Шинэ мэдээ

АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно5 минут 25 секундын өмнөНисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ7 минут 28 секундын өмнөУлс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56

Ж.Цолмон: Монгол улс анх удаа их сургуулийн эмнэлэгтэй боллоо

/4-р сарын 1/  -  9 цаг 52 минут

АШУҮИС-ийн захирал АУ-ы доктор, профессор Ж.Цолмонг шинэ дугаарынхаа зочноор урилаа.

-Монгол Улс анх удаа их сургуулийнхаа дэргэд эмнэлэг байгуулж буй нь эрүүл мэнд болон боловсролын салбарт том бүтээн байгуулалт боллоо. Их сургуулийн эмнэлэгтэй болох санаа анх хэрхэн гарч байсан бэ?

-Дэлхийн бүх анагаахын сургууль дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Ганцхан манайд л их сургуулийн эмнэлэг жинхэнэ утгаараа байгаагүй. Гэхдээ төрийн эмнэлгүүддээ баазлаад хичээл сургалтаа явуулж байсан, бас хэд хэдэн удаа эмнэлэгтэй болох гэж оролдсон түүхтэй. АУДС байх үед анхны бааз эмнэлгийн даргаар Монгол Улсын Гавьяат багш Т.Батсүх багш томилогдож ажиллаж байсан юм билээ. Дараа нь академич Ц.Лхагвасүрэн захирлын үед буюу 1995 онд АУИС, УКТЭ-ийн үйл ажиллагааг нэгтгэн их сургуулийн эмнэлгийг бий болгож, даргаар нь Эрүүл мэндийн гавьяат ажилтан, манай УЗ-ийн гишүүн профессор/Батсэрээдэнэ сайд томилогдож байсан. 2008-2011 оноос ЭМШУИС-ийн “Эрхэс поликлиник” амбулаторийн эрхлэгчээр профессор/ Х.Алтайсайхан ажиллаж, 2011 онд “Их сургуу-лийн сургалтын нэгдсэн эмнэлэг” буюу одоогийн “Эрхэс” эмнэлэг байгуулагдаж өнөөг хүртэл даргаар нь профессор. Р.Отгонбаяр \уг, төслийг бичихэд гол үүрэг гүйцэтгэсэн\ ажиллаж байна. Орчин үеийн эмнэл зүй, сургалт, эрдэм шинжилгээний шаардлага, стан дартыг бүрэн хангасан их сургуулийн эмнэ лэгтэй болох асуудал хүссэнээр тийм амар хан шийдэгдэх боломжгүй юм. Энэ асуудал үе үеийн Эрүүл мэнд, Боловсролын сайд, Анагаахын сургуулийн удирдлагуудын бодлогын цөмд ямагт байсан бөгөөд маш олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагдаж байж өнөөдөр биеллээ олж байна. ЭМ-ийн дэд сайд байхдаа сургуулийг бааз эмнэлэгтэй болгочих юм сан гээд хамтран зүтгэгч, мэргэжил нэгт нөхөдтэйгөө шаргуу хөөцөлдөж, АНУ-ын Мянганы сорилтын сан, АХБ, ДЭМБ, КОЙКА, ТИКА зэрэг байгууллагуудад чамгүй л хандаж ярилцаж байлаа. Тухайн үед Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эрүүл мэндийн салбарт хэд хэдэн том төсөл хэрэгжиж эхлээд амжилттай явж байсан тул уг асуудлыг Япон Улсын Элчин сайдын яаманд танилцуулахад, ялангуяа тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан Ичихаши, Тодокоро, Шимизү нар болон Элчин сайдын зөвлөх Кикучи, Хаяши, Мияашита нар бидний санаачилгыг маш нааштай хүлээн авч дэмжсэн. Гэхдээ тийм амархан бүтчихгүй шүү дээ. Төсөл бичнэ, дэмжүүлнэ, Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулна гээд өчнөөн ажил болно. Тийм учир их сургуулийн эмнэлгийн төсөл бичигдэж, дэмжигдэж биеллээ олтол ядаж эхлэлийг нь тавих үүднээс өөрийн эрх мэдлийн хүрээнд ЭМШУИС (АШУҮИС)-ийн дэргэд “Эрхэс“ эмнэлгийн 40 ортой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, мөн НАСС-ийн 25 ортой эмнэлгийн зөвшөөрлийг Удирдах зөвлөлийн даргын хувьд дэмжиж олгож байсан. Япон Улсад мөрдөж буй дүрэм журмаар бол буцалтгүй тусламж хүртэж буй орон нь НҮБ-ын ангиллаар ядуу, буурай хөгжиж буй улс байх ёстой байдаг. Харин Монгол Улсын эдийн засаг ялангуяа 2008-2012 онуудад үлэмж хэмжээгээр өсөж дундаж орлоготой орны тоонд багтдаг болж, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж хүртэх асуудал эгзэгтэй болж ирсэн. Гэсэн ч Элчин сайд Шимизү, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мияашита, ЖАЙКА-ийн хөтөлбөрийн зөвлөх Тамихара тэргүүтэй япончуудын аливаа зүйлд уйгагүй ханддаг, эхэлсэн бол дуусгадаг, ярьсан бол хийдэг хөдөлмөрч тууштай зан чанар их сургуулийн эмнэлгийн төслийг бичихээс нь авхуулаад хэрэгжих боломжтой болгосон юм. Энэхүү төсөл нь Япон Улсын Монгол Улсад үзүүлсэн хамгийн сүүлчийн буцалтгүй тусламж юм.

