Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ9 цаг 13 минутын өмнөБНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

АШУҮИС-ийн төгсөгчид ДЭМБ-д

/4-р сарын 8/  -  10 цаг 37 минут

Ф.Д.Рузвельт, И.В.Сталин, У.Черчель нар “НҮБ (Нэгдсэн үндэстний байгууллага)-ыг байгуулж ядаж тавин жил дайн гаргахгүй байх юмсан” гэж хоорондоо ярилцаж байсан гэдэг. 1945 онд НҮБ-ыг байгуулах талаар олон улсын дипломатууд цугларч эв санаагаа нэгтгэн байхдаа эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэж, ярилцсаны үндсэн дээр НҮБ-ын хамгийн анхны төрөлжсөн байгууллага болох ДЭМБ (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага) үүсэн байгуулагдах түүхэн эх үүсвэр тавигдсан түүхтэй.  Дэлхий нийтийг дайн дажингүй, амар амгалан, эрүүл саруул байлгахын төлөө тэр үеийн удирдагч нарын зорилго, эв санаагаа нэгтгэж НҮБ-ыг байгуулж байсан нь хүн төрөлхтний өмнө тэдний байгуулсан том гавьяа юм. НҮБ байгуулагдаад өдгөө далан дөрвөн жилийг ардаа орхижээ.

1946 оны зургаадугаар сарын арван еснөөс долоодугаар сарын хорин хоёрны хооронд Нью Йорк хотноо болсон Олон улсын эрүүл мэндийн хурал дээр жаран нэгэн орны төлөөлөгчид ДЭМБ-ын дүрмийг баталж, хоёр жилийн дараа 1948 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр НҮБ-ын хорин зургаа дахь гишүүн улс нь уг дүрмийг соёрхон баталсны үндсэн дээр ДЭМБ энэ өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн түүхтэй. 1950 оноос дөрөвдүгээр сарын долооны өдрийг ДЭМБ-ын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн уламжлалтай. ДЭМБ нь эгнээндээ 194 орныг элсүүлэн, зургаан бүсэд долоон мянга гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

ДЭМБ нь НҮБ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхийн түвшинд эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, судлах, түүнтэй холбоотой хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний стандарт нормуудыг боловсруулах, улс орнуудад техникийн дэмжлэг үзүүлэх, хяналт үнэлгээ явуулах, нотолгоонд суурилсан тухайн улс орны онцлогт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг явуулахаас гадна эрхийг хамгаалдаг байгууллага юм. ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагаа 1962 оны дөрөвдүгээр сарын арван наймнаас эхлэн өнөөг хүртэл 57 жилийн түүхэн замналтай юм. Монгол Улс 1963-1995 он хүртэл Зүүн Өмнөд Азийн Бүсийн гишүүн орон байж байгаад 1995 оноос Ази Номхон Далайн Бүсэд шилжин орсон. Манай улс ДЭМБ-ын үйл ажиллагаанд зохих хэмжээний хувь нэмрийг оруулсаар ирсэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Ерөнхий Чуулганы Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Номхон Далайн Баруун бүсийн Хорооны  Хуралдааны дарга, Дэд Даргаар, хэд хэдэн удаа сонгогдож байсан. Миний бие 2009 онд ЭМ-ийн дэд сайдын хувьд ДЭМБ-ын арван хоёрдугаар чуулганд оролцох үеэр Монгол улсыг ДЭМБ-ын Гүйцэтгэх Зөвлөлд оруулах саналыг Ерөнхий Чуулганы даргад уламжлан улмаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн чуулганаас Монгол Улсыг Гүйцэтгэх Зөвлөлд нэр дэвшүүлж 2010 оны тавдугаар сард ДЭМБ-ын жаран гуравдугаар чуулганаар батлагдан, гурван жилийн хугацаатай /2010-2013/ гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр Монгол улс сонгогдож байсан түүхтэй. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн  бүсийн захирал Др.Шин ЁН Су Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Монгол улсыг ДЭМБ-ын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн болсон тогтоол батлагдсаныг Засгийн газарт албан ёсоор мэдэгдэж байсан.

Монгол Улс 1967, 1977, 1994 онуудад Бүсийн Хорооны Хуралдаануудыг, 1984 онд Хөвсгөл аймагт “Анхан шатны тусламж үйлчилгээний Бүсийн семинар”-ыг, мөн 1994 онд “Бүсийн орнуудын эрүүл мэндийн сайд нарын хуралдааныг Зүүн Өмнөд Азийн Бүсийн гишүүн, тус бүсийн Шинжлэх Ухааны Зөвлөх Хороонд  байхдаа зохион байгуулж байсан.

Монголын хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахын төлөө хүчин зүтгэж, эрүүл мэндийн үндэсний бодлогыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулж, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэчлэх явцад тал бүрийн техникийн туслалцаа үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн хүчин зүтгэж ирсэн ДЭМБ-ын үе үеийн суурин төлөөлөгчид, өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар, хүн ардын маань ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэж буй Сергей Диордица тэргүүтэй суурин төлөөлөгчийн газрын хамт олонд ДЭМБ-ын өдрийн баярын халуун мэндийг хүргэе.

АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд мөн Захирлын зөвлөлийн гишүүд 4-р сарын 5-ны өдөр ДЭМБ-ын өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй хамт олон болон ДЭМБ-д урт, богино хугацаагаар ажиллаж төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж дэлхийн хүн амын эрүүл мэндийн асуудлыг шийдэлцэж явсан ахмадууд, одоо ажиллаж байгаа ДЭМБ-тай ажил амьдралаа холбосон хүмүүсийн төлөөлөл болох 21 төгсөгчдөө хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

АУИС-ийг төгссөн жирийн эмч  дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, анх удаа Монгол хүн ДЭМБ-д үндсэн ажилтнаар орж улмаар дэлхийн хүн амын гуравны нэгийн эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг хамгийн том бүс болох Зүүн Өмнөд Азийн бүсийн дэд захирал, кабинетын гишүүн, НҮБ-ын нэг төрөлжсөн байгууллагаас нөгөө төрөлжсөн байгууллага болох Ази номхон далайн баруун эргийн нийгэм эдийн засгийн комисст бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож олон арван монголчууд НҮБ-д ажиллах эх гарааг нээж өгсөн миний аав Др.З.Жадамба, мөн бүсэд бүсийн хорооны зөвлөх, АШУҮИС-ийн багш асан Др.М.Отгон нарын гавьяа их юм. Тэдний дэлхийн болон Монгол улсын эрүүлийг хамгаалах үйлс, төрөлх сургуулийнхаа хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөл “Хүндэт профессор” цол олгов.

Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаална” уриатайгаар тэмдэглэн өнгөрөөж байгаа бөгөөд ёслолын үйл ажиллагаанд төлөөлөл болон хүрэлцэн ирсэн 21 хүндэт зочдод эх орон, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж явааг нь үнэлж, “Болор өргөмжлөл буюу Талархлын цом”-ыг гардуулсан юм. Др. Сергей Диордица манай суурин төлөөлгчийн газар ажиллаж байгаа ДЭМБ-ын ажилтнууд бүгд АШУҮИС-ийн төгсөгчид гэдгийг өнөөдөр л мэдлээ гэж хэлж билээ. ДЭМБ-ын бүсийн болон төв оффист манай сургуулийн олон төгсөгчид нэр хүндтэй ажиллаж байгаа билээ.

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор

2019.04.08



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.