 9:09Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 13:25Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна1 сар 22. 12:58БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 22. 9:32ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31

С.Эрдэнийн үе буюу АН бүлэггүй, УИХ сөрөг хүчингүй

/6-р сарын 5/  -  9 цаг 54 минут

УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээж, мөн оныхоо сүүлчээр намаа шинэчлэх аяныг өрнүүлсэн юм. Үр дүнд нь С.Эрдэнэ намын дарга болж байлаа. Уг нь таван сум атгасан таван кандидат өрсөлдсөн байдаг юм.

С.Эрдэнэ АН-ын дарга болох агшиндаа буюу 2017 оны нэгдүгээр сарын 30-нд “…VI Их хурлаас АН-ын даргаа бүх гишүүдийн саналаар сонгох шийдвэр гарсан. Энэ дагуу АН-ын даргын сонгууль орон даяар болж өндөрлөлөө. Нэр дэвшигчид тавуулаа 21 аймаг, есөн дүүргээр гишүүд дэмжигчидтэйгээ уулзаад ирсэн. Очсон аймаг бүрт АН-ын гишүүд маань сэргэн босч, нүдэнд гал гийж байсан нь бидний ажлын гол үр дүн байлаа. УИХ-ын сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан АН маань намын даргын сонгуулиар хөл дээрээ боссон. Одоо улстөрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн болсон гэж харж байна. Энэ бол маш том ажил байлаа.  Хамт дэвшсэн эрхэм нэр дэвшигчиддээ баярлалаа гэдгээ хэлье. Бид таван тийшээ салаагүй. Нэгэн үзүүрт зүтгэж ирсэн. Бид тав хэн ч ялсан дэмжиж ажиллана гэсэн зарчимд нэгдсэн байсан” гэсэн юм.

Энэ өнгөрсөн явдал. Гэхдээ С.Эрдэнэ энэ үгээ ажилд хэрэг болгоогүй л болов уу даа. Учир нь таван сумны тал талд зогсож байсан хүмүүс өдийд тал тал тийшээ тарж одсон. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ АН-ыг багцалж удирдаж чадсангүй.

С.Эрдэнэ АН-ын дарга болоод хоёр жил хагас боллоо. Одоо жилийн дараа УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болно.

Хоёр жил хагас гэдэг бага хугацаа биш. Тэгэхээр АН-ынхан С.Эрдэнэ даргаасаа “…Ирэх сонгуульд бэлэн үү” гэж асуух цаг болсон байгаа юм. Харин С.Эрдэнэ дарга энэ асуултад хариулах их хэцүү дээ. Бүлгээ тараагаад зөвлөл гээчтэй болчихсон дарга юу ч ярихав дээ.

С.Эрдэнийг АН-ын дарга болоод дээрх үгийг хэлж байх үед энэ нам УИХ-д есөн суудал бүхий бүлэгтэй байлаа. Цөөхүүлээ ч гэсэн эрх баригчдын хяналт, хазаар нь болж чадах хууль ёсны сөрөг хүчин байв.

Гэвч өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АН бүлэггүй болж, одоо тарж бутарсан хэдхэн гишүүн үлдсэн байна. АН-ынхаа бодлогыг дагах гарын таван хуруунд багтах гишүүд байна уу үгүй юу гэж асуухаар болоод байгаа юм.

Ер нь бол УИХ дахь сөрөг хүчин “татан буугдана” гэдэг эхлээд АН-д хортой. Хариугүй дөхсөн ээлжит сонгуульд тулаад орох таягаа гээсэнтэй адил юм.

Томоор нь харвал сөрөг хүчингүй УИХ гэдэг бол ард түмэнд аймшигтай хорлонтой. Эрх баригчид ямар ч хяналтгүй болсон.

Одоо хар даа. Зөвлөл бол бүлэг биш. Зөвлөлд бүлэг шиг эрх дарх байхгүй. Тэгэхээр С.Эрдэнийн АН-ыг удирдсан хоёр жил гаруйн хугацаанд энэ нам хаашаа явсан нь тодорхой харагдана.

