Шинэ мэдээ

АТГ-аас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д хэрэг үүсгэн шалгаж байна8 сар 7. 15:02Б.Гейтс: Уур амьсгалын өөрчлөлт “COVID-19”-с хэд дахин олон хүний аминд халтай8 сар 7. 9:57“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ8 сар 7. 9:56Б.Мөнхбат: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн8 сар 6. 16:29“Зарлигаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл”-тэй холбогдох мэдэгдэл8 сар 6. 13:45Google-ийн жолоочгүй автомашины нууцыг хулгайлсан инженерт 18 сарын хорих ял оноожээ8 сар 6. 11:47Бейрут хотыг сэргээн босгоход нь тусламж үзүүлэхийг санал болгожээ8 сар 6. 11:42Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 сар 5. 9:32Ш.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 сар 5. 9:29Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39

Баримт: "Нэг цохилт"-ын цаана хоёр амьдрал сүйдэж байна

/3-р сарын 7/  -  12 цаг 48 минут

Хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг жил ирэх бүр өсч байна. Тодруулбал, 2015 онд 29.1 хувь, 2016 онд 30.3 хувь, 2017 онд 6.8 хувь, 2018 онд 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тул ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс,  JCI хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байна. 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш. Тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг нь ЦЕГ-аас гаргасан судалгаанаас харагдаж байгаа юм. 

Баримт дурдвал, 

Жишээ 1 Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд цагдаагийн байгууллагад "миний машиныг мөргөчихөөд манай найз бид хоёрыг зодчихлоо" гэсэн дуудлага иржээ. Уг мэдээллийг шалгахад иргэн Д нь машин мөргөлөө гэсэн шалтгаанаар иргэн Г-ийн хамрыг мөргөж гэмтэл учруулсан байна. Зөвхөн машин мөргөлөө гэсэн шалтгаанаар хүний биед халдсанаараа иргэн Д нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулах гэсэн зүйл ангиар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхүү зүйл анги нь торгуулиас авахуулаад 2-8 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх заалттай. 

Жишээ 2 Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий компанийн харуулын ажилчид ээлж солилцох үеэрээ "Цэвэрлэгээ хийсэнгүй" гэх шалтгаанаар хоорондоо зодолдож, нэгнийхээ биед хөнгөн гэмтэл учруулжээ. Тэд нэгхэн хором нэгэндээ хүлээцтэй хандан ойлголцож чадаагүйн улмаас нэг нь гэмт хэрэгтэн, нөгөөх нь эмнэлгийн үүд сахиж, эрүүл мэндээрээ хохирсон хамгийн том жишээ юм. 

Цагдаагийн хаалга татахаас гадна эдийн засгийн хувьд ч нөгөө хүнийхээ эмчилгээний төлбөр өгөхөөс авахуулаад эдийн засгийн хувьд ч хохирч байна. Харин хохирсон иргэн бол эрүүл мэнд, сэтгэл санаа, цаашлаад эмнэлгээр явахын тулд ажил төрлөөсөө чөлөө авах гээд эдийн засгаараа ч хохирч байна. Тэгэхээр залуучууд цаашдаа нэг цохилт хоёр амьдрал сүйтгэнэ гэдгийг ойлгож, хаа хаанаа хүлээцтэй, уур уцаараа тэвчиж, уур бухимдлаа уучлаарай хэмээн үгээр сольж, сурах хэрэгтэй болов уу. 

Жишээ 3 2017 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд иргэн Д нь бусадтай хоолны давснаас болж маргалдсан байдаг. Хоолны давснаас болж маргалдсан маргаан эцэстээ зодоон болж, хүний биед хүнд гэмтэл учруулсанаар төгссөн юм. Харин үүний улмаас иргэн Д нь Эрүүгийн хуулийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж, олон жилийн ял аваад дууссан байдаг. Ял аваад зогсохгүй нөгөө хүнийхээ биед хүнд гэмтэл учруулсан төлбөрийг төлж барагдуулсан. 

"Нэгхэн хором"-ын уураа барьж дийлээгүйн улмаас гэмт хэрэгтэн болж, ял аваад явсан жишээ үүнээс ч олон. Хамгийн харамсалтай нь 2017 онд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 2018 онд 7957 хүн эрүүл мэндээрээ хохирсон байна. 

Б.Аз

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.