Шинэ мэдээ

Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ2 цаг 58 минутын өмнөХонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ3 цаг 22 минутын өмнөХонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36Иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалжээ5 сар 15. 9:27

М.Гэрэлмаа: Сайн дурын даатгалын гэрээгээ гар утаснаасаа баталгаажуулдаг болно

/4-р сарын 4/  -  9 цаг 41 минут

Сайн дурын даатгалын асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаатай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ? Хэрхэн даатгуулах вэ?

-Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэд нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, чөлөөт уран бүтээлч, бичил уурхай эрхлэгч, оюутнууд зэрэг хүмүүс сайн дурын даатгалд даатгуулж болно. Сайн дурын даатгалд хамрагдахын тулд өөрийн оршин суугаа харьяаллын дагуу нийгмийн даатгалын хэлтэст очиж гэрээ байгуулна. Ингэхдээ шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо өөрөө тодорхойлж, шимтгэл төлөх хугацаагаа тохирно. Тодруулбал шимтгэл төлөх орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байх ёстой. Харин шимтгэл төлөх хугацаагаа сараар, улирлаар, жилээр гэх мэт өөрийн хүссэн нөхцөлөөр сонгож болно.  

-Сайн дурын даатгалд даатгуулагч ямар хэмжээгээр шимтгэл төлөх вэ?

-Сайн дураар даатгуулагч нь тэтгэврийн даатгалд 11,5 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувь, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1 хувь нийтдээ 13,5 хувийн шимтгэл төлдөг. Эдгээр даатгалд даатгуулсанаар албан журмын даатгуулагчтай адил нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах боломж нь нээгдэнэ гэсэн үг юм.

-Нийгмийн даатгалын сангаас эргээд ямар үйлчилгээ авах эрхтэй болох вэ?

- Тэтгэврийн даатгалд шимтгэл төлснөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үед тэтгэврээ тогтоолгон авах боломжтой. Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр тогтоож олгоно. Учирч болох гэнэтийн осол, өвчний улмаас тухайн даатгуулагч  нас барвал ар гэрт нь үлдсэн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгодог. Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын гэсэн гурван төрлийн тэтгэмж авах эрхтэй. Мөн үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал гаргуулан авч болно.

-Үйлдвэрлэлийн осол гэдгийг тодруулахгүй юу? Сайн дурын даатгуулагчид хамааралтай гэж үү?

- Үйлдвэрлэлийн осол гэхээр л хүнд үйлдвэр, барилга, уул уурхай гэх мэт эрсдэл өндөртэй ажлын байраар хязгаарлаж болохгүй л дээ. Жишээлбэл сайн дурын даатгалд даатгуулсан малчин мал хариулж явахдаа байгалийн гэнэтийн осолд өртөх, морь мотоциклоосоо унаж, бэртэхийг үйлдвэрлэлийн осолд тооцдог. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн тухайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртвөл мөн л үйлдвэрлэлийн осол болно. Зах дээр наймаа хийдэг худалдаачин ажилдаа ирж буцах замдаа гэмтэж, бэртэх тохиолдлыг хүртэл хамааруулдаг байгаа.

-Сайн дурын даатгалаа заавал сар бүр очиж төлөх нь төвөгтэй байж болох юм? Төлбөр төлөх боломжуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн дурын даатгалын шимтгэлээ өөрийн ашигладаг интернэт банк, мобайл банк ашиглан төлөх бүрэн боломжтой. Мөн Qpay ашиглан төлж болно. Дэвтэр баталгаажуулахаар заавал сар бүр нийгмийн даатгалын хэлтэст очих шаардлагагүй. Шимтгэл төлөлтөө манай байгууллагын “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнийг ашиглан хянаж байгаад нөхөөд бичүүлчихэж болно. Гэрээ байгуулахаар нийгмийн даатгалын хэлтэст очих ажлыг мөн хөнгөвчилж эхэлсэн. Тухайлбал бид “Явуулын үйлчилгээ”-гээр даатгуулагчдад хүрч үйлчлэн газар дээр нь гэрээ байгуулж эхэлсэн. Түүнчлэн гар утасны аппликэйшн ашиглан сайн дурын даатгалын гэрээ байгуулж, сунгадаг болгохоор програм хөгжүүлэлтийг хийж байна.  

Ярилцсанд баярлалаа.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.