Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 сар 24. 13:03БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

"Буруугүй буруутан"-ууд

/4-р сарын 18/  -  16 цаг 14 минут

Монголын өнөөгийн нийгэмд нэг хүнд нийт буруу, нийгэм тогтолцооны гажуудлыг тохох хандлага асар хүчтэй боллоо. Үүний төлөө ихээхэн хөрөнгө мөнгө, хүн хүч зарж байгаа нь ч анзаарагдана. Гэвч нэг хүнийг буруутан болгох их ажиллагааныхаа хүрээнд хүмүүсийн нэр хүндийг хэзээ ч дахин сэргэхээргүй болтол харлуулж, нэгэн цаг үеийг тэр чигт нь харлуулж байгаагаа сэхээрэхгүй байгаа бололтой. Магад үүнийгээ хамгийн сайн мэдэж байж ч болно л доо.

Ямартаа ч дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн гэрээг муу гэрээ болсон гэж үзээд буруутнаар нь С.Баярцогтыг нэрлэсэн. Харин Дубайн гэрээний буруутанг Ч.Сайханбилэг гэсэн бол хэдхэн сарын өмнөхийг хүртэл Монгол улсад хамгийн муу хүн М.Энхболд байлаа. Энхболд л муу муухай бүхний эхлэл, хөгжүүлэгч, хонгилын түлхүүр эзэмшигч хэмээн өглөө оройгүй сошиал ертөнцөөр балбаж байж “шударга” нөхдүүд түүнийг албан тушаалаас нь авч хаясан. Ингээд голлон тэмцэж байсан нөхөд өөрсдөө албан тушаал дээр очиж, хөрөнгө орлого нь өмнөхөөсөө 2-10 дахин нэмэгдсэнээр өнөөх “муу хүн” нь сайн хүн болж орхино лээ. 

Тэгвэл ойрын өдрүүдэд өнөөх “шударга”-ууд дахин нэг “муу хүн” олсон бололтой. Тэр нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж таарав. Эбэ гэж нөхрөөс л хамаг муу муухай үүсэлтэй гэсэн өнөөх л танил арга барил харагдаж байгаа ч иргэдийн олонх мэдээ мэдээллийг ангилж ялгадаггүй хэвээрээ л байна. Нэг үгээр бол нэг ч удаа өөрийн санаагаар ажил хайж үзээгүй, ажлын ярилцлагад орж үзээгүй эхнэр, нөхөр хоёр ажилгүй байгаагаа Эбэгийн буруу, ажилгүй ядаж байхад эхнэр нь жирэмсэлсэн нь ч түүний буруу гэх нь л холгүй байна. Дээр нэр дурдагдсан “буруутан”-ууд буруутгагдаж байгаа зүйлдээ буруутай байж болно л доо. Буруутай ч байх. Гэсэн хэдий ч монгол төрийн ажлыг ганц нэгхэн хүн хийдэггүй, хамтын шийдвэр байдаг гэдгийг яагаад хэн ч өнөөдөр ярихгүй байна вэ гэдэг л эргэлзээ төрүүлээд байдаг юм. Элбэгдорж гэдэг хүн амьдралынхаа туршид олон буруу, олон муухай зүйл хийсэн л биз. Хэний ч амьдрал сайн, муутайгаа нийлж саваа дүүргэдэг жамтай. Харин бидний амьдран буй өнөөгийн нийгэм бол шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болдоггүй АРДЧИЛСАН нийгэм. Бид өнөөдөр хэн дуртайгаа шүүмжилж байна. Энэ эрх чөлөөг 30 жилийн өмнө бидний ах дүү, хамаатан садан, аав ээж бүгдээрээ нийлж байж цогцлоосон юм. Тэрнээс биш Элбэгдорж, Энхболд, Баттулга гэсэн хэдхэн хүн тэмцээд энх сайхан нийгэм болгочихоогүй. Тэднийг буруу зүйл хийсэн дариуд нь хууль шүүхэд хандаад, тэмцээд, албан тушаалаас нь буулгаад явах эрх, эрх чөлөө бидэнд байсан, одоо ч байна. Даанч ирээдүйн амьдралынхаа сонголтоо шуудай гурил, таван төгрөгөөр зарж үрснээс л өнөөдрийн ийм байдал бий болчихоод байна шүү дээ. Тиймээс хамгийн их буруутан нь сонгогчид бид өөрсдөө.

Эцэст нь хэлэхэд бид бусдын хэлсэнд сохроор итгэж, аливаа мэдээлэлд дүгнэлт өгөхгүйгээр хүлээж авсаар байвал “БУРУУГҮЙ БУРУУТАН” улам олширч, цаана нь жинхэнэ муу нөхдүүд нь үлдсээр байх болно. Тиймээс л өнөөдөр бид төмөр зам тавихаар танктай хятадууд ороод ирнэ гэсэн үгэнд итгэн, хятадууд бидэнд л зориулаад хортой хүнс үйлдвэрлээд байгаа мэтээр ярьж, ойлгож болохгүй. Дэлхий нийт 21-р зууны хориод оныг туулаад улс төр нийгмийн хувьд илүү хүчирхэг, ард иргэд нь сэтгэлгээ, оюуны хувьд хэнээс ч хараат бус болсоор байхад бид л гэж хөмөрсөн тогоон дотроо хэн нэгний хашгирсан цуурайг даган хашгичиж боломгүй байна. Тиймээс л “Чи хэдэн настай вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд 19-тэй гэж хариулсан хүү “Энэ муусайнууд сүүлийн 30 жилд юу хийсэн юм. Би л лав мэдэхгүй байна” гэж хариулсан инээдтэй, эмгэнэлтэй бодит онигоог дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.   

Т.Дархан

АРДЧИЛАЛ.МН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.103.3zochinoo   • 4 сарын 24. 15 цаг 35 минут

unen shuu suuliin ued het hoshuurch nogoo tom tom duuliant herguud yah gej baigaa burhegdeed huuli shuuh ni ajil ni hezee ehleh ni todorhoigui bolloo toroos torson ter bumtanguudaa songogoch bid hehiig ni heden udaa songosnoo ergen nej harii daa

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.