Шинэ мэдээ

“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоу болоход ТАВХАН хоног ҮЛДЛЭЭ5 сар 24. 10:43Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ5 сар 24. 10:02Канад Филиппинээс хог хаягдлаа авна5 сар 24. 9:42“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна5 сар 23. 14:54Энэтхэг тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөжээ5 сар 23. 14:54Н.Тилеухан: Энэ онд 989 төслийг 1.9 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ5 сар 23. 13:46“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна5 сар 23. 9:22Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 14:16Египет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ5 сар 22. 12:12Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40

ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно

/4-р сарын 16/  -  10 цаг 56 минут

Хавдар судлалын үндэсний төв хорт хавдрын туяа эмчилгээ хийдэг шинэ технологийн шугаман хурдасгуур аппаратыг Монголдоо анхлан нэвтрүүлж байгаа билээ. Бид уг аппарат хэзээ ашиглалтад орох, одоо хэрэглэгдэж буй аппаратнаас ямар давуу талтай талаар тус эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн ахлах физикч инженер, шинжлэх ухааны магистр В.Энхцэцэгтэй ярилцлаа. 

Туяа эмчилгээний шинэ аппарат ямар технологиор яаж ажилладаг юм бэ? 

Энэ аппарат нь туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппарат. Дэлхий нийтээрээ шугаман хурдасгуур аппаратанд шилжээд 20 жил болж байна. Манайд анх удаа суурилуулж байгаа дэлхийн хэмжээний өндөр дэвшилтэт орчин үеийн технологи гэж ойлгож болно.

Өмнөх аппаратнаасаа юугаараа илүү ач холбогдолтой вэ? 

Аппарат маш олон давуу талтай. Хөгжил дэвшил, технологийн хувьд нэг шат ахиж байна. Олон энерги ашиглах боломжтой. Өндөр хүчин чадалтай энергитэй цацраг гаргаж, биеийн гүнд байрласан хавдрыг эмчлэх боломжтой. Өөрөөр хэлвэл нэг бус, хэд хэдэн өөр төрлийн цацраг гаргах боломжтой гэсэн үг. Зарим үед өндөр энергитэй рентген гаргаж, зарим тохиолдолд өнгөц байрлалын хавдруудад эмчилгээ хийх боломжтой электрон цацраг гаргадаг. Цацрагийн хувьд олон сонголттой гэх үү дээ. 

Хавдар яг ямар хэмжээтэй байна, түүгээр нь цацрагийг хэлбэржүүлэн гаргадаг онцлогтой. Мөн технологийн хувьд цацрагийн чадал, урсгалыг их, бага ямар ч хэмжээгээр өгөх боломжтой.

Эмчилгээнд орохдоо өвчтөн маань зөв газар, зөв байрлалд хэвтэж чадсан уу, хийх гэж байгаа эмчилгээ тооцсон байрлалдаа зөв очиж чадаж байна уу гэдгийг тооцоолж , хянах боломжтой гэдгээрээ том давуу талтай.

Нарийн технологийнх гэж ойлголоо. Монголд анх удаа ийм аппарат суурилагдаж байна. Энэ аппаратыг суурилуулахын тулд нүсэр том баг ажиллаж байгаа байх даа?

Өндөр цацрагийн үүсгүүртэй аппаратыг суурилуулахад туяа эмчилгээний их том баг оролцдог. Эмч, эмнэлгийн физикч, инженер, техникч, дозиметрист гээд энэ бүх хүмүүс хамтарч ажиллаж байж туяа эмчилгээг гүйцэтгэдэг.

Суурилуулалтын үйл явц бол тухайн үйлдвэрлэгч компанийн өөрсдийнх нь инженерийн үйлдлээр хийгддэг. Үүний дараа цацрагийн аюулгүй байдал, аппаратын чанарын баталгаатай холбоотой ажлуудыг эмнэлгийн физикч хийнэ. Үүний дараагаар эмчилгээнд нэвтрэх болно. 

Аппарат суурилуулалтын үйл явц ямар шатандаа явж байгаа вэ. Өнгөрсөн жилийн зун орсон борооны улмаас танай дээврээс ус нэвтэрсэн. Энэ нь аппаратыг суурилуулах үйл явцад ямар нэг нөлөө үзүүлсэн үү?

