Шинэ мэдээ

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ8 цаг 52 минутын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

УИХ-ын гишүүн М.Энхболд ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо

/5-р сарын 30/  -  13 цаг 03 минут

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.05.30/ ОУПХ /Олон улсын парламентын холбоо/-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, 2018 оны нэгдүгээр сард Ханойд болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы үеэр уулзаж танилцсанаас хойш Монгол Улсдаа дахин уулзсандаа баяртай байна хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга байхдаа 2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар албан ёсны хүсэлт тавьсныг минь хүлээн авч, энэхүү арга хэмжээг Улаанбаатарт  зохион байгуулах шийдвэрийг гарган, өөрийн биеэр хүрэлцэн ирж, чуулганыг удирдаж оролцсонд чинь сэтгэлийн талархал дэвшүүлье гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хаалтан дээр таны хэлсэн үгийг анхааралтай сонссон. Хурал амжилттай болсон талаар, мөн Монгол Улсын Их Хурал, Монголын гадаад харилцааны байгууллагууд энэ хурлыг сайн зохион байгуулсан гэж үнэлж дүгнэсэнд тань талархаж байна.

Чуулганаас гаргасан төгсгөлийн баримт бичиг буюу Улаанбаатарын тунхагийг хэрэгжүүлэх талаар цаашдаа бүс нутгийн парламентууд анхаарал тавьж ажиллах байх. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэн ядуурлыг бууруулах чиглэлээр дэвшүүлж байгаа зорилт, байгалийн гамшигийн эсрэг улс орнууд хамтарч тэмцэх зэрэг тунхаг бичигт тусгагдсан асуудлыг ажил болгоход цаашдаа идэвх гаргаж ажиллах ёстой. Монгол Улсын Их Хурал үүнд анхаарал тавьж ажиллана.

Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг амжилттай болгохын тулд Чуулганыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан анхаарал тавьсныг дурьдах нь зүйтэй.

Мөн ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын холбогдолтой асуудлаар ажилладаг байнгын хороонд  УИХ-ын гишүүн Н.Учрал, Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороонд  УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь Олон улсын парламентын байгууллагад Монголын парламент ихээхэн идэвх чармайлттай ажиллаж буйн илэрхийлэл юм.  Өмнө нь манай улсын парламентчдаас ийнхүү гурван хүн Олон улсын парламентын байгууллагад тэргүүлэгч гишүүнээр нь ажилласан удаа байхгүй.

ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шинэ удирдлагууд ирэх долоо хоногт манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах асуудалд анхаарал тавьж ажиллахаар манай улсад ирж байгаад талархаж байна.

Цаашдаа ОУПХ-ноос зохион байгуулах бүх арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал идэвхтэй байр сууринаас оролцоход УИХ-ын гишүүний хувьд бүхий л боломж, бололцоогоо дайчилж ажиллана” гэв.

Хариуд нь ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас, “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулган Монгол Улсад маш амжилттай болсон. Миний хувьд шилдэг арга хэмжээнүүдийн нэг байлаа. ОУПХ аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа хүн хоорондын харилцааг чухалчилж, найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм байна гэдгийг Улаанбаатарт болсон энэ арга хэмжээнээс харлаа. Энэ сайхан жишгийг цаашид Ази, Номхон далайн орнууд гэлтгүй, ОУПХ-ны гишүүн орнуудын түвшинд ч хэрэгжүүлэх ёстой юм” гээд ОУПХ, Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг тайлбарлаж хэлсэнд талархлаа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн, Монголын парламент ОУПХ-д гишүүнээр элсээд 60 орчим жил болсон ч сүүлийн жил гаруйн хугацаанд ОУПХ-ны үйл ажиллагаанд онцгой идэвх чармайлт гарган оролцож буй нь таны Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой. Цаашид идэвхтэй байгаа гишүүдийнхээ оролцоог улам нэмэгдүүлж ажиллаасай  гэж тэмдэглэлээ.  

Тэрбээр мөн, ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаас ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Монголын төлөөлөгчид дэмжиж ажилласныг хэзээ ч мартахгүй, санаж явдаг хэмээн талархлаа илэрхийлээд  “Монгол Мексик хоёр улс газарзүйн хувьд хол байрлалтай, өндөр хэмжээнд хамтын ажиллагаа хөгжөөгүй ч та бүхний намайг дэмжсэн тэрхүү явдал бие биедээ итгэсэн итгэлийн илэрхийлэл болсон хэмээлээ.   

Хатагтай Габриела Куэвас, ирэх зургаадугаар сарын 5-8-ны хооронд ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид  Монголд ажиллахдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амь насаа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахыг тэмдэглэв.  

Талууд энэхүү уулзалтаар Монгол-Мексик /Латин Америк/ хоёр улсын парламент хоорондын бүлгүүдийн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд зэргээр анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах талаараа санал солилцсон.   

Хатагтай Габриела Куэвас “Монгол надад маш их тааладдаг, гайхамшигтай сайхан орон. Монголыг Мексикт таниулахын тулд өөрийн чадах бүхнээ хийнэ” гээд “Мексикийн парламентын гишүүний хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах асуудлаар Мексихийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдад зориуд цохон тэмдэглэж хэлнэ. Цаашид манай хоёр орон бие биенээ харилцан дэмжиж, хөгжих боломж байгаа гэж бодож байна” хэмээв.

УИХ-ын гишүүн М.Энхболд хатагтай Габриела Куэваст ажлын амжилт хүсээд, Монголд дахин айлчлахыг ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.