Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав3 цаг 26 минутын өмнөХятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ9 цаг 23 минутын өмнөЯпонд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Баримт: Ганц хором уураа тэвчээгүйн улмаас нэг иргэнийг "ХАРААГҮЙ" болгожээ

/3-р сарын 12/  -  12 цаг 46 минут

Саяхандаа найз маань маш харамсалтай нэгэн хэргийн тухай ярьж өгөв. Энэ хэрэг нь СХД-т байрлах ..... зочид буудалд гарсан бөгөөд найзууд хоорондоо маргалдаж, улмаар Э гэгч нь уураа тэвчилгүй гар утсаа авч шидэхэд утас нь хананд ойж, хажууд сууж байсан найзынхаа зүүн нүдийг онож, хараагүй болгосон гэнэ. Түрхэн зуурын уур бухимдал нэгэн иргэнийг насаар нь нар харах эрхгүй болгож, харин утас шидсэн Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагджээ. 

Тэрбээр болгоомжгүй хийсэн үйлдлийнхээ төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн найзынхаа эрүүл мэндийг хохироож, хараагүй болгосныхоо төлбөрийг ч төлж барагдуулсан гэнэ. 

Нэг нь эрүүл мэндээрээ, нөгөө нь эрх чөлөө, эдийн засгаараа хохирсон энэхүү хэргийн шалтгаан нь ердөө л түрхэн зуурын уур бухимдал, тэвчээргүй зан, омголон байдал гэнэ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс болж хэчнээн хүн эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирч байгааг цагдаагийн байгууллагаас тодруулав. 

Хамгийн харамсалтай нь, энэ төрлийн буюу хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын гэмт хэрэг жил ирэх бүр өссөөр байгаа гэнэ. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд 25-30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн 2018 оныг жишээ болгон татахад, 2018 онд зодооны улмаас 7957 хүн хохирсоноос 6118 хүн хөнгөн, 578 хүн хүнд, 1261 хүн хүндэвтэр гэмтсэн байна. 

Ингэхдээ 39.3 хувь нь гэр орон, ахуйн хүрээнд, 26.9 хувь нь гудамж талбайд, 17.1 хувь нь олон нийтийн газар, үйлчилгээний газар. Үүнээс 42 хувь нь баар цэнгээний газар, 15.4 хувь нь амралтын газарт, 13 хувь нь зочид буудалд гардаг байна. Гэмт хэргийн 39.2 хувь нь 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгддэг аж. Үүнээс харахад, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш. Тухайн үеийн уураа ганцхан хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг нь ЦЕГ-аас гаргасан судалгаанаас харагдаж байгаа юм. 

Харин гэмт хэрэг үйлдэгчийн насны ангиллыг авч үзвэл 23.7 хувь нь 36-45 насныхан, 22.2 хувь нь 26-30 насныхан, 19.4 хувь нь 18-25 насныхан, 17 хувь нь 31-35 насныхан, 11 хувь нь 46-55 насныхан буюу залуучууд голдуу энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог байна. 

Ингээд залуучуудыг "Нэг хором"-ын уур бухимдлаа тэвчиж, өөрийгөө болон өрөөлийг эрүүл мэнд, эрх чөлөөгөөр хохироохгүй байх үүднээс дээрхтэй адил жишээг иш татан хүргэж байна. 

Энэхүү хэрэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Tig” нэртэй шөнийн клубын гадна болжээ. Иргэн Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гурван найзын хамтаар тус клубт үйлчлүүлэхээр ирсэн байдаг. Гэвч шөнийн 04.00 цаг болсон учир хамгаалагч клуб хаасан гээд оруулаагүй байна. Улмаар иргэн Ц бие засахаар уг шөнийн клубын хойно байрлах харанхуй гудамжруу алхах үед үл таних архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн 4 залуутай тааралдаж, "Э"-гийн мөрөн дээрх шивээсийг ямар учиртай шивээс юм бэ, гэж асууснаас болж маргаан үүсч хоорондоо барьцалдаж авчээ. Улмаар “Э” нь иргэн “Ц”-гийн биед халдаж баруун нүд хэсэгт  өшиглөснөөс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна. 

Тодруулбал, Ц-гийн баруун нүдрүү өшиглөснөөс болж, нүдний цөцгий нь хагарч, хүнд мэс засалд орж, баруун талын нүдээ бүрэн авахуулж, хараагүй болжээ. Энэ бол маш харамсалтай жишээ. 

Үл ойлголцол, тэвчээргүй зан, омголон байдал, онгироо зан юунд хүргэдгийг дээрх хоёр жишээнээс харж болно. Хэрэв тэд "Нэгхэн хором" уур бухимдлаа тэвчиж, тайван хүлээцтэй байсан бол дээрх хоёр жишээнд дурдагдсан иргэд орчлонг харах нүдтэй, хоёр иргэн өргөст торны цаана залуу насаа өнгөрүүлэхгүй байв. 

Тиймээс хормын төдий уураа "УУЧЛААРАЙ" гэдэг үгээр сольж, дээрх эрсдлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалъя. 

Б.Аз



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.