-Гэтэл одоо эмнэлгийнхээ барилгыг хү лээн авахад бэлэн болсон гэсэн мэдээ сонслоо. Эмнэлэг ийм хурдан ашиг лал тад орчих байсан юм уу, барилгын ажил дараа жил болтол дуусахгүй гэсэн биш билүү. Юутай ч энэ сайхан мэ дээгээр ярилцлагаа үргэлжлүүлье.

-Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт, тэр дундаа хүн ардынхаа эрүүлийг хамгаалах үйлсийн гол зүтгүүр болох эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үндсэн уурхай АШУҮИС-ийн түүхэнд шинэ хуудас бичигдэж, бид бүхний их сургуулийн эмнэлэгтэй болох хүсэл, мөрөөдөл маань биеллээ олох сайхан мөч ирж байна. АШУҮИС-ийн эмнэлгийн барилгын ажил “Монгол-Япон сургалтын эмнэлэг” төслийн хүрээнд 2016 оноос баригдаж эхэлсэн бөгөөд 602 хоногийн хоцролттой явагдаж энэ жилийн сүүлчээр ашиглалтад орохоор байсан нь үнэн. АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажлыг авангуутаа л БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаатай хамт эмнэлгийн барилгын явцтай газар дээр нь очиж танилцахад дотоод засал дөнгөж 80, гадаад засал 50 хүрэхгүй хувьтай байсан. Тэр өдрөөс л барилгын ажлыг түргэсгэх арга хэмжээ авч эхэлсэн. ЖАЙКА-ийн төв оффис, Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, барилгын зөвлөх компани Ямашита Секейтэй гурван удаагийн уулзалтыг АШУҮИС дээр зохион байгуулж, барилгын ажлыг 2019 оны эхний улиралд багтаан дуусгах ажлын шинэ төлөвлөгөөг гарган шаргуу ажилласны үр дүнд энэхүү барилгаа хүлээж авах гэж байна. 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр техникийн комисс ажиллаж, 28-нд 10 байгууллагын 40 гишүүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс ажил-лаж 100 хувийн саналаар эмнэлгийн барилгыг хүлээн авахыг зөвшөөрсөн. Энэхүү төслийн захиалагч БСШУСЯ-ны хамт олон, ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчийн газрын хамт олон, эмнэлгийн барилгыг барьсан зөв лөх болон туслан гүйцэтгэгч компаниуд, техникийн комисс болон улсын комиссын бүхий л ги шүү-дэд талархал илэрхийлье. Мөн ма най хамт олны хичээл зүтгэл их байсан. Ийнхүү бид Монгол, Япон Засгийн газар хоорондын олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны бодит биелэл болох орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий АШУҮИС-ийн эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.

