Шинэ мэдээ

Ил цагаан авлига нэхдэг Ж.Батмагнай даргын хаагуур нь хариуцлага тойроод байна аа, АТГ?4 сар 24. 12:32ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 12:30БНХАУ-ын ТЦХ цөмийн шинэ шумбагч онгоцоо үзүүлжээ4 сар 24. 12:18Ким-Путиний уулзалт цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээнд нөлөө багатай4 сар 24. 10:06Макрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 10:03Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно4 сар 23. 13:28Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтэд 13 орны 30 иргэн амиа алджээ4 сар 23. 12:46Ким Жөн Ун Номхон далайн флотын хөлөг онгоцыг үзэж магадгүй4 сар 23. 9:45Шинзо Абэ Европ, Хойд Америкт айлчилна4 сар 23. 9:43Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57

Цаазын ялыг гүйцэтгэх нь эрс багасжээ

/4-р сарын 10/  -  12 цаг 40 минут

Өнгөрсөн онд дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо 31 хувиар буурч, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн тухай “Amnesty International” төрийн бус байгууллагын тайлан мэдээнд дурджээ.

Тус байгууллагын жил тутмын судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд 690 хүнийг цаазалсан байна. 2017 онд энэ тоо 993 байжээ. “Улс орнууд ерөнхийдөө цаазын ял хэрэглэх нь багасаж, харгис, хүнлэг бус энэ шийтгэлийг халахад үр дүнтэй алхам хийж буйг 2018 оны тоо баримт харуулж байна” гэж тайлан мэдээнд дурдсан байна.

Үүнтэй холбоотойгоор “Amnesty International” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Куми Найдугийн онцлон тэмдэглэснээр, “дэлхий даяар цаазын ял ногдуулж, гүйцэтгэх нь огцом багасаж байгаа нь энэ ял шийтгэл асуудлыг шийдэх арга биш гэдгийг ийм ял хэрэглэдэг улс орнууд ойлгож, арга барилаа өөрчилж эхэлснийг харуулж байна”. Тухайлбал, цаазын ял хэрэглэдэг Иран улсад мансууруулах бодистой тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа цаазын ялын тоо 50 хувиар багасжээ. Түүнчлэн Ирак, Пакистан болон Сомали улсад цаазын ял оногдуулах нь эрс цөөрсөн байна.

Үүний сацуу, Беларусь /хамгийн багадаа 4 хүн/, Сингапур /13/, АНУ /25/ болон Өмнөд Судан /хамгийн багадаа 7/ улсад цаазын ял оногдуулах нь нэмэгдсэн бол Японд олон жилийн хугацаанд хамгийн олон хүн буюу 15 хүнд цаазын ял оноож, гүйцэтгэсэн болохыг хүний эрхийг хамгаалагчид онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, Тайланд улс 2009 оноос хойш анх удаа цаазын ял хэрэглэсэн байна.

“Amnesty International” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга “цаазын ял хэрэглэж байгаа орнуудад энэ шийтгэлээ нэн даруй зогсоож, дорвитой арга хэмжээ авахыг уриалжээ”. 

Цаазын ялыг хаана хамгийн их хэрэглэдэг вэ

Цаазын ял ногдуулж, гүйцэтгэсэн тоогоор Хятад нэгдүгээрт орсон хэвээр байна. Улсын нууцад тооцогддог учраас тус улсад хэчнээн хүнийг цаазаар авсан нь тодорхойгүй байдаг байна. “Amnesty International” байгууллагынхны тооцоолсноор, Хятадад “жил бүр хэдэн мянган хүнд цаазын ял оногдуулж, мянган хүнийг цаазалдаг байна”.  2018 онд хамгийн олон хүнд цаазын ял оноож, гүйцэтгэсэн орнуудын жагсаалтад Хятадын дараагаар Иран, /хамгийн багадаа 253/, Саудын Араб /149/, Вьетнам /хамгийн багадаа 85/, болон Ирак улс /хамгийн багадаа 52/ оржээ.

Түүнчлэн өнгөрсөн онд зарим оронд цаазын ял оноох нь эрс нэмэгдсэнд түгшиж буйгаа “Amnesty International” байгууллагынхан илэрхийлсэн байна. Тухайлбал, Иракт цаазын ял оногдуулсан хүний тоо 2017 онд 65 байснаас дөрөв дахин нэмэгдэж, 217 болжээ. Египетэд ийм ял авсан хүний тоо 2017 оныхоос 75 хувиар нэмэгдэж, 717 болсон байна. Тус улс 2017 онд 402 хүнд цаазын ял оноожээ.

БНАСАУ-ын хувьд “хүмүүсийг цаазаар авсан хэвээр байгаа” боловч энэ мэдээллийг баталгаажуулах боломжгүй байгааг “Amnesty International”-ийн тайлан мэдээнд дурдсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.