Шинэ мэдээ

Ил цагаан авлига нэхдэг Ж.Батмагнай даргын хаагуур нь хариуцлага тойроод байна аа, АТГ?4 сар 24. 12:32ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 12:30БНХАУ-ын ТЦХ цөмийн шинэ шумбагч онгоцоо үзүүлжээ4 сар 24. 12:18Ким-Путиний уулзалт цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээнд нөлөө багатай4 сар 24. 10:06Макрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 10:03Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно4 сар 23. 13:28Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтэд 13 орны 30 иргэн амиа алджээ4 сар 23. 12:46Ким Жөн Ун Номхон далайн флотын хөлөг онгоцыг үзэж магадгүй4 сар 23. 9:45Шинзо Абэ Европ, Хойд Америкт айлчилна4 сар 23. 9:43Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57

Казахстаны шинэ Ерөнхийлөгч цагаан толгойг өөрчлөхийг дэмжиж байна

/4-р сарын 4/  -  9 цаг 44 минут

Казах хэлийг латин үсэгт шилжүүлэх нь ухаалаг шинэчлэлийн гол үе шатуудын нэг болно гэж Казахстаны Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев мэдэгджээ.

“Цагаан толгойн сонголт бол зөвхөн бичих хэв загварын сонголт биш юм. Өнөөдөр Казахстан улс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Хөрш орнууд мөн латин үсгийг сонгосон билээ. Дэлхийн мэдээллүүдийн 90 хувь нь латин үсгээр нийтлэгдэж байна. Хэн мэдээлэл эзэмшинэ тэнд шинжлэх ухаан технологи хөгждөг гэдэг нь нэгэнт тодорхой болсон” гэж тус улсын шинэ Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Олон нийтийн маш олон байгууллага, компаниуд латин үсэг ашиглаж байна гэж тэрбээр нэмж хэлжээ. Казахстаны Ерөнхийлөгчийн хэлснээр, латин үсэгт шилжих үйл явцыг тогтоосон хуваарийн дагуу үе шаттайгаар явуулна.

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев латин үсэгт тулгуурлан бүтээсэн казах хэлний шинэ цагаан толгойг өнгөрсөн оны хоёрдугаар сард баталжээ. Уг цагаан толгой 32 үсэгтэй бөгөөд эгшиг үсгийг орлох тэмдэггүй аж. Казахстаны эрх баригчид төрийн хэлийг 2025 гэхэд латин үсэгт бүрэн шилжүүлж дуусгахаар төлөвлөжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.228.20уулын өвгөн   • 4 сарын 9. 15 цаг 27 минут

Аливаа юмс цаг үетэйгээ зохицон үүсэж, хөгжөөд буурсаар дуусдаг жамтай. Үүнтэй адилхан босоо монгол бичиг үүсээд, хөгжөөд бараг мөхсөн. Крилл үсэг одоо ** хөгжиж байна. Гэхдээ дэлхий нийтийн чиг хандлага латин үсэг болжээ. Иймээс монгол үндэстэн бас л латин үсгээр төрийн хэргээ явуулах цаг ирж байна даа.

2.132.32.15Төлеу Картенбай   • 4 сарын 5. 10 цаг 31 минут

Латин-казах үсэглэлийн бүх дүрэм гарсан, бид бичиж, сурч эхлээд байна. Амархан байна лээ. Монголд бол ямарч дүрмийн хэм хэмжээ байхгүй ч бүх хүмүүс өөрийнхөөрөө бичиж байгаа нь буруу гэж боддог

122.201.23.2261   • 4 сарын 5. 9 цаг 19 минут

manaih mun adil latin ashiglaj bsan

59.153.113.173Иргэн   • 4 сарын 5. 8 цаг 27 минут

Маш зөв. Манайх 40-д онд латинд шилжиж байгаад больдог буруу байсан

192.82.65.89Зочин   • 4 сарын 5. 9 цаг 33 минут

БИД ДЭЛХИЙ НИЙТИЙН ХӨГЖЛӨӨС УХАРЧ БОЛОХГҮЙ....МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЛАТИН ҮСЭГТ ШИЛЖИХ ЗАРЛИГАА ГАРГАХ БАЙХ ....УЙГАРЖИН ҮСЭГЭЭ СЭРГЭЭНЭ ГЭДЭГ МОНГОЛЧУУДЫГ НИЙТИЙН ХӨГЖЛӨӨС ТАСЛАЖ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БАЙДАЛД БАйЛГАХ ХАРЬ ГҮРНҮҮДИЙН ХОЛООС ШИДСЭН ЧУЛУУ.БИДНИЙ МАГТАН ДУУРИАХ ДУРТАЙ АЗИЙН БАР СИНГАПУР НЬ 90 ХУВЬ НЬ ХЯТАД ҮЛДСЭН 10ХУВЬ НЬ МАЛИ БОЛОН ХИНДИ ГАРАЛТАЙ ХҮМҮҮС ТЭГТЭЛ ТЭД ХЯТАД ХЭЛ ХАНЗ ҮСГЭЭС ТАТГАЛЗАЖ АНГЛИ ХЭЛ БИЧГЭЭР ТӨРИЙН АЖЛАА ЯВУУЛЖ БАЙНА....

103.10.23.821234   • 4 сарын 8. 17 цаг 58 минут

Монголчууд бид босоо бичэгээн өнөө цагийн Монгол хэлэнд тохируулан шинчлэж үндсэний бичин болгож бүх нийтээр хэрэглэх хэрэгтэй байна

78.116.228.97Зочин   • 4 сарын 5. 4 цаг 10 минут

Энэ маш зөв шүү..Манайх ингэвэл зүгээр дээ.Уйгаржиндаа шилжинэ гээд бх юм.Өвөр монголтой нэгдэхгээгүй бол энэ дэмий

59.153.115.243Зочин   • 4 сарын 4. 21 цаг 04 минут

Эргуу ч юмаадаа.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.