-Их сургуулийн дэргэдэх сургалтын бааз эмнэлэгтэй болсноор дадлагын ажил, эмч нарын чадвар сайжирна гээд нийгэмд нэлээд хүлээлт үүсэж байна. Оюутан дадлагажигч нар эмнэлэгтээ ажиллахын зэрэгцээ илүү сайн суралцах бололцоо бүрдэнэ байх?

 -Тийм ээ. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, Японы ард түмний хүч хөдөлмөр шингэсэн мөнгө Монгол Улсад байхгүй тогтолцоог бий болгох гэж, өөрөөр хэлбэл, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох гэж анхнаасаа зориулагдсан. Тийм ч учраас энэ төсөл өөрөө Японы стандарт, чанар бүхий их сургуулийн эмнэлгийн барилгын төсөл, Япон Улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл, Япон Маягийн их сургуулийн эмнэлгийн менежментийг бий болгох техникийн хамтын ажиллагааны төсөл гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Эхний хоёр төсөл нь дуусах шатандаа ороод одоо өнөөдөр бид эмнэлгийн барилгаа хүлээн авах гэж байна. Эмнэлгийн барилгаа хүлээж авсны дараа менежментийн төсөл маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. Энэ нь таван жилийн төсөл бөгөөд эхний хоёр жил нь дуусаад дахиад гурван жил үлдэж байгаа. АШУҮИС-ийн эмнэлэг нь Монголд хамгийн анхны сургалтын эмнэлгийн хувьд “Эмнэл зүй”, “сургалт”, “судалгаа” гэсэн гур-ван үүрэг гүйцэтгэх учиртай. “Эмнэл зүй” нь ур чадвар болон чанарын өндөр түвшинд эмнэл гийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. “Сургалт” гэдэг нь төгсөлтийн өмнөх, төгсөл тийн болон төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт явуулдаг сургалтын байгууллага бо ло-хыг хэлж байгаа юм. “Судалгаа” нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон иргэ дийн эрүүл мэндийг дэмжих, сайжруулах, эм нэл зүйн ши нэ нээлтүүдийг хийхэд хувь нэмэр оруулах эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага бо лохыг илтгэж байгаа юм. Энэ гурван үүргийг гүй-цэтгэснээр АШУҮИС-ийн эмнэлэг нь өөрөө цоо шинэ инновац болж чадна. Өөрөөр хэлбэл, ур чад варын болон чанарын хувьд өндөр түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхүйц эмнэлгийн менежментийг хэрэгжүүлэх, эмнэл зүйн чанартай боловсролыг олгох, судалгаа шинжилгээг олон улсын түвшинд явуулах тогтолцоо бүрдэх юм.

-Япон Улсын хөрөнгө оруулалтаар эмнэлгийн байрыг барьж өгөхийн зэрэгцээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бү-рэн хангаж буй гэж байсан. Нийт хэч нээн төгрөгийн санхүүжилттэй бүтээн бай гуу-лал тыг босгож байгаа вэ?

-Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 7.9 тэрбум иен буюу тэр үеийн ханшаар 174 тэрбум төгрөгт эмнэлгийн ба-рилга, тоног төхөөрөмж багтаж байгаа. Ме-неж ментийн төсөл бол тусдаа үнэлгээтэй. Монгол Улсын Засгийн газар нийт төслийн арван хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг оруу лах үүргийг гэрээгээр хүлээсэн. Одоогийн байд лаар 2.8 тэрбум төгрөгийн тоног тө хөө-рөмж, хатуу эдлэлийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Тоног төхөөрөмжийн тендерт Японы Марубени корпорац сонгогдож тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болж 360 гаруй нэр, төрлийн тоног төхөөрөмж нийлүүлээд байгаагийн дотор хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай MRI (1.5 Т), CT (160 зүслэгтэй), ангиограф, дүрс оношилгооны тав, лабораторийн бүрэн автомат 20 орчим анализатор, бүрэн тоноглогдсон дөрвөн хагалгааны өрөө зэрэг өндөр нарийвчлалтай нарийн ба гаж хэрэгсэл орж байгаа. Барилгын хувьд зоорийн давхрыг оруулаад дөрвөн давхар, 15 825 ам.метр талбай бүхий хамгийн орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлж чадсан. Мөн бүх усны хоолой нь зэс, усны цэвэршүүлсэн систем, бүрэн тусгаарлуулалт бүхий агаар жуу-лалт хязгаарлалтын систем, галын болон бүхий л аюулгүй байдлыг хянах бүрэн тогтолцоог бүрдүүлсэн иж бүрэн эмчил гээ, үйлчилгээ, сургалт, судалгаа явуулах орчин үеийн япон стандартын эмнэлгийн барилга юм.

-Сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллахын тулд сайн бэлтгэгдсэн болов-сон хүчин шаардлагатай. Энэ тал дээр хэр ан хаарч ажиллаж байгаа вэ?

-Япон Улсын ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Их сургуулийн сургалтын эмнэлэгт ажиллах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх тө-сөл”-ийн хүрээнд Япон Улсын Токушима их сургууль болон Эхиме их сургуульд болсон найман удаагийн сургалтад 64, Монгол дахь 12 удаагийн сургалтад давхардсан тоогоор нийт 1500 орчим эмч мэргэжилтэн, боловсон хүчнийг хамруулсан. Эдгээр сургалт нь эмнэлгийн захиргаа, үндсэн болон дэмжих үйлчилгээний менежментийн чиглэлүүдэд хуваагдаж хийгд-сэн. Эмнэлгийн менежментийн чиглэлд их сургуулийн эмнэлгийн удирдлага, захиргаа, бүтэц, зохион байгуулалт, алба, хэсэг, зөвлөлийн зохион байгуулалт, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент орсон. Дэмжих үйлчилгээний чиглэлд сувилахуйн менежмент, эмнэлгийн хэрэгсэл, эд мате-риа лын хангамж, барилга, байгууламжийн менеж мент, эмнэлгийн тоног төхөөрөмжийн менеж мент, эмнэлгийн мэдээллийн системийн менежмент, аюулгүй байдал, чанар, халдварын сэргийлэлт. Хяналтын менежментийн чиглэлд эмнэлгийн аюулгүй байдал, чанарын менеж-мент, эмчилгээний төлөвлөлтийн менеж мент, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагаа орсон. Эмнэлгийн тусламж, үйл чил гээний чиглэлээр тасаг, төвийн зохион байгуулалт бүтэц, үйл ажиллагааны сургалтууд явагдаж зохих түвшинд манай эмч мэргэжилтэн, ажилтнууд бэлтгэгдсэн. Сургалтын эмнэлэг дээр манай сургуулийн эмнэл зүйн багш нар ажил лана. Харин шинээр авах эмч нар маань “эмч багш” гэсэн статустай байх учраас доор хаяж магистр зэрэгтэй байх шаардлага тавьж байгаа. Ер нь АШУҮИС-ийн эмнэлэг дээр онол болон практикийн өндөр мэдлэг, ур чадвартай эмч, багш нар ажиллахаас гадна манай сур-гуулийн хамтын ажиллагаатай гадаадын их сур гуулиудын профессорууд ирж хамтарсан эмнэл зүйн болон, шинэ техник, технологийг нэвтрүүлсэн мэс ажиллавар, хагалгаа хийгдэж байж л дээр тавьсан зорилтууд хангагдана. Монгол Улсад эмчилддэгүй 26 нэр, төрлийн өвчний тоог бууруулж заримыг нь Монголдоо оншилж, эмчилдэг болох, ард иргэдийн гадаа-дад эмчилгээ оношилгоонд зарцуулж байгаа мөнгөн урсгалыг тодорхой хэмжээгээр эх орондоо тогтоон барихад хувь нэмэр оруулах юм.

 -Эмнэлгийн барилгаа хүлээж аваад шууд эмнэлгийн үйл ажиллагаа эхлэх үү. Ямар хүрээний хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлэх вэ?

