Шинэ мэдээ

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал

/5-р сарын 21/  -  14 цаг 57 минут

Дэлхий томоохон групп компаниуд чадварлаг гүйцэтгэх захирал буюу СЕО-уудын эрэл хайгуул эрс нэмэгдэх чиг хандлагатай байна. Учир нь бизнесийн салбар нь цэвэр итгэлцэл дээр тогтдог учир гүйцэтгэх удирдлага ямар ажиллах нь хамгийн чухал. Тэгвэл энэ трэнд ч гэсэн Монголыг тойрч өнгөрсөнгүй. Сүүлийн үед дотоодын томоохон компаниуд чадварлаг гүйцэтгэх захирлаараа нүүр царайгаа тодорхойлон, бизнесийн салбар дахь амжилтаа тодорхойлж байгаа билээ. Тэгвэл Монголын бизнесийн салбарыг өнгөлж буй чадварлаг захирлуулыг танилцуулж байна.

“Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд

Түүний хувьд 25 настайдаа “Монос” группийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Залуу хүний хувьд эрүүл мэндийн салбарын манлай группийг удирдана гэдэг маш том сорил. Гэхдээ түүний хувьд хүн бүрийн хүлээлтийг давж, амжилттайгаар карьерын замналаа үргэлжлүүлж буй. Саяхан группийн харьяа компани болох “Монос хүнс” нь эрүүл мэндийн салбарт Монгод анх удаа IPO гаргаж чадсан. Компанийн хувьд хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаа гаргана гэдэг бол үнэхээр маш том шалгуур болдог. Гэхдээ л тэд чадаж байна. Энэ бүх амжилтын цаана түүний мэдлэг, ухаан, чадвар зэрэг нь нэвт шингэж буй нь илт аж. Хүмүүс түүнийг “Монос” группийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар ерөнхийлөгчийн халааг нь авсан том хүү Ананд гэдгээр нь андахгүй билээ.

“Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат

“Юнител” бол 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай Үндэсний компани.  Тус хамт олныг Юнителийн 100 хувь "бүтээгдэхүүн" гэж хэлж болох залуухан инженер залуу удирдаад хоёр жил орчмын хугацааг үджээ. “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат 2006 оноос хойш компанидаа ажиллаж байгаа бөгөөд Юнителийн 12 дахь ажилтан юм байна. Нэг компанид урт хугацаанд тогтвортой ажиллаж, тухайн газрынхаа гүйцэтгэх захирал болтлоо дэвшинэ гэдэг бол хүн бүрийн хийж чадах зүйл биш билээ. Магад энэхүү амжилт нь түүнийг бусдаас онцгойруулж чадна.  Дашрамд сонирхуулахад 1300 гаруй ажилтантай мэдээллийн технологи, харилцаа холбооны тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн амын 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар хүртдэг гэсэн тооцоо бий. Ийм л хариуцлагатай үүрэг албыг Д.Энхбат гэх залуухан СЕО амжилттай гүйцэтгэж байна.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан Ө.Ганзориг

Тэрбээр бизнесийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд саяхныг хүртэл “Голомт” банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хүлээлгэн өгсөн билээ. Харин одоо “Мандал” даатгалын ТУЗ-ийн дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч болон “UMC” группийн ТУЗ-ийн даргын ажлыг давхар хашиж байна. Үүнээс өмнө тэрбээр Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанк зэрэг байгууллагуудад хариуцлагатай албыг хашиж байсан санхүүгийн салбарын өнгийг тодорхойлогч чадварлаг банкир билээ. Харин сүүлийн үед тэрбээр эдийн засаг, санхүүгийн салбараас илүүтэй бүх нийтийн боловсролын систем, философийн сэдвээр нээлттэй ярилцаж хэвлэлээр гарах болсон.  

