Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58"Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 9. 15:35БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07

Д.Цогбадрах: Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг санаж, нэг хормын уураа тэвчих хэрэгтэй

/3-р сарын 21/  -  12 цаг 42 минут

Цагдаагийн байгууллагын статистик дүн мэдээгээр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх албатай хамтран "НЭГ ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд шинээр батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийг сурталчлах, таниулах ажлыг өрнүүлээд байгаа юм. Энэ асуудлаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Цогбадрахаас тодрууллаа.

-Танай дүүрэгт гэмт хэргийн гаралт хэр байна. Үүнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хэдэн хувийг эзэлж байгаа вэ. Та дүүргийнхээ онцлог, нөхцөл байдлын талаар ярина уу?

 -Хэрэг бүртгэх алба түүний харьяа нэгжүүд Монгол Улсын Эрүүгийн хуулинд заасан “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” буюу 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг. 

Манай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 11 хороог хариуцан ажиллаж, 33000 орчим иргэнд цагдаагийн ажил үйлчилгээг үзүүлдэг юм. Би хариуцсан нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн статистик  тоо мэдээг хэлэхэд 2018 оны эхний хоёрдугаар сарын байдлаар тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт нийт 693 гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” 108 бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн хэргийн 15.5 хувийг эзэлж байна.

Харин 2019 оны эхний хоёрдугаар сарын байдлаар нийт 637 гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” 167 бүртгэгдсэн байна. Энэ нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 26,2 хувийг эзэлж байна. Хоёр жилийн эхний хоёр сарын байдлаас харахад энэ төрлийн гэмт хэрэг 10.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хулгайн гэмт хэрэг, “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь дангаараа нийт гэмт хэргийнхээ 30 орчим хувийг эзэлж байдаг.

Хулгайн гэмт хэргийн онцлог нь далд үйлдэлтэй гэмт хэрэг байдаг.Харин “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь хувь хүмүүсийн хоорондын буруу зөрүү харьцаа, уур бухимдал, маргаан зэргээс болж үйлдэгддэг гэмт хэрэг учир Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас “Нэг хором” аян зохион байгуулж байгаа юм.

2018 оны гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн талаар “Хуулийн хэрэгжилт” аян зохион байгуулж байсан. Бусад төрлийн гэмт хэргийг бодвол илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтой.

Мөн бие, биедээ хүндэтгэлтэй хандахгүй, уур бухимдлаа барьж тэвчихгүйгээс болж  хүний эрүүл мэндэд хохирол учруулж, гэмт хэрэгт холбогдох, энэ гэмт хэргийн хохирогч болж байгаа юм.

Нэг хором уураа тэвчиж, уурлахын оронд “Уучлаарай” гэдэг үгээр солих юм бол “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,  БУУРУУЛАХ, ТАСЛАН ЗОГСООХ боломжтой юм.

 -Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн хаана үйлдэгдэж байна вэ. Шалтгаан нөхцөл нь юунаас болж байна вэ?

-Ихэнх нь гудамж талбайд үйлдэгддэг. Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамж, Сансрын тунель орчимд байрладаг согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газарт болон үйлчлүүлж гарч ирээд үйлдэгдэж байна.

Статистик мэдээнээс үзэхэд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ төрлийнгэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийн 25.3 хувь нь согтуугаар үйлдсэн байна.

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн, холбогдсон этгээдүүдийг насных нь байдлаар авч үзвэл 86,5 хувь нь 20-35 насны залуучууд холбогдож, эзэлж байна.

82.5 хувь нь шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн байна.

Согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэх, аливаа баяр цэнгээн, тэмдэглэлт үйл явдлыг архи согтууруулах ундааг хэрэглэж тэмдэглэж байгаа нь дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байна.

-“Хуулийн хэрэгжилт”, “Нэг хором” аяныг зохион байгуулахдаа яагаад гуравдугаар сарыг сонгоод байна вэ?

-Гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ойн баяр гэх мэт маш олон баяр тохиодог. Статистик дүн мэдээг үзэхэд эдгээр өдрийг тэмдэглэхдээ иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

-Урьд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулинд  бусдын биед гэмтэл учруулсан хэрэг нь хохирлоо төлөөд гомдолгүй болоод хэрэгсэхгүй болгож шийдэгддэг байсан шүү дээ. Одоо мөрдөгдөж байгаа шинэ Эрүүгийн хуулинд яаж зүйлчилсэн бэ?

-Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг шүү дээ. 2002 онд хэрэгжиж байсан  Монгол Улсын Эрүүгийн хуулинд бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан этгээд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэлгүй,  хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч, гомдолгүй болсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн, прокурорын, шүүхийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байсан.Одоо 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэ Монгол Улсын Эрүүгийн хуулинд хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол /гэмтэл/ санаатай, болгоомжгүй хэлбэрээр учруулсан тохиолдолд хохирогч гомдолгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болохгүй, шүүхээр эцэслэн шийдвэрлэж, хуулинд заасан ял шийтгэл оногдуулдаг болсон. Мөн Зөрчлийн тухай хуулинд хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг зуун мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байгаа.

-“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хуульчилж өгсөн байна.Танай хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ гэмт хэргийн дуудлага, гомдол хэр их бүртгэгдсэн бэ?Энэ талаар хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээнийхээ талаар ярихгүй юу?

-Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс нь хариуцсан хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэн гарсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг хүлээн авах, зөрчил гаргагч этгээд нэгбүрт хуулийн хариуцлага хүлээлгэх, хохирсон иргэдэд чиглэсэн ажил зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн  байнгын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

2018 оны эхний 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 36иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээр 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулж шийдвэрлэж байсан бол 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 135 иргэнийг шүүхээр баривчлуулж, шийдвэрлэлт нь 99 нэгжээр буюу 73,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн удаа дараа, давтамжтай гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа.

Ингэснээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12246 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 2030 буюу нийт дуудлага мэдээллийн 16,5 хувийг эзэлж байсан бол 2019 оны  03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 10061 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 1528 буюу нийт дуудлага мэдээллийн 15,1 хувийг эзэлж, 502 буюу 1,4  хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 -Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ажлыг зохион байгуулж байна вэ. Иргэдэд хандаж хэлэх үг байна уу?

 - Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх албатай хамтарч “Нэг хором” аяны хүрээнд их дээд сургуулийн 3000 оюутнуудад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар сургалт зохион байгуулсан.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр богино хэмжээний кино, шторк, контент зэргийг байршуулан түгээж ажиллаж байна.

Хариуцсан нутаг дэвсгэрт байрлах их, дээд сургуулийн оюутнуудад нэг хормын уур бухимдлаа уучлаарай гэдэг үгээр солихыг уриалсан давалгаа үүсгэх ажлыг зохион байгуулан үргэлжилж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн болон хууль хяналтын байгууллагын үүрэг биш, иргэн та бид бүгдийн үүрэг юм.

Нэг хүнд хуулийн болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт  өгөхөд цаана нь ар, гэрийн хүмүүс, найз нөхөд, ажлын хамт олон гэх мэт маш олон хүнд дамжигдаж хүрдэг. Монголын гэрэлт ирээдүй болсон залуучууд хандаж хэлэхэд шинээр батлагдсан хуулийг өөрсдийн хэмжээнд уншиж судлан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, уураа нэг хором тэвчиж, ухаант хүний ёсоор аливаа асуудалд зөв хандаж байгаарай гэж хэлье.

 Х.Соёл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.