Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

Э.Батбаяр: Уур бухимдлаа тэвчээгүй залуучууд ид хийж хөдөлмөрлөх насандаа гэмт хэрэгтэн болж байна

/3-р сарын 14/  -  12 цаг 44 минут

Цагдаагийн байгууллагын судалгаагаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсчээ. Өнгөрсөн оны статистик мэдээллээс харахад, энэ төрлийн гэмт хэргийн гаралт нийслэлд 61 хувь, орон нутагт 31 хувь үйлдэгдсэн байна. Тиймээс ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, JCI хамтран гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн “Нэг хором уураа тэвчье” аяныг эхлүүлээд байгаа юм. 

Тус аяны талаар СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч Цагдаагийн ахмад Э.Батбаяртай ярилцлаа.

-“Нэг хором уураа тэвчье” аян үргэлжилж байна. СБД-т хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт хэр байна вэ?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс Улаанбаатар хотын төв дүүрэгт байрладаг. Тиймээс гэр хороолол бараг байхгүй. Орон сууцны айлууд байдаг. Харин баар цэнгээний газар, их дээд сургууль ихтэй учир залуучууд ч их байдаг. Тиймдээ ч энэ дүүрэгт үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 35 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан гэмт хэрэг эзэлж байна. Насны ангиллаар авч үзвэл 18-35 насны залуучууд холбогдож байна. 

Энэ бол маш харамсалтай үзүүлэлт. Ид хийж бүтээх насандаа яваа, ажил хөдөлмөр эрхэлдэг эсвэл сургуульд сурч, ажил амьдралын гараанд гарахын даваан дээр гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэмт буруутайд тооцогдож, гэмт хэрэгтэн гэсэн тодотголтой болж байна.  Энэ нь ерөөсөө л  залуучууд тухайн цаг мөчид гарсан уур омгоо тэвчээгүйн улмаас хэн, хэнийхээ үгийг даахгүй, зөрөлдөхдөө шүргэлцэх, үл ойлголцоолоос болж бие, биедээ гар хүрсэнээс болж гэмт хэрэгтэн болж байна. 

-Уураа тэвчээгүйгээс болж гарсан хэргийн үр дагавар нь хоёр талд асар их хор уршиг агуулдаг гэдэг?

-Энэ гэмт хэрэг нь нэг талдаа хохирогч, нөгөө талдаа холбогдогч гэмт хэрэгтэн болж байгаа боловч холбогдогч гэмт хэрэгтний цаана дахин нэг хохирогч гарч ирж байна. Энэ нь ар гэр гэж хүн байдаг. МУ-ын хуулинд ч тэр хариуцлагыг хувь хүн өөрөө хүлээдэг. Эцэг эх, ар гэрт нь хүлээлгэж болохгүй гээд заасан боловч тэр хүн нь санхүүгийн хараат бус байдалд байдаг тул хохирогчид нөхөн төлбөр өгөх, эмчилгээний зардал бусад зардлыг нөхөн төлөхөд ажил төрөл эрхэлдэггүй., оюутан сурагчид өөрсдөө эрхэлсэн тодорхой ажилгүй тул өөрсдөө тэр нөхөн төлбөрийг өгөх боломжгүй барагдуулж чаддаггүй. Ингээд энэ гэмт хэргийн цаана хохирогчийн цаана дахиад нэг хохирогч гарч ирж байгаагаараа хор уршигтай байна. Ар гэр, эдийн засаг, өөрөө ч цаасан дээр хар мөртэй үлдэх хор уршигтай байгаа.

Хохирогч тал хэдий эмчлүүлээд эдгэрэх ч гэсэн энэ хооронд асар их цаг хугацаа зарцуулдаг. Төрөхдөө эрүүл, саруул төрсөн ч нэг хормын зуурт эрүүл мэндээ алдсанаар цаг хугацааг  зарцуулдаг. Энэ цаг хугацаанд тэр хүний өвчин шаналал асар их байдаг. Хүний шүдэн дээр жишээ авч ярихад 18, 25 насанд хүрсэн хүн цохиулаад шүдгүй болчихлоо гэхэд өөрийнх нь шүд хэзээ ч дахин ургахгүй. Тиймээс тэр хүн хиймэл шүдээр орлуулна. Энэ нь матераиллаг хохирлоор л тооцогдоод байдаг болохоос эрүүл мэнд талаас нь боддоггүй. Тиймээс хүн насан туршдаа хиймэл эрхтэнтэй эсвэл тахир дутуу болохыг үгүйсгэхгүй. Ийм л хор уршигтай гэмт хэрэг юм.

-Жишээгээр тайлбарлавал...

