Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар худалдаа эрхлэгчид жагсана

/4-р сарын 8/  -  15 цаг 59 минут

“Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр худалдаа эрхлэгчдэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар болон цуглаан зохион байгуулах гэж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын худалдааны салбарт 204 мянган хүн ажиллаж байна. Үүний 70 гаруй хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг бөгөөд энэ салбарыг зохицуулах хуулийн зохицуулалт байдаггүй. Ялангуяа дунд болон дундаас доош хүчин чадалтай жижиг худалдаачдад нэлээдгүй бэрхшээл тулгардаг. Нэгдүгээрт, банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна. Хоёрдугаарт, бидэнд хууль эрх зүйн орчин алга. Тухайлбал, 204 мянган ажилчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Зөрчлийн хууль бодит амьдралд нийцэхгүй байна. Мөн амьдралд нийцдэггүй хэрнээ маш өндөр шалгуур тавьсан Тамхины тухай хуулийг эсэргүүцэж, тус хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж 11 мянган хүн гарын үсгээ зураад байна.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 09-ний өдөр МЖХЭХ ТББ-ынхан “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвийн дор цуглаан хийнэ. Жагсаал цуглаан гэхээр төр нийгмийнхээ эсрэг тэрсэлж, тэднийг буруутгаж байгаа мэтээр Монголчууд ойлгодог. Харин худалдаа эрхлэгчид бол төртэйгөө хамтарч, ЖДҮХС-аас зээл авахад дэм болох зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, төртэй санал солилцохыг хүссэн уриалгыг дэвшүүлэхийн төлөө цуглаж байгаа юм” гэв.

Харин Худалдаа эрхлэгчдийг төлөөлж тус хэвлэлийн хуралд оролцсон н.Цэцэгмаа, “Би жижиглэн худалдаа эрхлээд 32 жил болж байна. Худалдааны мэргэжилтэй. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ бол ямар ч амьдралд нийцэхгүй хууль юм. Жишээ нь, Долоон буудлын замын зүүн талын хэсэг Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Гэтэл замын баруун талд Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг. Зэргэлдээ хоёр дэлгүүр өөр өөр дүүрэгт хамаарч, нэг нь тамхи зарж болж байхад нөгөө нь тамхи худалдаалах боломжгүй байна. Энэ байдлыг өөрчилж, бидэнд боломжийг харж, зарим хуулийн заалтад өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм” гэлээ.

Бид хэвлэлийн хурлын дараа Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Та Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоогоо танилцуулахгүй юу?

-Манай холбоо 2010 онд байгуулагдсан. Бусад холбоодынхоо адил хөгжихөд их хэцүү байлаа. Ингээд 2015 оноос үйл ажиллагаа бүрэн жигдрээд эрчимтэй болсон байгаа. Яагаад вэ гэхээр дотоод нөөц бололцоогоо ашиглахаас гадна гадаад нөөц бололцоог ашиглаж эхэлсэн юм. Тийм учраас дээрх Япон улсын хүмүүстэй холбоотой зөвлөгөө мэдээлэл солилцож ажилласан байгаа. Тэгээд бид нар гадны туршлагад тулгуурлан төрийн бус байгууллагууд аль ч улсад хүчтэй юм байна гэдгийн мэдсэн. Жижиглэн худалдааг хөгжүүлэхэд төрийн бус байгууллага их үүрэг гүйцэтгэх юм гэдэг мэдлэг авч, тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. Гол нь энэ. Манай гишүүнчлэлийн хувьд мянга гаруй хүн байгаа. Бид нар аль болох сургалт явуулаад өнгөрөх юм уу эсвэл хураамж авдаг байдлаас татгалзаж байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчид гэхээр ямар чиглэлийн үйлчилгээ явуулдаг иргэд хамрагдах вэ?

-500 метрээс доош талбай дээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг бүх иргэд хамаарна. Лангуу ч бас хамаарна. Бид нар бүх худалдаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийн төлөө л зүтгэж байгаа.

-Энэ удаагийн цуглаанаараа юуг хэлэхийг зорьж банйа вэ. Худалдаачдын эрх ашгийн төлөө хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх ажил юу байна вэ?

-Нийтдээ нэн тулгамдаж байгаа гурван асуудал байгаа юм. 

  • Нэгдүгээр: Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдэд зориулсан хуультай болох. Тэгэхгүй бол худалдаачдын өдөр тутмын өдөр тутмын үйл ажиллагаа өдөр ирэх тусам улам хүнд болж байна. Эрх, үүрэг нь тодорхойгүй байгаа учраас заавал хуульчлах хэрэгтэй байна. 
  • Хоёрдугаарт: Зохих шаардлагатай стандарт хэрэгтэй байгаа асуудал байгаа. Хотын стандартыг хөдөө орон нутгийн гэх мэт амьдралд нийцсэн.
  • Гуравдугаарт: Банкны өндөр хүүтэй зээл. Өнөөдөр ЖДҮХС гэж их ярьж байна. харин бид нар энэхүү хөнгөлттэй зээлд хамрагдах юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Цаашид ЖДҮХС-ээс хөнгөлттэй зээл авдаг болмоор байна гэх асуудал яригдаж байгаа. Мөн худалдаачдын нуруун дээр татварын хууль их хэцүү хүнд тусдаг.

–НӨАТ–ын баримт өгдөггүй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна?

-НӨАТ-ын баримтын тэр өндөр үнэтэй төхөөрөмжийг худалдан авах боломжгүй байдаг. Яагаад гэхээр ихэнх худалдаачид олон зээлтэй, татвар өндөр төлдөг, өдөр бүр торгуулдаг гэх мэт олон асуудал яригддаг.

Анхнаасаа тэр шийдвэрийг гаргахдаа жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсээ бодоогүй. Гэр хорооллын зарим газруудад интернет байхгүй гэх мэтчилэн олон асуудал байдаг.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.