Шинэ мэдээ

Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ1 цаг 40 минутын өмнөТамхинаас татгалзахын ашиг тус1 цаг 45 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ1 цаг 46 минутын өмнөМ.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59

“Эрх чөлөө” ажиллагааны төгсгөлийн үе шатыг эхлүүлснийг мэдэгджээ

/5-р сарын 1/  -  9 цаг 43 минут

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хууль бус Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагахад чиглэсэн “Эрх чөлөө ажиллагаа”-ны төгсгөлийн үе шатыг эхлүүлснийг мэдэгджээ. Тэрбээр ийм мэдэгдэл хийсэн дүрс бичлэгээ “Twitter” хуудсандаа байрлуулсан байна.

Гуайдо “сөрөг хүчний талд орсон Зэвсэгт хүчний гол хүмүүстэй уулзаж байна” хэмээн мэдээлээд, “засгийн эрхийг хууль бусаар булаан авсныг эргэлт буцалтгүйгээр эцэс болгоно” гэж батлан хэлжээ.

Үүний дараахан Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгдэл хийхдээ, урвагчдын эсрэг эрх баригчид арга хэмжээ авч байна гэсэн байна. “Дистибуидор Альтамира замын уулзварт байрлаж, Үндсэн хууль болоод улс орны энх тайван байдлын эсрэг төрийн эргэлт хийхийг дэмжиж байгаа урвагч цэргүүдийн эсрэг яг одоо бид зогсож байна гэдгийг Венесуэлийн ард түмэнд мэдээлж байна” гэж Родригес “Twitter” хуудсандаа бичсэн байна.

Венесуэлийн Зэвсэгт хүчин “Үндсэн хуулийн талд” бат зогсож, хууль ёсны Ерөнхийлөгч Николас Мадурод үнэнч хэвээр үлдэнэ гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд Владимир Падрино мэдэгджээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог мэдэгдэл хийсний дараа Каракасын гудамжинд буун дуу сонсогдсон тухай телевизийн "Caracol" суваг мэдээлсэн байна.

“Засгийн эрхийг булаан авсныг эцэс болгохын тулд” гудамжинд гарцгаахыг цэргийнхэнд уриалж буй Гуайдогийн дүрс бичлэгийг авсан газар буюу Франсиско Мирандагийн нэрэмжит нисэх хүчний баазын орчимд буудалцаан болжээ. Дүрс бичлэгт Гуайдогийн хамт хэсэг бүлэг цэргүүд болон одоо гэрийн хорионд байгаа, сөрөг хүчний “Ард түмний хүсэл зориг” намын дарга Леопольдо Лопес гарсан байна.

Телевизийн "Caracol" суваг үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байгаа аж. Цэргийн уг объектоос холгүй газар нэг хүн тодорхой бус нөхцөл байдалд шархадсан тухай хэвлэлүүд урьд нь мэдээлжээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм.

Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро дээрх явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдсэн бөгөөд ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.