Шинэ мэдээ

“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой7 сар 18. 12:06Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ7 сар 11. 10:23Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:38Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:06Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ6 сар 28. 10:32Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна6 сар 28. 10:17Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ6 сар 27. 14:34АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана6 сар 27. 11:46МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 10:49“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ6 сар 27. 9:27Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна6 сар 27. 9:27Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56

Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого

/4-р сарын 16/  -  10 цаг 11 минут

Улаанбаатарын утааг бууруулахын тулд түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх тогтоолыг Засгийн газар 2018 онд гаргасан. Нүүрс түлж амьдардаг Улаанбаатар хотын 220.000 мянган айлыг шахмал түлшээр хангах, сая таван зуун мянган нийслэлийн иргэдийг утаанаас салгах зорилготой “Тавантолгой түлш” компани Өмнөговиос коксжих нүүрсний тээвэрлэлт хийж байгаа. Ерөнхий сайдын нэр хүндтэй холбоотой тул Засгийн газар кабинетаараа энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч буй. Гэтэл ажлаа мэддэггүй төрийн албан хаагчаас болж нүүрс тээвэрлэлт улсын чанартай засмал замаа эвдээд зогсохгүй, ёстой л төрийн бодлогын алдааны горыг түмэн олон амсаж байна. Гол буруутан нь, Зам тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд юм. Түүний ажлаа хийдэггүй эс үйлдлээс болж, 2015 онд тавьсан Өмнөговь аймгийн засмал зам там болж, тус замыг тавихад зарцуулсан хөрөнгө салхинд хийсч байхад энэ алдааг засах үйлдлийг салбарын яам хийлгүй өнөөдрийг хүрчээ. Д.Доржханд дарга, Өмнөговьчуудыг боддоггүй юмаа гэхэд, улсын 227 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай автозамаа хайрлах сэтгэл түүнд байсангүй. Энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, хуруугаа ч хөдөлгөхгүй суугаа Д.Доржхандын ширээн дээр нийслэлчүүдийн утаанаасаа салах төрийн бодлого, үүнтэй холбоотой ажлууд хав дарагдаад хаягджээ.

Ажлаа мэддэггүй Д.Доржханд улсын чанартай авто замаар өдөр шөнөгүй 100 гаруй нүүрсний машин холихуулж, хуучин ашигладаг байсан шороон замаар тээвэрлүүлчих ухаан түүнд байсангүй. Угтаа бол жор мэддэггүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэгчлэн нутгийн иргэд, өдөртөө давхин хотод очдог засмалаа хайрлан хамгаалж, хуучин ашигладаг байсан шороон замаараа нүүрсний тээвэрлэлтийг хийлгээч хэмээн шаардаж байгаа аж. Тус шороон замаар өмнөговьчууд нийслэлд хүрэх гэж 2 өдөр үйл тамаа иддэг байсан нь саяхан. Гэтэл Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржханд шороон замын ангиллыг өөрчилж, нүүрс тээвэрлэлтийг хийлгэхэд л Өмнөговьд үүссэн эмх замбараагүй байдал эцэслэх учиртай. Ингэснээр 227 тэрбумын үнэтэй засмалаа хамгаалаад зогсохгүй, иргэдийн бухимдал ч мартагдана. Гэвч салбарын яам энэ нөхцөл байдлыг бодитойгоор харж чадахгүй өнөөг хүрсэн нь харамсалтай. Аргагүй албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад, ард түмний амьдралыг анхаарах сөхөө Зам тээврийн яамныханд байсангүй.

Салбарын яамны харалган бодлогыг тоолгүй, шороон замаар нүүрс тээвэрлэе гэсэн жолоочдыг Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч эсэргүүцэн мөн л тэс хөндлөн зөрүүдлээд хэвтчихсэн. Аргагүйн эрхэнд, Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд замаа хамгаалах чиглэлээр ЗТЯ руу, 2018 оны 12 сард явуулсан албан бичигтээ, Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн А0201 дугаар бүхий хатуу хучилттай автозамд сүүлийн жилд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох эрх бүхий байгууллагуудаас хийсэн удаа дараагийн шалгалтуудаар дээрх авто замын арчлалт, хамгаалалт, ашиглалтын байдал нь “Дунд”-аас “Их” эрсдэлтэй гэсэн үнэлгээ аваад байна. Авто замын тэнхлэгийн даац стандартын дагуу тооцогдсон боловч эдгээр авто замаар сүүлийн үед нүүрсний тээвэрлэлт ихээр хийгдэн том оврын хүнд даацын тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд саад учруулах аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж их хэмжээний осол аваар гарч буйг албан тоотоор мэдэгджээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 3000 хүний амь насыг авч одсон Өмнөговийн замын ослын 50 хувь нь нүүрс тээврийн замд гарч байгааг ЗЦГ-аас мэдэгджээ. Хүний амь настай холбоотой, мэргэжлийн анхааруулга өгсөн тус албан тоот бас л Зам тээврийн яамны дарга нарын ширээн дээр тоосонд дарагдаад үлджээ.