-Эмнэлгийн барилга баригдаж дуусах хүртэлх бэлтгэл, эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсний дараах бэлтгэл, эмнэлгийг ашиглалтад оруулсны дараах шатны үйл ажиллагаа гэсэн гурван шат дараалалтай бэлтгэл ажлыг хийж байж эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэнэ. Эмнэлгийн барилга баригдаж дуусах хүртэлх бэлтгэлийн хүрээнд, гарын авлага, дүрэм, журам боловсруулах, эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, өнөөг хүртэл Монголд байгаагүй эмнэлгээс шалтгаалах халдварын эсрэг арга хэмжээ (япон маягийн) болон эрсдэлийн менежменттэй холбоотой системийг хөгжүүлэх, мэдээллийн технологид суурилсан менежментийн систе мийг бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийж дуусгасан. Одоо эмнэлгийн барилгыг хүлээл гэн өгсний дараах бэлтгэл өнөөдөр барилгаа хүлээн авах ёслол үйлдсэнээр эхлэх юм. Эмнэлгийн нээлт болтол буюу зургадугаар сарын 17 хүртэл хугацаанд эмнэлэг дээр өвчтөн ирэхээс авхуулаад үзлэг дуусаад эмнэлгээс гарах хүртэлх бүх үйл ажиллагааны дэс дарааллыг бодитоор газар дээр нь хийж, эмнэлгийн үйл ажиллагаа саад тотгоргүй явагдах тал дээр симуляци хийж, амбулаторийн үзлэг хийх бэлтгэл ажлыг хангаж хүн хүч, дэмжих үйл ажиллагааг бэлэн байдалд оруулах юм. Энэ мэтчилэн аюулгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг өвчтөнд үзүүлэхийн тулд барилга хүлээн авсны дараа ч удирдлага, зохион байгуулалтыг бүрдүүлэхэд чиглэсэн бэлтгэл ажлууд хийгдэх болно. Харин зургадугаар сарын 17-ноос хойш амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж, эмнэл зүйн үйлчилгээг эхлүүлнэ. Наймдугаар сарын 1-нээс дотрын хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг эхлүүлэх юм. Гэх мэт дэс дараалалтайгаар оны эцэс гэхэд эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрч бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд япон маягийн, сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээг аюулгүй үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үйлчлэх хүрээний хувьд БЗД-ийн зарим хороодын иргэдэд үндсэн мэргэжлээр нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Жилд зуун наян мянга гаруй амбулаторийн үзлэг, хоёр мянга гаруй хагалгаа хийгдэж, өдөрт 600 гаруй хүн амбулаториор үйлчлүүлэх юм.

-Бусад эмнэлгээс юугаараа онцлог, давуу талтай вэ. Их сургуулийн эмнэлэг гэсэн зүйл заалт ЭМ-ийн тухай хуульд байхгүй байгаа. ЭМЯ-нд эмнэлгээ дахиад алдаж байна гэсэн яриа мэр сэр танайхны дунд байсан?

