Шинэ мэдээ

Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39

Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна

/5-р сарын 21/  -  10 цаг 09 минут

Энэ сарын 30-ны өдөр  “Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоу Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж. 

Ингээд тус шоуны талаар “Mongoloo Kids”-ийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрамтай ярилцлаа. 

-Энэ сарын 30-нд болох шоуныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай брэндийн зүгээс анхны албан ёсны хүүхдийн загварын шоугаа зохион байгуулах гэж байна. Шоунд  “Mongoloo Kids” брэндийн загварын коллекцууд, авъяаслаг хүүхдүүдийн болон хамтлаг дуучдын тоглолт, хамтрагч байгууллагуудын хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа, тасалбарын дугаараар азтан шалгаруулах, үзэгч хүүхдүүдийн дунд загварын тэмцээн явуулж, дараагийн зохиогдох арга хэмжээний нүүр царай болох бяцхан модель хүүхдийг шалгаруулах хөтөлбөрүүд багтсан байгаа. Шоугаараа орчин үеийн хүүхэд залуучуудад үндэснийхээ өв соёлыг хувцас загвараар дамжуулан нийтэд сурталчлан таниулах, өдөр тутмын хэрэглээнд нь өргөн дэлгэрүүлэхийг зорин ажиллаж байна. 

-Шоу нийт хэдэн цаг үргэлжлэх вэ. Мөн тасалбарын үнэ ханшийн тухайд мэдээлэл өгөхгүй юу? 

-Шоу нийт 4 цаг үргэлжлэнэ. Тасалбарын үнэ 125,000 төгрөг. 1 том хүн, 1 хүүхэд /хүүхэд бүр бэлэгтэй/. Тасалбарыг Зайсан стар дэлгүүрийн 3 давхарт борлуулж байна. Холбогдох утас: 95014445 94740533

-Танай дэлгүүр нээгдээд 3 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд хэр их амжилт гаргав? 

-Дэлгүүрээ анх 2016 оны зургадугаар сард нээж байсан. Бэлэн хувцас зарна дээр нь захиалга бас авдаг болохоор хүмүүс их дуртай байдаг. Хүүхдийн хувцас гутлаар  дагнасан гэдэг утгаар нь хүмүүс нэг дороос олон зүйлийг авах боломжтой. Сонголт сайтай гээд үйлчлүүлэгчид ам сайтай байгаа.

-Танай бүтээгдэхүүнийг хараад байхад Монгол хэв маягтай хэр нь өдөр тутам өмсөж болох европжуу харагдаж байна. Танай онцлог юу вэ?

-Манайх нэгт загвараараа бусдаас онцгой гэж боддог. Монгол загвартай хэр нь өдөр тутам өмсөх боломжтой. Хүмүүсийн хүсэж байгаа загвар гадуур тэр бүр байдаггүй. Захиалгаар хийлгэхээр нэгнийхээ хийлгэсэн загварыг авч очоод л хийлгэдэг. Харин манайх өөрийн гэсэн нэрийн загвартай, түүний материалыг нь өөрчлөөд хүмүүс сонгох боломжийг олгодог.

Дээр нь хүүхдийн хувцас учраас хамгийн чанартай, биед эвтэйхэн өвөрмөц материалыг сонгох нь хэрэглээ талаасаа хамгийн зөв сонголт болдог. Хүүхдэд багаас нь монгол хувцас өмсөж сургах талаас нь бодож загвараа гаргадаг. Давуу тал нь европ хувцас өдөр тутамд илүү тохиромжтой. Харин Монгол үндэсний хувцас өдөр тутамд өмсөхөд нүсэр талдаа. Гэсэн хэдий ч маш баялаг санаа ихтэй. Энэ хоёрыг нийлүүлээд өдөр тутам өмсөх боломжтой үндэсний хэв шинж агуулсан хувцасыг хүүхдүүд багаасаа өмсөж байх юм бол наад захын шилбэ товч гэж юу юм гэдгийг мэддэг болно. Үүнээсээ эхлээд олон зүйлийг мэдэх хүсэл эрмэлзэлтэй болно. Хүүхдүүд ч үндэсний хэв шинжтэй хувцас өмсөх их дуртай байдаг. Манай том  таван настай. Одоо шилбэ товч мэддэг болоод бүр энийг энэтэй өмсүүл гээд зохицуулаад байдаг болчихсон. Багаасаа үндэсний хувцас хэрэглэлээ өмсөөд сурчихвал өөрийн гэсэн итгэл үнэмшил, эх орноо гэх сэтгэлтэй болоход нэмэртэй гэж би боддог юм.

-Энэ хугацаанд гаргасан амжилтаасаа дурдвал? 

-Үүнээс хойш олон хэрэглэгчидтэй болж, Хүүхдийн үндэсний хувцасны наадмаас Шилдэг брэнд гранпри шагнал хүртсэн. Мөн хүүхдийн баяраар жижиг загварын шоу хийсэн. Одоо өөрсдийнхөө анхны бие даасан шоуг хийх гэж байна. 

Цаашдаа Үндэсний хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандартын дагуу хэрэглэгчиддээ хүргэх гээд олон ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна. Мөн манай брэнд нь өөрийн гэсэн өнгө төрхтэй нэрийн дэлгүүрээ үргэлж нээлттэй ажиллуулж байгаагаа дуулгамаар байна. 

Ингээд энэ сарын 30-нд болох шоугаар уулзацгаая. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.