Шинэ мэдээ

Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ45 минут 47 секундын өмнөТамхинаас татгалзахын ашиг тус50 минут 53 секундын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ52 минут 12 секундын өмнөМ.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59

C CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ

/5-р сарын 10/  -  15 цаг 48 минут

Дэлхийн мэдлэг мэдээллийн 80 хувь нь бүтээгдэж 2.5 тэрбум хүн өдөр тутамд ярьж буй англи хэлний боловсрол олгох шинэ суваг С CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ.

Уг телевиз  “БҮХ НИЙТЭД АНГЛИ ХЭЛ СУРГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд залуус гэлтгүй бүх насныханд өдөр бүр хөгжилтэй нэвтрүүлэг үзэнгээ англи хэл сурах боломжийг бий болгож байгаа юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний агуулга, нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр хүргэж, Монгол улсынхаа мянга мянган  хүүхэд залуучуудад англи хэл, гоо зүйн мэдлэг боловсролыг олгож, тэднийг боловсролд суурилсан мэдээллийн зөв агуулгад чиглүүлэх, хот хөдөөгийн боловсролыг ялгааг арилгаж, баян ядуу амьдралын түвшинөөс үл хамааран хүүхэд бүхнийг сурах боломжоор тэгш хүртээмжтэй хангахад уг телевизийн үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа аж.

 Монгол Улсад 0-17 насны 1 032 959 хүүхэд байгаагаас 34,7 хувь нь буюу 399 902 хүүхэд хөдөө орон нутагт сурч, амьдардаг. Төв суурин газраас алслагдсан сум суурингуудад сурч байгаа хүүхдүүд англи хэлийг зөвхөн хичээл дээр биш, гэрээсээ суралцах шаардлага үүсдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл байгаагүйг телевизийг үүсгэн байгуулагч, захирал Б.Бат-Өлзий хэллээ. Тэрээр “анх энэхүү англи хэлний хөтөлбөрийг санаачлан эхлэлийг нь тавьсан УИХ-ын гишүүн М.Энхболд танд талархалаа илэрхийлье. Энэ төсөл бол Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх анхны төрөлжсөн суваг юм. Манай суваг хүүхэд багачуудад англи хэл, танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой. Улс төрийн мэдээлэлгүй, реклам сурталчилгаа явуулахгүй гэдгийг амлая. Орлого олох эх үүсвэр байхгүй ч монгол хүүхдийн боловсролыг дээдэлдэг сайхан сэтгэлт хүмүүс, компаниуд, Univision, Ddish, Сансар кабелийн хамт олон, Олон Улсын байгууллагуудын дэмжлэгээр телевиз маань үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.

 УИХ-ын гишүүн М.Энхболд телевизийн нээлтийн үйл ажиллагаанд баяр хүргээд “2010 онд H1N1 вирусын халдвар гарахад ЕБС-иудын үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүдийг гэрт нь байлгах шийдвэрийг би улсын онцгой комиссын даргын хувьд гаргаж байсан.

Хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхын тулд сургалтын бүх хөтөлбөрийг тухайн үеийн ТВүүдээр цагийг нь зөрүүлэн хуваарилж гарган хүүхдүүдийг гэрээсээ хичээлээ хийх боломжоор хангаж байсан юм.

Энэ үйл явдлаас үүдэн хүүхдүүд гэлтгүй бүх хүмүүст танин мэдэхүй, англи хэлний боловсрол олгох төрөлжсөн ТВ шаардлагатай байгааг бодолцон шинээр үүсгэн байгуулагдаж буй энэ ТВ-д бүх нийтэд англи хэлний боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсан юм. Миний энэ саналыг хүлээн авч бодитой ажил болгон өнөөдөр нээлтээ хийж буй C channel education ТВ-ийн хамт олон, Б.Бат-Өлзий захиралдаа гүн талархал илэрхийлье. Улс төрийн мэдээлэлгүй, төлбөртэй сурталчилгаа хийхгүй байх зарчимдаа үнэнч байж, Монгол хүүхдүүдийг маань амьдарч буй байршлаас үл хамааран дэлхийн боловсролд суралцах боломжоор эрх тэгш хангаж ажиллахыг хүсье” гэлээ.

 C CHANNEL EDUCATION телевиз нь Univision – 35, Ddish – 41, Сансар- 17, Сансар дижитал – 28 дугаар сувгууд дээр гарч байгаа юм байна. Тун удахгүй Skymedia болон бусад кабелийн телевизийн хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.