Өнгөрсөн жилийн борооны уршгаар манай аппаратын суурь нь усанд автаж эвдэрсэн. Үүнээс болж суурилуулалтын үйл явц бага зэрэг удааширлаа. Хэдий бэрхшээлтэй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан ч энэ бүхнийг манай байгууллага, ЭМЯ-аас хурдан хугацаанд шийдэж өгснөөр гарсан бүх эвдрэл гэмтлийг засварлаж, суурилуулалтын ажил өнгөрсөн 1 сараас эхлээд 2 сарын дунд гэхэд дууссан. Аппарат суурилуулсан гаднын инженерүүдтэйгээ хамтраад энэ аппарат бидний шаардлагад нийцэж байна уу, аюулгүй найдвартай ажиллаж байгаа эсэх дээр тестүүд хийгдээд 2 сарын сүүлээр аппаратаа хүлээж аваад гарын үсэг зурсан. Одоо цацрагийн чанарын тохируулгын ажил явагдаж байна.

Туяа эмчилгээний аппарат ихээхэн онцлогтой. Цацрагийн үүсгүүртэй учраас энэ аппаратыг суурилуулсан барилга байгууламж хангалттай хамгаалж чадаж байна уу, энд үйл ажиллагаа явуулж болох уу, энд ажиллаж байгаа ажилчид, үйлчлүүлж байгаа өвчтөнүүд, ойр орчимд амьдарч байгаа оршин суугчид аюулгүй байж чадаж байгаа юу зэргийг бүгдийг нь баталгаажуулах ёстой.  Үүний дараа цацрагийнхаа бүх үйл утгуудыг тооцооллын машинд оруулна. Тооцооллын машинд хавдарт ямар тун өгөх, яаж эрүүл эд эрхтэнээ хамгаалах уу гэдэг тооцооллуудыг хийдэг. Энэ тооцооллын ажил гурван сар орчим үргэлжилнэ. Ингэж байж эмчилгээ хийхэд бэлэн болдог. Өнөөдөр аппарат тавьж суурилуулаад маргааш эмчлээд эхэлчихнэ гэдэг хялбархан ойлголт байхгүй. 

Бид 6 сарын эхээр эхний өвчтөнөө авах төлөвлөгөөтэйгээр ажиллаж  байна.

Ач холбогдол өндөртэй аппарат учраас орчин нөхцөл чухал байх нь ээ. Танай эмнэлэг өргөтгөл барьж байж энэ төхөөрөмжийг суурилуулсан гэж сонссон? 

Энэ аппаратыг суурилуулахад өрөө тасалгааны тусгай орчин нөхцөл шаардагддаг. Ямар энергитэй хэдий хэмжээний цацраг гаргах уу гэдгээс эхлээд өрөөний хана, зузаан, хамгаалалт, хөргөлт, өрөөнд байх агаарыг хэрхэн сэлгэх, цахилгааны хувьд тогтмол байх ёстой гэх мэт маш олон шаардлагыг хангаж байж аппарат зөв ажиллана. Цацрагийн аюултай учраас аюулгүй байлгах үүднээс барилга байгууламжийн хувьд бүх шаардлагыг хангаж байж энэ аппаратыг суурилуулах боломж бүрдэх учиртай. Ингэж орчин бүрдүүлж, суурилуулсны дараа дахин шалгадаг. Энэ дахин шалгалт хийгээд дуусчихсан байгаа. Шаардлага хангасан. Тиймээс одоо барилга байгууламж болон орчны хувьд ямар нэг аюул, асуудал байхгүй.

Энэ бүх ажил ямар үнээр бүтсэн бэ? 

Аппаратын өөрийн өртөг гурван тэрбум гаруй төгрөг. Өргөтгөлийн барилгын төсөв зургаан тэрбум. Энэ бол хямдхан аппарат, төсөрхөн ажил биш.

Аппаратын суурилуулалтанд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн ур чадвар, ажиллах нөхцөлд хэрхэн бэлтгэгдсэн бэ?