-Баарны гадаа иргэн А, Б нарын хооронд болсон маргаан байна. Иргэн А нь гадаадад сурахаар болсон эхнэрийгээ гаргаж өгөхөөр найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглээд баарнаас гарахад эхнэр нь гадаа хүмүүстэй үл ойлголцож маргалдаж хоорондоо түлхэлцэж байсан. Гэтэл манай эхнэрийг зодлоо гээд газарт байсан тоосгыг аваад шидчихсэн. Ингээд л тоосгонд цохиулсан хүн нь гурван сар гэмтлийн эмнэлэгт ухаангүй байж байгаад ухаан орсон ч ой санамжаа алдсан. Хэрэг шийдэгдэж наад зах нь 10 сая төгрөгийн торгуулийн ял шийтгэсэн. Харин уураа тэвчээгүй залуу эхнэртэйгээ хамт гадаад явах гэж байсан бол нэгхэн хормын үл ойлголцол, уур уцаараас болж гадаад явж чадалгүй, гэмт хэрэгтэн болж нэг хүнийг насан туршид нь тахир дутуу болгож үлдсэн жишээ байна.

-Өмнө нь иргэд хоорондоо маргалдаж гар зөрүүлдэг ч харилцан тохиролцоод л хэрэг шийдэгддэг байсан шүү дээ?

-Харин тийм. 2002 оны Эрүүгийн хуулинд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хохирогч болон холбогдогч гэм буруутай этгээд хоёр нь сайн дурын үндсэн дээрээс эвлэрээд холбогдогч этгээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирлоо нөхөн барагдуулсан бол хэргийг хэрэгсэхгүй болгодог заалт байсан.

Харин 2015 онд шинэчлэн батлагдаж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн үндсэн гол зарчим нь хэнийг ч гэм буруутайд тооцно. Гэм буруутайд тооцох юм бол эцэст нь шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг болсон байна. Наана нь хэргийг хэрэгсэхгүй болгох хаах гэсэн ойлголт байхгүй. Хэрэв энэ гэмт хэрэгт холбогдсон л бол заавал шүүхээр гэм бурууг шийдвэрлүүлнэ гэсэн үг. Ингэхээр залуучуудад маш хор хөнөөлтэй байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон л бол шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, гэм буруутай нь нотлогдвол гэмт хэрэгтэн гэсэн тодотголтой болдог хор хөнөөлтэй юм. Үүнийг залуучууд мэдэхгүй хуучин хуулиараа энэ хүний хохирлыг барагдуулчихвал хэргийг хаалгах боломжтой гэж боддог. Гэтэл хэрэг дээрээ тийм биш. Ингэснээр хэрэгт холбогдогч гадаад, дотоод явах визний тодорхойлолтод орох, төрийн албанд ажиллах зэрэгт маш том хаалттай болчихдог.

-Хууль хэрэгжсэнээс хойш шүүхээр шийдүүлэн ял шийтгэл авсан иргэд хэд байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд 8 мянга орчим хүн энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэл эдлээд үүнээс 5 мянга орчим хүн нь хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байдаг. Хөнгөн гэмт хэрэг гэдэг нь бусдын биед хөнгөн хохирол учруулахаар хязгаарлагдаж байгаа юм. Бусад нь хүнд хүндэвтэр гээд ангилаад явдаг.

-Энэ хэрэгт ямар ял шийтгэл, хариуцлага тооцох заалттай байдаг юм бэ?

-Эрүүгийн хуулинд Хүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулвал 450-1,350 мянган төгрөгөөр торгох ял шийтгэлтэй. Хүний биед хүнд хохирол учруулах юм бол 10-40 сая төгрөгөөр торгуулах, хүндэвтэр хохирол санаатай учруулах юм бол 450-5.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг. Хүнд болоод ирэхээр сонгох санкцтай болоод ирдэг. Торгох эсвэл баривчлах сонголттой болдог. Эрх чөлөөг нь хязгаарлана гэсэн үг. Ялгаа нь гэвэл хохирлоо барагдуулж гэм буруугаа ойлгосон хүмүүст шинэ хуулиар шүүх заавал хорих ял оногдуулахгүй байх зарчимтай. Нэг хүн хохироход доод тал нь 2 сая төгрөгийн нөхөн төлбөр гардаг. Хүнд гэмтэл учруулбал 10-40 сая төгрөгийн хохирол учирдаг.

