Шинэ мэдээ

Ил цагаан авлига нэхдэг Ж.Батмагнай даргын хаагуур нь хариуцлага тойроод байна аа, АТГ?4 сар 24. 12:32ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 12:30БНХАУ-ын ТЦХ цөмийн шинэ шумбагч онгоцоо үзүүлжээ4 сар 24. 12:18Ким-Путиний уулзалт цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээнд нөлөө багатай4 сар 24. 10:06Макрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 10:03Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно4 сар 23. 13:28Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтэд 13 орны 30 иргэн амиа алджээ4 сар 23. 12:46Ким Жөн Ун Номхон далайн флотын хөлөг онгоцыг үзэж магадгүй4 сар 23. 9:45Шинзо Абэ Европ, Хойд Америкт айлчилна4 сар 23. 9:43Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57

Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ

/4-р сарын 11/  -  13 цаг 32 минут

Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэлж байна. Улиран сонгогдохыг эрмэлзэж буй Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам болон сөрөг хүчний Конгресс намын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.

Газар нутгийн маргаантай Кашмир бүсийн асуудлаар Энэтхэг, Пакистаны хооронд цэргийн хурцадмал байдал үргэлжилж буйтай холбогдуулан үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах амлалтыг Н.Модигийн эрх баригч нам өгчээ. Энэтхэг улс нь БНХАУ-тай мөн хилийн маргаантай байгаа юм. Ерөнхий сайдын хэлснээр, түүний намын бодлого улсаа хүчирхэг болгох зорилготой ажээ.

Харин Конгресс намын хувьд ажилгүйдлийг бууруулж, фермийн аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг гол зарчмаа болгожээ. Тус намын удирдагч Рахул Ганди, энэ цаг үед хамгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдэл хэмээн онцлон тэмдэглээд, Н.Модийг шүүмжилсэн байна.

Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн сонгуулийн өмнөх санал асуулгуудын дүнгээс үзэхэд парламентад олонхын суудал эзэлж буй Бхаратия Жаната нам энэ удаагийн сонгуулиар зарим суудлаа алдаж магадгүй байгаа аж.

Н.Моди Ерөнхий сайдын албандаа хэвээр үлдэж, эрх баригч нам олонхийн суудлыг авах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Санал өгөх эрхтэй сонгогчдын тоо 900 сая давж байгаатай холбогдуулан дэлхийн түүхэн дэх хамгийн том сонгууль хэмээн нэрлаж байна.

Санал хураалт 7 үе шаттай явагдах бөгөөд ирэх тавдугаар сарын 19-нд дуусах ажээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.