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхдаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд Тавантолгойн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл тогтоох тухай асуудлыг судалж, орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай болгон ангиллыг өөрчлөх ажлыг хийхээр үүрэг өгсөн ч өнөөх л Д.Доржханд гар хумхин сууж, бодлого боловсруулан танилцуулаагүйгээс гацсан байна. Энэ бүх төрийн бодлогын доголдол Д.Доржханд хэмээх эрх мэдэлтний ширээн дээр гацсан ажлыг явуулахыг Ерөнхий сайдад дайхаас өөр гарц байсангүй. Учир нь Улаанбаатарыг утаанаас салгах Ерөнхий сайдын амлалт нь асуудлын гүндээ зөрчилтэй тулгарсныг анзаараагүй яваа байх. Өмнөговь-Дундговь-Улаанбаатарын засмал замаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх та биечлэн очиж, нүдээрээ харах л үлдлээ. Нэг ажлыг хийхийн тулд нөгөө ажлаа нураадаггүй. Улаанбаатарын иргэдийг утаанаас салгана гэсэн нэрийн доор Өмнөговьчуудын “Хөгжлийн зам”-ыг шороон там болгосон Д.Доржхандын ажлын үр дүнг хараад үнэлгээгээ өг Ерөнхий сайдаа. Энэ мэт төрийн албан хаагчдын балгаар татвар төлөгчдийн мөнгөөр барьсан засмал салхинд хийсч, төрийн бодлого чинь доогуураа гацаад байна ЕРӨНХИЙ САЙДАА!!!!!

http://eren.mn/

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.225.214авилга   • 5 сарын 16. 15 цаг 33 минут

Доржханд замын компаниудаас байнга авилга авдаг.Тэрнийх нь гор нь чанаргүй зам ашиглалтанд ордог.

202.126.88.57t   • 4 сарын 29. 17 цаг 45 минут

Энэ балай авгай авилгаын шулам зайлах болоогүй юу

172.56.28.8Аймаар   • 4 сарын 23. 19 цаг 13 минут

Энэ авгай байгаал байгаа юмуу, хятадуудаас хэдий хэр мөнгө авдаг бол атг л мэддэг байх.

202.9.42.140mgl   • 4 сарын 21. 15 цаг 09 минут

ерөөсөө ийм байгаа байгааш дээ, бүх салбар. Эхлээд намууд гэж хогийн сав, дараа нь тэр хогийн савнаас гарсан УЙХ, Засгийн Газар, тэгээд бүх шатны дарга нар гэж авах юмгүй улс, дараа нь ийм ажлаа мэддэггүй, сэтгэлгүй албан хаагчид, ингээд улс тэр чигтээ сүйрч байна.

202.70.38.18Тээвэрчин,   • 4 сарын 18. 15 цаг 43 минут

Өдөрт 100 гаруй машин явахад зам нь там болж байна. Гэтэл Тавантолгой - Гашуун сухайт чиглэлийн зам өдөрт 100 гаруй тн-той нүүрсний машинууд 1000-с дээш явж байна. Зам нь муулуулаад зүтгээд байна, өндөр хураамжаараа аль эрт өртгөө нөхөөд одоо бас олон амьтаны ходоод тослон яваа бололтой юм билээ, ЭМГЛ гэх мэт нь үүгээр л амьдарч байна ш дэ, Буянтай зам байнаа,

202.179.26.234ИРГЭН   • 4 сарын 17. 12 цаг 10 минут

МАНАН-ГИЙН ГАР ХӨЛҮҮД ЕС-ЫГ ХАРЛУУЛАХ БҮХ АЖЛЫГ ЧИМХ ЧИМХЭЭР ХИЙЖ СУУДАГ НЬ ҮНЭНТЭЙ БАЙХ ШҮҮ.

192.82.65.89Зочин   • 4 сарын 17. 10 цаг 50 минут

ТТ-САЙНШАНД ГЭСЭН ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛАА ЯАРАВЧЛАХ ХЭРЭГТЭЙ ..ЭНЭ ЗАМ МАШ ЧУХАЛ ...ЕВРОП,ЗҮҮН ХОЙД АЗИ,БҮР ЦААШЛААД ДАЛАЙН ТЭЭВЭР ХОЙД УРД АМЕРИК ГЭЭД 70-80 ЖИЛ УРАГШ ХАРСАН БОДЛОГООР ХИЙГДЭЖ БГАА ГЭЖ ХЭЛЖ БОЛНО.ОЙРЫН 50 ЖИЛ ГЭХЭД ДЭЛХИЙН ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ ЭРС ХУМИГДАНА..ТЭР ҮЕД ӨНӨӨ ХАР ХҮРЭН НҮҮРС ХОВОР ЭРДЭНЭ БОЛОХ ЦАГ ОЙРТСООР БНА.НҮҮРСЭН ДОТОР ХИМИЙН ОНЦГОЙ ҮНЭТ 20-30 ЭЛЕМЕНТ АГУУЛАГДДАГ ТЭР НЬ НҮҮРСЭНЭЭСЭЭ ХЭД ДАХИН ҮНЭД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН.ЭЦЭСТ НЬ ХОТЫН 220 МЯН.ГЭР ХОРООЛОЛЫНХОН ТН НЬ 8-10 ҮНЭТЭЙ УТААГҮЙ НҮҮРС ТҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ НЭЭГДЭ

183.81.171.2Нэр хүнд   • 4 сарын 16. 11 цаг 09 минут

хүнии нэр хүндииг гутаахдаа мэргэшсэн энэ сайтиин эрхлэгчииг шиитгэх хууль Монгол д устжээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.