Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

Б.Ганзориг: Барилгын салбарт захиалагчаас яг ажлыг гүйцэтгэж буй бригад хүртэл дор хаяж таван "цавчаа" ордог

/5-р сарын 30/  -  11 цаг 24 минут

“Ажилчдын нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.

Барилга дээр бригад болон ирж ажилладаг залуус гэнэтийн осол гарахад хамгаалах хувцас хэрэглэлгүй байдгаас гадна нөхөн төлбөр авч чаддаггүй учраас эрүүл мэндээрээ хохироод үлддэг олон жишээг харснаа “Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ынхан хэлж байв.

Тус байгууллагын захирал Б.Ганзориг "Аюулгүйн бүсээ зүүгээгүйгээс болж унах, гар, хөлөө гэмтээх тохиолдол олон байгаа. Залууст ажил хэрэгтэй учраас Батын зуучилсан Доржоор ахлуулсан бригадад таван найзтайгаа ороод ажилладаг. Гэтэл нэг нь унаад гэмтэхэд хариуцлага хүлээх хүн байдаггүй. Захиалагч тал хариуцахгүй гээд гэрээндээ тусгачихсан, бригадын дарга нөхөн төлбөр өгөх чадваргүй учраас хохироод үлддэг. Ийм тохиолдол маш олон байдаг учраас "хар ажил" гэж хэлж заншсан хүнд ажлуудыг хийдэг залуучуудаа бидэнтэй нэгдээч ээ гэж уриалж байна. Төрийн бус байгууллагыг байгуулсан залуус бид ч гэсэн барилгын салбарт ажиллаж, хүнд хэцүү хөдөлмөрийн мөлжлөгийг үзэж туулсан.

Барилгын салбарт захиалагчаас яг ажлыг гүйцэтгэж буй бригад хүртэл дор хаяж таван "цавчаа" ордог. Нягтлан, инженер зуучлагч гээд л олон хүн захиалагчаас гарах зардлаас хумсалсаар яг ажлыг нь хийх хүмүүст бага цалин ирдэг схем бий болчихсон. Бид үүнийг арилгаж ажилчдыг шууд захиалагчтай холбоно" хэмээн ярилаа.

"БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ЗАЛУУСЫН ЦАЛИН ОДООГИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ"

“Ажилчдын нэгдсэн төв” ТББ барилга ажиллаж буй залуучуудыг элсүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, хамгаалалтын хувцсаар хангаад шууд захиалагчтай холбож өгөх үүргийг гүйцэтгэх юм байна. Ингэснээр ажилчид нэг ажлаа дуусгаад дараагийн ажлаа хайж хугацаа алдахгүй шууд дараагийн ажилдаа орох, тогтвортой орлоготой болох, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах боломж бүрдэх аж.

“Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ын гишүүн О.Чинбишрэлт "Барилгын туслах буюу хамаг хүнд ажлыг хийж байгаа бригадын зохион байгуулалттай залуус өдөрт 30-35 мянган төгрөгийн цалин авдаг. Ажлаа дуусгасан ч цалингаа авч чадахгүй удах тохиолдол бас бий.

Харин “Ажилчдын нэгдсэн төв” ТББ ажилчдаа бүртгээд, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаад, тогтмол цалин олгож, нийгмийн даатгал төлөх боломжийг бүрдүүлнэ. Ажилчдаа бүртгэж авахдаа гэрээ байгуулаад цалин дээрээс нь бага багаар хувцасны мөнгийг авах бөгөөд цалин одоогийн дунджаас хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. Дээр хэлсэнчлэн барилгын салбарт хөдөлмөрийн мөлжлөгийн схем бий болчихсон. Яг ажлыг нь хийж байгаа хар ажилчид хүссэн цалингаа авч чадахгүй байна. Тиймээс шууд захиалагчтай холбогдох нь манай байгууллагын гол давуу тал" хэмээв.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.