Шинэ мэдээ

“IT park”-ын захирлыг мерит зарчмаар томилох ёстой7 сар 18. 12:06Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ7 сар 11. 10:23Монголд анх удаа: Шатан дээрх загварын шоу7 сар 10. 17:38Шагай няслаад сая төгрөг хож7 сар 10. 17:06Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ6 сар 28. 10:32Си Жиньпин Японд ирэх хавар айлчилна6 сар 28. 10:17Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ6 сар 27. 14:34АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана6 сар 27. 11:46МҮБХ допингийн асуудалд хариуцлагатай хандахгүй бол үндэсний бөхөд шударга ёсны хэмжүүр үнэгүйднэ6 сар 27. 10:49“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ6 сар 27. 9:27Казахстан хувьчлалын стратегиa үргэлжлүүлсээр байна6 сар 27. 9:27Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна6 сар 26. 12:15Францын Ерөнхийлөгч өнөөдөр Японд очно6 сар 26. 11:19А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ6 сар 26. 9:38Р.Онончимэг: ОУ-ын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна6 сар 25. 13:08АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно6 сар 25. 9:24Нисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ6 сар 25. 9:22Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56

Д.Ганзоригийг харлуулах тактик

/4-р сарын 8/  -  10 цаг 34 минут

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс өнгөрсөн лхагва гаригт Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид   олонхийн саналаар нэр дэвшүүлсэн. Түүнтэй нэг өдөр Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшсэн Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гаригт УИХ-ын намын бүлэг, байнгын хороо, чуулган гэсэн гурван “шатыг” дамжин Ерөнхий прокурор боллоо. Харин Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо таг чиг. Анхан шатны шүүхэд 15 жил, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчээр 6 жил ажилласан Д.Ганзоригт Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхи итгэл хүлээлгэж, хуульчид, иргэд ам сайтай байна.

Залуу юм гэх зарим хүн байгаа ч арав гаруйхан жилийн өмнө Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 40 настай хүн томилогдож байсан түүх бий. Д.Ганзоригийг хуульчид болон олон нийт элдэвт нэр холбогдоогүй, шударга зөв хүн,эрүүгийн хэргийн толгой шүүгчдийн нэг гэж дүгнэж байна. Д.Ганзориг хэрхэн ажиллахыг зорьж буй талаараа ярилцлага өгч, гаргасан шийдвэрийнхээ ард нуугдахгүй, ил гарч зогсоно, хараат бусаар ажиллана гэдгээ ил тод мэдэгдсэн. Монголын ард түмний олонхи нь ийм л зөв бодолтой, зоригтой шударга шүүгч энэ цаг үед Дээд шүүхийг тэргүүлэх ёстой гэж харж байна.

Гэхдээ сүүлийн үед Д.Ганзоригийг Ерөнхийлөгч томилохгүй гэсэн бор шувуу нисэх боллоо. Үүнтэй зэрэгцэн нэгэн иргэн шүүгч Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилж болохгүй хэмээн хэвлэлийн хурал зарлав. Мөн Д.Ганзориг шүүгчийн талаар эвлүүлэг бүхий зурагтай хар пиарын материал явж байгааг ч зарим хэвлэлийнхэн ярьж байна. Шударга үнэний дэнс болсон шүүх байгууллагыг өөрийн хүнээр толгойлуулах сонирхолтой бүлэглэл Д.Ганзоригийг харлуулах тактик барьж байгаа гэнэ.

Д.Ганзориг хараат бусаар ажиллаж чадах учраас түүнээс айж байгаа бололтой. Ямар нэг том “но” олж чадаагүй болохоороо өмнөө түлхэхээр шийдсэн иргэн нь хувийн болон албаны асуудлаар юу ч юм ярьж, тэр нь Д.Ганзоригийг томилохоос Ерөнхийлөгч татгалзахад хүргэнэ гэж тооцож байгаа гэнэ. Уг нь хуульд зааснаар иргэний мэдээллийг үнэн гэдгийг нотолж байж Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохоос татгалзах үндэслэл болох ёстой. Хэн нэгний, магадгүй 15 жил шүүгчээр ажиллахдаа шийдсэн олон мянган хэргийнх нь  аль нэг оролцогчийн гомдол яриагаар хөнгөн хуумгай байдлаар ийм том томилгоонд Ерөнхийлөгч татгалзахгүй байх аа. Таалахгүй байгаа зарим шударга бус хүмүүсээс бусад таныг сонгосон ард түмэн чинь Д.Ганзориг шүүгчид “найдаад” байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.1зочин   • 4 сарын 14. 0 цаг 24 минут

за мэдэхгүй , бас л хөрөнгө мөнгөний сонирхол ихтэй залуу шиг санагдсан яг үнэндээ

202.179.26.70Зочин   • 4 сарын 9. 15 цаг 07 минут

За даа, ингэж захиалгаар бичүүлж байгаа нөхөр ч явахгүй биз

64.119.21.145жүвэй   • 4 сарын 9. 10 цаг 25 минут

Энэ . залууг . ерөнхий . Шүүгчээр . ажиллуулахыг . дэмжиж . байнаа..залуу хүн . шударга . ажиллаж . чадна.....

202.179.25.216ИРГЭН   • 4 сарын 8. 14 цаг 48 минут

ШУДАРГА ЭХ ОРОНЧ ХҮНД ХУЛГАЙЧУУД ЯАЖ САЙН ХАНДАХ БИЛЭЭ ДЭЭ.ЕРӨӨСӨӨ МОНГОЛЧУУДЫН НЭГ МУУХАЙ ЗАН БАЙДАГ ҮНЭНЧ ШУДАРГА ХҮНИЙГ ЯСНААСАА ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ.ХЭНХЭГ ГЭЖ ХОЧ ЗҮҮЖ ЯНЗ БҮРИЙН ХОР НАЙРУУЛЖ ДЭВСЭЛЖ АВААД САНАА НЬ АМАРДАГ МУУХАЙ МОНГОЛ АТААРХУУ МОНГОЛ ЗАН ХӨГЖЛИЙГ АВЧРАХГҮЙ БАЙСААР БАЙГАА ГАШУУН ҮНЭН.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.