Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав3 цаг 53 минутын өмнөХятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ9 цаг 50 минутын өмнөЯпонд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Байр суурь: Уур бухимдлаа ганцхан хором барьж чадвал учрах хохирлоос өөрийгөө хамгаалж чадна

/3-р сарын 28/  -  9 цаг 39 минут

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, JCI хамтран уур бухимдлаа ганц хором тэвчих юм бол учрах хохирлоос өөрийгөө хамгаална хэмээн “Нэг хором” аяныг зохион байгуулаад байгаа. Энэхүү аяны хүрээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар салбар салбарын мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг сонслоо.

ЦЕГ-ийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа О.Цэнгэлбаяр "Гудамж талбайд бие биенээ танихгүй хоёр хүн үл ойлголцлоос болоод хоорондоо маргалдаж цохилцдог. Нөгөө талдаа ахуйн хүрээний архидалт нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүний тэгш бус харилцаанаас үүдэн гарч байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 45 хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдэж байна. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн 1070 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн 790 гаруй хүн хохирсон байдаг. Энэ тооны ард хохирогч нуугдаж байдаг" гэлээ. 

ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд "Манайд гэр бүлийн хүчирхийллийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв байдаг. Эдгээр хүмүүст сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгч түр хамгаалах байраар хангаж ажилладаг. Энэ гэмт хэргийн улмаас нэг нь насаараа сэтгэлийн шархтай болж, нөгөөх нь тахир дутуу болж байна. Жилд 1300 орчим хүн хүнд гэмтэл авч байна. Энэ хүнд гэмтэл нь учирснаас хойш үхэлд хүргэх гэмтлийг хэлдэг. Зайлшгүй эмнэлгийн тусламж авч байж амь нас нь аврагдана гэсэн үг. Нөгөө талаар хүн насан туршдаа үлдэц уршигтай болж байгаа. Хараагүй, сонсголгүй, эрхтний үйл ажиллагаа долголдолтой гэх мэт маш олон эмгэгтэй болдог. Нэг хором уур уцаараа тэвчих хэрэгтэй. Ингэснээр та хэн нэгнийг ийм эрсдэлд оруулахаас хамгаалж байгаа юм шүү гэдгийг залуучууд ухаарах хэрэгтэй" гэв. 

СЭМҮТ-ийн стратеги, төлөвлөлт хүний нөөц хариуцсан захирал клиникийн профессор ахлах эмч Д.Баатаржав "Сэтгэцийн эмчийн хувьд ажиглаж байхад хэвлэл мэдээллийн байгууллага кино контент ч юм уу. Авч байгаа мэдээлэл нь дандаа хүчирхийллийн шинжтэй, ялан дийлсэн шинжтэй зүйлийг их үзсэнээр хүмүүсийн дунд сөрөг хүчин зүйл ихэсчихээд байгаа. Энэ бүхнээс шалтгаалж байна. Нийгмийн сөрөг үзэгдэл газар аваад байгаа учир нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэх, бүхий л салбараар хүнийг уриалсан эерэг мэдээлэл гаргаж өгөх ёстой юм. Хүүхдүүдийг удирдаад байгаа зүйл нь хүчирхийллийн сэдэвтэй уриалга юм. Зан үйлийн өөрчлөлт дээр төрөөс бодлого хэрэгжүүлэх юм бол үүн дээр ахиц гарна" гэсэн юм. 

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш, доктор Б.Энхмаа "Сэтгэл зүйчид нийгмийн эрүүл мэндийн сэтгэцийн эрүүл мэндийн хувьд юм уу анхан шатны үзлэг оношлогоо зөвлөгөө өгч байгаа боловсон хүчин хангалттай бэлтгэгдээгүй байж магадгүй ч гэсэн ЦЕГ болон бүх хүчний байгууллага, эрүүл мэндийн салбарт мэргэжлийн сэтгэл зүйчид ажиллаж байгаа ч тэр болгон дуу хоолой нь хүрдэггүй байх. Хүний амьтдаас ялгарах онцлог нь ухамсар шүү дээ. Тиймээс уур бухимдлаа барья ганцхан хором тэвчээд бодох юм бол учрах хор хохирлоос өөрийгөө хамгаалж чадна" гэв.

ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч А.Амгаланбаатар "Манай эмнэлгээр нийт 300 аас дээш хүн өдөрт ирдэг. Баяр наадам тэмдэглэлт өдөр энэ тоо ихэсдэг. Энэ бол өнөөх архидан согтуурахтай холбоотой. Орой 12 цагаас хойш зодоон цохионы асуудлаар гэмтээд эмнэлэгт хандаж байгаа хүн ихэсдэг. Хүүхэд бол эцэг эхийн толь байдаг. Хүүхэд янз бүрийн хараалын үг хэлж байвал эцэг эх нь тэр үгийг гэсэн үг. Тийм учраас эцэг, эхчүүд өөрийгөө хянах ёстой. Нийгмийн архидалт бидний ажилд байнга мэдрэгдэж байдаг" гэлээ. 

Х.Соёл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.