Шинэ мэдээ

“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна9 цаг 53 минутын өмнөАмазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ9 цаг 54 минутын өмнөАНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв9 цаг 55 минутын өмнөЖилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38

Аав, хүү хоёрын дансанд 35 сая төгрөг цуглажээ

/5-р сарын 30/  -  9 цаг 22 минут

Энэ сарын 24-ний өдөр манай сайтын зүгээс “Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ” нийтлэлээ олон нийтэд хүргэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар аав, хүү хоёрт туслах сайхан сэтгэлт монголчуудын цуваа өнөөдрийг хүртэл тасраагүй байна.

Г.Батхуяг орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй 7 жил асарч байгаа бөгөөд аав, хүү хоёр өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсээр байна.

Төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй болсон Б.Гэрэлт-Од хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа юм. 100 хувийн асаргаанд байдаг хүүг ааваас нь өөр асарч харж хандах хүн байхгүй. Учир нь ээж нь Б.Гэрэлт-Од хүүг хоёр настай байхад нь орхин явжээ. Тэр цагаас хойш аав хүү хоёр аав, ээжийнхээ гэрт толгой хоргодож, ах дүүгийн гарыг харсаар өдийг хүрсэн байна байдаг.

Энэ л амьдралын нугачаанд нухлагдаж яваа ч хүүгийнхээ төлөө бүхнийг хийхийг зорьж, хичээж буй энэ аавыг нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа сахиур ээжүүд зүгээр хараад сууж тэсэлгүй Г.Батхуягт туслах аянг эхлүүлсэн билээ.

Үеийнх нь хүүхдүүд сургуульд ороод хөл дээрээ гүйж байхад сууж ч чадахгүй байгаа 7 настай хүүг харсан хэн ч тоохгүй өнгөрөхгүй биз. Тиймдээ ч өөрсдөө тархины саажилт өвчтэй хүүхдүүдээ асардаг ч гэр оронгүй айлд толгой хоргодож байгаа аав, хүү хоёрт туслахаар сэтгэл зүтгэл гарган тэднийг гэр оронтой болгож, хүүд хэрэгтэй эмчилгээнд зарцуулахыг хүсч “Нандин сувд” тархины саажилт ДЦП өвчтэй хүүхдүүдийн аав, ээжүүдийн фэйсбүүк группээс тус хандивын аяныг үргэлжлүүлж байгаа юм.

Б.Гэрэлт-Од хүүг ааваас нь өөр асрах хүн байхгүй учир аав Г.Батхуяг нь ажил хийх боломж олддоггүй хэмээн ярьж байсан. Харин эдгээр аав, ээжүүд хүүг саажилттай хүүхдийг асардаг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулахаар ярилцан тохирчээ. Ингэснээр Г.Батхуяг намар хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд өөрөө ажил хийх боломжтой болж байгаа юм. Өөрсдийн гэсэн гэр оронгүй болоод айлаар амьдарч байсан хүү шим тэжээлийн дутагдалтай байгаагаас гадна асаргаа их чухал гэдгийг эмнэлгийн байгууллагаас хэлж байгаа. Тиймээс хүүг эмнэлгээс гармагц сувилалд явуулахаар ЭМЯ-нд хандаад байгаа гэлээ.  Хүү маш их таталт өгдөг учир тэр бүр хүлээж авах сувилал олдохгүй байгааг хандив зохион байгуулж буй аав, ээжүүд хэлж байв.

Хандивын аян өрнүүлээд зургаан хоног болж байна. Энэ хугацаанд Г.Батхуягийн дансанд 35 сая төгрөг цуглараад байгаа аж. Цугласан мөнгөөр аав, хүү хоёрыг өөрсдийн гэсэн орон гэртэй болгох юм. Хүү хэвтрийн хатгаа болсон нь даарч чийгтсэнээс болсон бөгөөд аав хүү хоёрт дулаан тохилог нэг өрөө байр авч өгөхөөр судалж хайж байгаа аж. Хандивын аяныг ирэх зургадугаар сарын 10 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Тиймээс 7 жилийн турш хүүгээ асарч байгаа аав, 7 настай хэдий ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй хүүд туслаж, нэг өрөө дулаан байртай болгох хандивын аянд нэгдэхийг сайхан сэтгэлт ард түмнээсээ хүсч байна.

Гэрэлт-Од хүүгийн аав Г.Батхуягийн Хаан банкны данс: 5096214084

Утасны дугаар: 80071384

Х.Соёл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.145Зочин   • 6 сарын 8. 13 цаг 14 минут

ганц өвчтэй хүүхдээ аваад явчихаж чаддаггүй арчаагүй аав байна даа зайлуул.

188.155.76.116irgen   • 6 сарын 1. 2 цаг 51 минут

handiviig joohon udaan yrgeljlyylj bairtai bolgochih umsan daa hoorhii, sain aav baina daa

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.