Шинэ технологи орж ирсэн урчаас боловсон хүчнээ бэлтгэх нь хамгаас чухал байлаа. Олон улсын атомын энергийн агентлаг гэж цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа газруудад дэмжлэг үзүүлдэг том байгууллага бий. Энэ байгууллагын хүрээнд бид үндэсний төсөл хэрэгжүүлж, уг төслөөрөө ихэнх хүмүүсээ сургасан. Дотооддоо хүнээ бэлтгэх боломж байхгүй. Заавал гадагш нь явуулж байж энэ аппаратыг хэрхэн яаж хэрэглэх талаар сурах хэрэгтэй болсон. Энэ аппаратын худалдан авалтын хүрээнд тодорхой хэмжээгээр сургалтууд явагдаж, тус бүрдээ өөр өөрийн гэсэн чиглэлээр арваад хүн бэлтгэгдлээ.

Анхны юм бүхэн ихээхэн туршлага шаарддаг. Гадагшаа яваад сураад ирсэн  хэдий ч газар дээр нь гардаад хийж үзэхээр бэрхшээл их тулгарна шүү дээ. Тиймээс бид гаднын улсуудаас мэргэжлийн дэмжлэг хүссэн. Манайд одоо  Австралийн эмнэлгийн физикч Аби гээд залуу ирчихсэн бид нарт туслаад ажиллаж байна. Дээр нь Өмнөд Солонгосын “KIRAMS” эмнэлгээс сайн дурын үндсэн дээр эмнэлгийн физикч ирж ажиллахаар болсон. Энэ бүхний эцэст бид аппарат дээрээ бүрэн ажиллах чадвартай боловсон хүчний багтай болж чадлаа.

Аппарат ашиглалтад орсны дараа ажиллах багийнхнаас ямар хариуцлага, арчилгаа шаардагдах вэ? 

Шугаман хурдасгуур аппарат үнэхээр үр дүнтэй эмчилгээ үзүүлэх сайн аппарат мөн үү гэвэл мөн. Гэхдээ их эмзэг аппарат гэдгийг хэлэх хэрэгтэй. Цацрагийн гаралт нь тогтвортой биш, байнгын цахилгаан соронзонгийн тусламжтайгаар цацрагийг үйлдвэрлэж  гаргадаг учраас программ хангамж, электроникийн хувьд эмзэг гэж хэлэх гээд байна. Энд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш их болгоомж, хариуцлага шаардагдана.

Бидний хийж чадах зүйлээс  гадна  чадахгүй зүйл гэж байгаа. Аппаратын засварын ажил. Сүүлийн үеийн төхөөрөмжүүд үйлдвэрлэгчээсээ албан ёсны баталгаат засварын гэрээтэй байдаг. Үйлдвэрлэгч зөвхөн өөрийнхөө инженерийг л үүнд зориулж сургадаг. Тэгэхээр энэ аппаратын хувьд засвар үйлчилгээний гэрээг үйлдвэрлэгч компанитай хийхгүйгээр засах, сэлбэх тал дээр хүндрэлтэй. Энд мэдээж тухайн үйлдвэрлэгч байгууллагын бизнесийн бодлого явааг үгүйсгэхгүй. Энэ аппаратыг манай засварын инженерүүд сайн засварлаж сурсан байлаа ч бие дааж, дур мэдэн засах боломжгүй.

Чанарын хувьд үйлдвэрлэгч ямар баталгаа өгдөг юм бол? 

Цацрагийн аюулгүй байдлын шалгалт хийгдээд баталгаагаа хангачихлаа. Цацрагийн дозиметрийн хувьд ч мөн адил шалгуурыг давсан. Чанарын баталгаа гэхээр зөвхөн өнөөдөр шууд хэлчихдэг зүйл биш. Энэ машиныг арван жил, цаашлаад 20 жил ашиглалаа гэхэд энэ бүх хугацаанд өдөр бүр чанарын баталгаа нь анхных шигээ байна уу гэдгийг баталгаажуулж явна гэсэн үг.

Хавдартай хүмүүс энэ аппаратаар эмчлүүлснээр өмнөх аппаратнаас илүү үр дүн гарах уу?

Дэлхийн бусад хөгжилтэй орнуудад энэ аппаратыг хэрэглэсэн туршлагаас харахад чанар, үр дүнгийн хувьд харьцуулшгүй сайн. Хавдрын эдгэрэлт сайн болж, цацрагт өртөх боломжтой эрхтэнүүдэд хамгийн бага тун өгч, эмчилгээний дараа гарах гаж нөлөө, зовиур багатай гэдгээрээ давуу талтай болох нь батлагдсан.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.