Шинэ мэдээ

Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв4 цаг 9 минутын өмнөДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна4 цаг 10 минутын өмнөКанадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ9 сар 21. 9:52Тайландад олон мянган хүн жагсжээ9 сар 21. 9:50"Урвагч Л.Болдын гэрийн хатавч"-нд Ардчилсан нам нүүж очжээ9 сар 18. 16:16Зайсангийн баячууд дулаангүй болохнээ9 сар 18. 11:41Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно9 сар 18. 10:27Хятадын тэрбумтанд тансаг амьдрахыг хоригложээ9 сар 18. 9:53

"Нэг хором" аяны хүрээнд эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20 хувиар буурчээ

/4-р сарын 1/  -  10 цаг 15 минут

Цагдаагийн ерөнхий газраас бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу танхай, зодоон, гэр бүлиийн хүчирхийллийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг заах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сард ухууллага нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг аян хөдөлгөөн хэлбэрээр зохион байгуулдаг.

 Монгол Улсад үйлдэгдэж байгаа танхай зодооны гэмт хэрэг судалгаагаар нэг жилд дунджаар 9000-10000 орчим үйлдэгдэж, сүүлийн 3 жилийн байдлаар  6.8-30.3 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 61,1 хувь нийслэлд, 38,8 хувь орон нутагт үйлдэгдсэн байна. 

 Энэ гэмт хэрэг нь хүн амь нас эрүүл мэндэд бодит хохирол учруулдагаараа хор уршигтай, судалгаанаас харахад 88 хувь нь өс хонзонгийн сэдэлтгүй ялихгүй маргаан, түргэн уур, омголон зангаас болж үйлдэгдсэн ба нийт хэргийн 54 хувь архидан согтуурсанаас болжээ.

 Дээрх гэмт хэргийн 30 хувь нь гудамж талбайд 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 61 хувь нь 18-35 хүртэл насны ид хийх бүтээх насны залуучууд байх ба энэ гэмт хэргийн улмаас жил бүр 8000 орчим иргэд гэмтэж хохирч, 6000 орчим иргэн шүүхээр шийтгэгдсэн байна.

 Уг гэмт хэргийн шалтгаан нь архидалт, хувь хүний хүмүүжил төлөвшил, зан байдал шууд нөлөөлөхөөс гадна маргалдах зодолдох явдлыг байдаг зүйл мэт хандах олон нийтийн хандлага нь нийгмийн үзэгдэл болсоноор залуучууд хэрэгт холбогдох, хохирох явдал нэмэгдэж байна.

 Иймд иргэдийн харилцаа хандлага, хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахууныг өөрчлөх, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон нийтийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сарын хугацаанд олон арга хэмжээ зохион явуулсны үр дүнд дээрх төрлийн гэмт хэрэг өмнөх оны 3 дугаар сарын байдалтай харьцуулахад 20 орчим хувь буурсан үр дүнтэй байна.

Аяны хаалтын арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цагдаагийн байгууллагатай хамтран УУР БУХИМДАЛЫГ УУЧЛААРАЙ гэдэг үгээр сольж УХААЛАГ ЗАЛУУС-АМЬДРАЛ АВАРНА гэдэг уриан дор “НЭГ ХОРОМ-СПОРТ ӨДӨРЛӨГ” болгон амжилттай зохион байгууллаа. 

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.