Шинэ мэдээ

Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 14. 11:04"Эрдэнэт үйлдвэр"-ийн хуучин орлогч болон газрын дарга нар оффшор бүсээр дамжуулан 8 сая гаруй доллар угаасныг илрүүлжээ12 сар 13. 13:19ЕХ-ны удирдагчид уур амьсгалын асуудлаар зөвшилцөлд хүрчээ12 сар 13. 12:17БНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна12 сар 13. 10:26АНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв12 сар 13. 9:32Том компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ12 сар 13. 9:31Өргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв12 сар 11. 17:29В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй12 сар 10. 12:37Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо12 сар 9. 13:31Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 12:27Сенат “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг хуулийн төсөлд оруулжээ12 сар 9. 9:43“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09

Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ

/6-р сарын 3/  -  10 цаг 09 минут

Скаут гэж юу юм бэ? Яг иймэрхүү утгатай асуултыг хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж явдаг маш олон эцэг, эх асуудаг. Бас зарим хүмүүс скаутыг зүгээр л нэг аялаж явдаг нэг бол Жембори, зуслан, цугларалт хийсэн эрээн цамцтай нөхдүүд ч гэж ойлгох нь их байх шиг байгаа юм.

Тиймээс 27 жил өөрийн өчүүхэн хүчээ өгөн зүтгэж байгаа энэхүү дэлхийд танигдсан хүүхдийн байгууллагынхаа агуулгын тухай хэдхэн мөр сийрүүлхээр шийдлээ.

     Өнөөдөр хүн төрлөхтний хамгийн том асуудал нь эдийн засгийн хямрал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн дэвшлийг дагасан элдэв асуудлууд биш харин “ХҮН” гээч үнэт зүйл жинхэнэ утгаараа үгүй болж байгаад оршино.

Учир нь том хүмүүс бид эрдэмтэй, авъяастай, нэр хүндтэй хүүхэдтэй болох дээр л анхаараад “нийгмийн иргэн” болохыг орхигдуулсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор агуулга бус хэлбэр хөөцөлдсөн хэд хэдэн үеийг бий болгочихоод байгаа нь дээрхи асуудлуудын жинхэнэ “эзэд” юм.

Бид жижиг байшинд олуулаа амьдардагаа болиод том байшинд цөөхүүлээ амьдардаг болсон. Хэн нэгэнтэй нүүр тулж ярилцахын оронд олон нийтийн сүлжээ, гар утасны захиа, яриагаар харилцаагаа хязгаарладаг болсон.

Гэтэл хүн гэдэг “амьтанд” хэн нэгэнтэй харилцах, үзэл бодлоо илэрхийлэх, өөрөөрөө бахархах, бусадтай өрсөлдөх, хайрлах, халамжлуулах, хариуцлага хүлээх, бие бялдарынхаа хүчийг үзэх, ямарваа нэгэн зүйлийг өөрийн биеэр бүтээх байгалийн хүсэл эрмэлзлэл, хэрэгцээ байсан, байгаа, байх ч болно.

Тэгвэл бидний хүүхдүүд энэ бүх хэрэгцээгээ хэрхэн хангаж байна вэ? Таны машины арын суудал, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн толгой эргэм мэдээллүүд, хааяа нэг тааралдах “амьд” харьцаа, нийгмийн сүлжээний хяналтгүй орчин, биеийн тамирын хичээл, сургуулийн орчингоос бүрэн дүүрэн авч чадах уу? Үгүй л болов уу?

Харин 112 жилийн түүхтэй скаутын хөдөлгөөний анхан шатны нэгжийн гишүүн байж хамт олны дунд дэвшилттэй урамшууллын хөтөлбөр /өнөөх цамцан дээр байдаг олон эмблемүүд хүүхдийн хөгжлийн илэрхийлэл байдаг/-өөр дамжин өөрийгөө хөгжүүлснээр бий болдог.