Шуудхан хэлэхэд, ирэх сонгуулийн наана АН дотооддоо жинхэнэ шинэчлэл хийхгүй бол 2020 оны сонгуульд гурван суудал ч үгүй үлдэхийг үгүйсгэхгүй.

Нөгөө талаас эрх баригч МАН-ынхан УИХ дээр чөлөөтэй тоглодог боллоо. Тэдний тооцоололд торох юм байхгүй. Бодсоноо л хийнэ. Хийснийх нь зөв бурууг цаг хугацаа л шүүнэ. Ийм л бодит байдалд шилжсэн байна.

Эрх баригчид сүүлийн хэдэн өдөр Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ярьж байна. Монгол Улс нэг тойрог болж, сонгогдсон 76 гишүүн нэг тойрог дээр ажиллана гэсэн ерөнхий агуулгыг олон нийтэд ойлгуулах гэж оролдож байна. Яаж сонгох, ямар зарчим баримтлах нь ойлгомжгүй. Үүнийг тодруулаад, эсвэл “…Болохгүй байна” гээд зогсоох эрх С.Эрдэнэ даргатай АН-ынханд алга.

Араас нь Үндсэн хуулийн өөрчлөлт цухалзаад эхэлллээ. Ерөнхий сайд /МАН-ын дарга/ хязгааргүй эрх мэдэлтэй болох өөрчлөлтөөр зуржээ. Ингэлээ гээд АН-ынхан бас л яаж ч чадахгүй.

АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд хувийн байр суурь илэрхийлээд л болчихно. Тэр нь эрх баригчдын хувьд ямар ч цочроо, дөгөө болохгүй.

АН-ын өнөөгийн улс төрд дарах жин ийм хөнгөхөн болоод байгаа юм. Үлээхэд л хаашаа ч хамаагүй хийсээд алга болчихоор тийм хөнгөхөн болчихсон.

Тэгэхээр АН ирэх сонгуулиас өмнө эргэлтийн шинжтэй өөрчлөлтийг удирдлагадаа хийх цаг болсон байна гэдгийг дахин хэлье. Ингэж чадвал хэдэн суудал “зулгааж” магадгүй юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.35.216АН-н гишүүн Хулдорж   • 2019, 8 сарын 14. 19 цаг 20 минут

Энэ мэлхий царайлсан муухай амьтан АН-г бодолгоор устгалаа.Одоо Алтанхуягаа буцааж сонгоёоо

202.179.26.213zochin   • 2019, 6 сарын 27. 0 цаг 35 минут

Ardchilalig gants ballaj bgaa nuhurduu

202.179.27.169ИРГЭН   • 2019, 6 сарын 6. 7 цаг 05 минут

БАХ ШИГ ХУЛГАЙЧУУДЫН ҮЕД АН ДУУСАХ ШИВ ДЭЭ.АНХНААСАА СОР БОЛСОН ХҮНЭЭ АЛЧИХСАН,7САРЫН1-Д ӨМӨӨРСӨН АРД ИРГЭДЭЭ ХОГ ШИГ ХАЯСАН АН-Д АРД ТҮМЭН ИТГЭХ НЬ УЛАМ БАГАСЧ ТЭДНИЙ ХИЙСЭН БҮХЭН ДАНДАА ХУЛГАЙ ЛУЙВАР ГЭДЭГ НЬ БАТЛАГДАЖ ЗӨВХӨН ӨӨРСДӨӨ ТЭРБУМТАНГУУД БОЛЦГООЖ ЭХ ОРНОО ИДЭЖ ЗАРЖ БАЙСАН НҮГЭЛ НЬ НҮДЭЭР НЬ ГАРЧ ЭХЛЭЖ БАЙНА.ОДОО 20 ОНД ЭДНЭЭС НЭГЧ ХУЛГАЙЧУУДЫГ ГАРГАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.