-Би түрүүн хэлсэн анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хийх гэж байна. Дээд боловсролын тухай хуульд “Их, дээд сургууль нь дэргэдээ эмнэлэгтэй байж болно” гэж 5.6-д заасны дагуу АШУҮИС эмнэлэгтэй байх эрх нь нээгдэж байгаа юм. Харин эмнэлгээ ажиллуулах эрхийг ЭМЯ өнөөдрийн үйлчилж байгаа хуулийнхаа дагуу олгоно. Тийм ч учраас АШУҮИС-ийн эмнэлгийн асуудлыг ЗГ руу ЭМЯ оруулж батлуулсан. Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх бүхий л тусгай зөвшөөрлийг ЭМЯ олгоно, ЭМ-ийн даатгал нь мөн ЭМЯ-ны харьяанд байна. Бидний хувьд төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгийн статустай байж сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ явуулах эрх нээгдэж байгаа юм. Хуулиараа ийм тохиолдолд тусгай зөвшөөрлийг ЭМЯ олгодог жишээтэй. Манай хамт олон ЭМЯ-тайгаа зөвшилцөж нэн даруй ЭМ-ийн тухай хууль, ЭМ-ийн тусламж үйлчилгээний тухай хуулиудад “Их сургуулийн эмнэлэг”-ийн зүйл заалтуудыг оруулж, шинэчлэн найруулгыг хийхээр АШУҮИС, ЭМЯ-ны хамтарсан аж лын хэсэг ажил лаж байна. Өнгөрсөн сарын 27-ны өдөр бид эмнэлгийнхээ дүрмийг сай даар батлууллаа. Хам тарсан ажлын хэсэг “АШУҮИС-ийн эмнэ-лэг нь АШУҮИС- ийн бүрэлдэхүүн хэсэг бай-на” гэх мэтчилэн их сургуулийн эмнэлгийн онц логийг тусгасан. Гэхдээ өнөөгийн хуулийн хү рээнд хамтарч хийсэн. Манай багш нар бүгд бүх байдлыг сайн мэдэж байгаа. Бид энэ та лаар таван удаагийн уулзалтыг зохион бай-гуулж нээлттэй ярилцсан. Хуульдаа л өөрч-лөлт оруулах нь маш чухал. гуравдугаар сарын 28-ны өдөр манай сургууль дээр Монгол Ул-сын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” үндэс ний чуулган болж Нобелийн шагналтан Кирк Смит гуайг урьж авчрах үеэр Засгийн газрын тэргүүнд бид хоёр хүсэлт тавьсны нэг нь их сургуулийн эмнэлгийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд, хоёрт нь энэ жилийн төсөвт төсөв нь тусгагдаагүй царцчихсан байгаа хичээлийн С, D, E, F блок буюу Нүүр ам судлалын, Эм зүй, Сувилахуйн сургуулиудын барилгын төсвийг 2020 оны төсөвт суулгаж өгөх талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Угаасаа ЗГ-аар манай эмнэлгийн асуудал орж байхад ч ихэнх ЗГ-ын гишүүд манай эмнэлгийг цоо шинэ тогтолцоо бий болох гэж байгаа учир арай өөрөөр харж хандах хэрэгтэй гэдгийг хэлж төсөв, мөнгийг нь хүртэл өөрөөр тооцоолж бодох санал дэвшүүлж байсан. ЭМЯ, БСШУСЯ-ны аль алиных дэмжлэг байхад бидэнд асуудал байхгүй гэж бодож байгаа. АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг нь 104 ортой, дэвшилт техник, тех-нологид суурилсан эмчилгээ, оношилгоо, яарал тай тусламжийн үйлчилгээ үзүүлэхээс гад на өвчтөн дэмжих төвийг анх удаа байгуулж өвчтөнийг эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарах, өөр эмнэлэг рүү шилжүүлэхэд өвчтөн болон өвчтөний ар гэрийнхэнд заавар, зөвлөгөө өгөх, тэдэнд учрах ачааллыг бууруулахад чиглэсэн дэмжлэгийг үзүүлэхээрээ бас нэг онцлог талтай. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ба гаар үзүүлэх, эмч сувилагчийн харилцааг нэг эмчид хоёр сувилагч цаашлаад гурван сувилагч ног дохоор болгож олон улсын жишигт хүр-гэхийг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.34Zochin   • 4 сарын 8. 10 цаг 01 минут

AU Ikh Surguuliin turuuchiin zahiral ikh ur duntei ajillasan, olon humuusiin hicheel zutgeleer bosoj baigaa emneleg gej oilgodog. Odoo naad EMD-iin huuchin togtoltsoo chin uneheer gologdood baina,hichneen saikhan emnelguud baigaad MRI, Scan bolon busad nariin shinjilgeenii zardluudiig daatgalaar teldeggui bolohoor ard tumend mash hund tusch baina. Sarangerel said tuuz haichlahaas eer yum hiihgui ny todorhoi bolloo. Mash ikh hugatsaa aldah ny dee

202.179.25.70ЗОЧИН   • 4 сарын 4. 10 цаг 48 минут

Энэ балай хүүхэн өөрөө хийчихсэн юм шиг эхэлж хийсэн хүмүүстээ эхлээд баярлалаа гээд хэлж сураач. Муу байж бас улс төржчихсөөн.,

66.181.164.181Ц.Батмөнх   • 4 сарын 3. 8 цаг 48 минут

энэхүү барилгыг орчин үеийн шаардлагад нийцсэн хэмжээнд барьсан японы Канто констракшн ХХК болон монголын Жунсон констракшн ХХК-ны нийт ажилтан ажилчдад хамгийн түрүүнд баяр хүргэе Их барилгын бүтээн байгуулалтын ажилд өндөр амжилт хүсье

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.