Анхан шатны нэгжийн гишүүн байснаар хичээлийн нэг жилийн дотор 26 удаагийн /3 нь аялал, зугаалга байна/ бүлгийн ажилд хамрагдан өөрийгөө хөгжүүлж, хамт олныхоо дунд хариуцлага хүлээж, бусдынхаа өмнөөс хичээж, зөв өрсөлдөөн, эмх журам, амьд харьцааг мэдрэхийн хамт шинэ зүйлсийг сурч, амьдралд хэрэгтэй мэдлэг, дадал, чадвар олж авдаг юм. Энэхүү бүлгийн ажил бол миний бодлоор скаутын хөдөлгөөний 75% нь бөгөөд үлдсэн 25% нь Жембори, аялал, зуслан, цугларалт гэх зүйлс бөгөөд үүнийг өөрийгөө хөгжүүлж байгаа хүүхдэд өгч байгаа шагнал, өөрийгөө сорьж үзэх шалгуур, бусадтай харьцуулан харах туршилтын талбай гэж ойлгууштай санагддаг.

Хүний хөгжлийг оюун ухааны (эрдэм мэдлэг), оюун санааны (сэтгэл хөдлөл), бие бялдрын, нийгмийн гэх мэт олон зүйлээр тодорхойлдог бөгөөд скаутын хөдөлгөөн өөрийн аргуудаар дамжуулан бүгдийг тэгш бий болгодог хэмээн үздэг.

Хүүхдүүд анхан шатны нэгжийн гишүүн байснаар хамт олны дунд хөгжиж, хариуцлагатай иргэн болох боломжоор хангагддаг, тэд насанд хүрэгчдийн (скаут мастер) дэмжлэгийг авснаар аль болох бага алддаг, тэд скаутын зэрэглэлээ ахиулах зөв өрсөлдөөнд өөрийгөө сорьж дайчин, мятрашгүй бас тэмүүлэлтэй нэгэн болдог, тэд скаутын андгай өргөж скаутын зарчим, хуулийг амьдралдаа мөрдлөгө болгосноор өөрийн оюун санааны үнэт зүйлтэй, мөрдөх замналтай болдог, тэд байгаль дээрхи үйл ажиллагаануудаар дамжин эх дэлхийгээ хайрлах, түүнтэй зохицон амьдрах, ямарваа бэрхшээл тохиолдоход богино хугацаанд зөв сонголт хийх чадвартай болдог, тэд өөрийн биеэр бүх зүйлийг хийж туршиж энэ явцдаа суралцан, хөгжиж бүтээлч нэгэн болдог юм. Саяны хэдэн өгүүлбэрүүдэд скаутын хөдөлгөөний үндсэн аргууд багтсан болно.

Өнөөдөр Монголын Скаутын Холбоо гэдэг төрийн бус байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэгэн дуугаар хүүхдийнхээ хүмүүжил, иргэн болох явцыг даатгаад байгаа НҮБ-ийн дараа ордог хамгийн том хүүхдийн хөдөлгөөнийг Монголдоо нутагшуулж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд бүрд хүрэхийг хичээн ажиллаж байна.

Хэрэв та бүхэн хүүхдээ скаутын хөдөлгөөний гишүүн болгож скаутын хөтөлбөрийн дагуу хөгжүүлэхийг хүсвэл сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн зөвлөлөөр нь дамжуулан Монголын Скаутын Холбоонд 11-324171, 88787719, 99736020 утсуудаар дамжин хандаарай. Бид хүсэлтийг хүлээн авч багшийг нь бэлтгэж, арга зүйн дэмжлэг өгч ажиллахдаа байнга баяртай байх болно.

Мөн 06-р сарын 25-ноос 06-р сарын 30-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг түшиглэн зохион байгуулагдах Монголын Үндэсний VI Жемборид Монголын 21 аймаг 9 дүүргийн 2000 скаутууд хамтдаа байх майхант зуслан, хөгжлийн талбар танай хүүхдэд таалагдана гэж найдаж байна.

Хүүхэд бүрийг сайн иргэн болгож чадвал ирээдүйн дэлхий ертөнц илүү сайхан, илүү амар амгалан болох болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.