“ЛэндМН” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

Монголд хамгийн амжилттай яваа захирлуудын нэг нь Б.Гантулга билээ. Залууст үлгэр дуурайлал болж, урам зориг өгч яваа түүний ажлын гараа 2000 оны эхэн үеэс эхлэлтэй. “Хас” банк, “Моннис” группийн Маркетингийн захирлаар ажиллаж, 2012-2018 оны хооронд “Анак Аксис” ХХК, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 30 настайдаа томилогдон ажиллаж байв. Харин энэ оноос эхлэн тэрбээр монгол хүний ур чадвар болоод оюуны бядыг дэлхийд харуулах боломжтой финтек салбарыг, тэр дундаа энэ салбарт магнайлан яваа “LendMN” компанийг сонгож, удирддахаар болсон. Б.Гантулга “Сайн удирдагч, сайн гүйцэтгэх захирал байна гэдэг бол зөвхөн нэг компанийн үйл ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй тухайн салбараа сайжруулдаг гэсэн үг байдаг” хэмээсэн удаатай.  

“МАК”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн

Түүнийг “Монгол” ТВ-ийн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон цагаас нь хойш олон нийт илүүтэй мэдэх болсон. Аав нь Монголын урдаа барих уул уурхайн компанийг үүсгэн байгуулсан бол охин нь амжилттай үргэлжлүүлэн удирдаж, компанийн бизнесийг улам өргөжүүлж буй билээ. Шийдэмгий, тууштай, зоригтой, зарчимч харагддаг түүний хувьд эрэгтэйчүүд зонхилох уул уурхайн, хүнд үйлдвэрлэлийн салбарт хэзээ ч гологдохгүй нэгэн. Эзэмшсэн боловсрол, амжилттай эхлүүлсэн карьер нь түүнийг хаана хүргэхийг цаг хугацаа харуулах биз.

“Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг

Энэ цаг үедээ амжилттай ажиллаж, үеийнхэн болоод дүү нартаа үлгэр жишээ болж яваа нэгэн бол Б.Баттүшиг. Тэрбээр Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг топ корпорациудад ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2014 оноос хойш Монголдоо суурьшиж, “Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг албан тушаалыг хашиж байгаа юм. Мөн түүнийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын хүү гэдгээр таних хүмүүс цөөнгүй.

“М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа

Тэр бол бизнесийн салбарын эмэгтэй лидерүүдийн нэг. Эрчүүд зонхилдог шатахууны салбарт "М-Ойл"-ыг амжилттай удирдаж явна. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгссөн тэрбээр 4-хөн жилийн дараагаас "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус компани нь 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад ТОП-100-д багтахад түүний оруулах хувь нэмэр асар их билээ.

“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон

“Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд “Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон шалгарсан билээ. Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг залуу. Тэр Азийн шилдэг 30 залуугийн нэг болсныгоо “Энэ бол ямар нэг мөнгөн дүнтэй шагнал биш л дээ. Залуу хүнд урам өгсөн хөшүүрэг юм уу даа. Би бол тийм ухаантай биш, IQ сайтай ч биш. Монгол хүүхдүүд маш мундаг болсон. Тэгэхээр залууст “Энэ залуу шалгарч байхад би яагаад болохгүй гэж” хэмээн өөрийгөө өдөөх бас нэг мотиваци болоосой. Тэгэх ч ёстой гэж боддог” гэжээ.

Эх сурвалж: www.ub.life



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.38.234Зочин   • 5 сарын 31. 9 цаг 26 минут

Охид нямбай хариуцлагатай. Номтойбаяр захирал хийсэн бол замруулах байсан байх даа. Улс төрд ирээд МАН-ыг замруулчих гээд байх юм. Хүүгээ улс төрөөс татаж аваачээ.

165.225.116.104Зочин   • 5 сарын 27. 10 цаг 11 минут

ye zalgamjilsan luivarchid

66.181.161.126zochoin   • 5 сарын 22. 12 цаг 05 минут

m oiloos busad n ymar carai aldsan novshnuud ve

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.