Ингээд асар их хохиролтой учир залуучууддаа хандаж хэлэхэд түрхэн зуурын уур бухимдлаа инээмсэглэлээр солиоч ээ. Ууртай байгаа хүний өөдөөс хараад инээгээд уучлаарай гэхэд урдаас нь учиргүй дайраад ирэх хүн ховорхон л доо. Ингээд харахад уур бухимдлаас болоод нэгнийхээ үгийг даахгүй, хэн хэнийхээ дээр гарах гэсэн зөрчилдөөнөөс болоод хоорондоо хэрэлдэж эрүүл мэндэд халдаж байна. Мөн баар цэнгээний газраар үйлчлүүлэхдээ архи, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглээд өөрийнөө удирдан жолоодох чадварыг алдаж, согтууруулах сэтгэхүйд нь нөлөөлж хөөрлийн байдалд оруулж орчноос тасалснаас хүний эрүүл мэндэд хүнд хөнгөн хохирол учруулж байна.

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн хаана үйлдэгдэж байна вэ?

-Манай нутаг дэвсгэр их онцлогтой. Гэр хороолол байхгүй. Үйлчилгээний газар ихтэй. Тэр дундаа баар цэнгээний газар их байдаг. Тиймээс баар ресторанаас гараад л зөрөхдөө, мөргөлдөж, хэн хэнийгээ үл ойлгоод муудалцаж байна. Сүүлийн үед төлбөр тооцооны асуудлаас болж хоорондоо маргалдаж байна.

-Энэ төрлийн гэмт хэргийн гомдол хүсэлт өдөрт хичнээн ирдэг вэ?

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалтай холбоотой 2-3 өргөдөл өдөрт ирдэг. Баяр ёслолын үеэр 7-9 болж ихэсдэг. Судалгаанаас харахад баасан, бямба гарагуудад баар цэнгээний газраар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, үл ойлголцол зөрчил ч нэмэгддэг байгаа. Цагийн хувьд авч үзвэл ихэвчлэн шөнийн цагаар үйлдэгдэж байна. Энэ нь эргээд дүүргийн онцлог байдалтай холбоотой.

-СБД-ийн цагдаагийн хэлтэс “Нэг хором уураа тэвчье” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг хийж байна вэ?

-СБД-ийн нэгдүгээр хэлтсээс их, дээд сургуулиудад хандсан уриалга гаргаж байна. Нэг хором аянд нэгдэж хүүхэд залуучууд, өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа хийж  байна. Хүмүүнлэгийн ухааны их сургууль МУИС, МУБИС, ШУТИС зэрэг томоохон их, сургуулиуд манай хэлтсийн нутаг дэвсгэрт байрладаг. Үүгээрээ дамжуулан хүүхэд, залуучуудад хууль сурталчлах болон энэ гэмт хэрэгт холбогдвол ямар хор уршигтай байдаг зэрэг ухамсрын нөлөөллийн арга хэмжээг авч зохион байгуулж байна. Дүүргийн урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шторк хийж байгаа.

-2007 оноос шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хэргийн гаралт буурсан үр дүн бий юу?

-Гаралт бол нийт гэмт хэргийн 35 орчим хувийг тогтмол эзэлдэг. Энэ гэмт хэрэг урд хуульд ч байсан. 2017 оноос хэрэгжиж байгаа энэ хуульд ч байгаа. Зөвхөн шүүхээр шийдүүлэх хүмүүсийн тоо л ихсээд байна.

-Шүүхээр шийдүүлдэг болсон гэхээр хариуцлагын асуудал чангарч байна шүү дээ. Гэтэл яагаад энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна вэ?

-Үүн дээр иргэдийн хуулийн мэдлэг муу байгаа нь харагдаж байгаа юм. Иргэд холбогдсон хойноо л хүн “би юунд холбогдлоо” гээд хэрэг нь шүүх рүү шилжээд ирэхээр ухамсарлаж, хууль судлах, харах асуудал гарч ирдэг.

Гэхдээ хүн энэ гэмт хэргээс цэвэр урьдчилан сэргийлэх боломж байна уу гэхээр байгаа. Бусад гэмт хэрэг шиг хулгай, дээрэм, залилан шиг санаатай үйлдэгддэггүй. Зөвхөн тухайн хүний уур бухимдал юмыг хүчээр давж шийднэ гэдэг бодлоосоо салах юм бол энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлж,  хэрэгт холбогдохгүй байх боломжтой. Хүний биед халдаж болохгүй гэдгийг мэддэг ч тухайн нөхцөл байдлынхаа уур омгыг тэвчиж чадаагүйгээс болоод хүний бие эрүүл мэндэд халдчихаж байгаа юм. Алив асуудлыг уур омгоо барьж, ухамсар, тэвчээрээр, тайван байдлаар шийдэх юм бол энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой юм.      

Х.Соёл-Эрдэнэ                                                                                 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.